Thursday, November 29, 2012

Арьсны өвчин судлал хичээлийн зарим асуултаас



1.Мэргэжлийн экземийн тууралтууд ихэвчлэн байрладаг газар?
2.Хажирст экземийн онцлог?
3.Экземийн шалтгааныг дурьдана уу?
4.Хүүхдийн экземийн онцлог?
5.Экземийн эмчилгээний зарчим
6. Экзем өвчний урьдчилан сэргийлэлт юу вэ?
7.Хязгаарлагдмал нейродермитийн үед голомтын үеийн бүс биш вэ?
8. Экземтэй өвчтөний баримтлах дэглэм, арчилгаа?
9. Энгийн хавьтлын дерматит гэдэг нь?
10. Энгийн герпесийн эмнэлзүйн шинж?
11.Герпесийн стоматитын үеийн шинж тэмдэг?
12.Харшлын хариу урвалыг дарангуйлдаг эмчилгээ?
13.Бэхлэгдсэн хордлого харшлын дерматитын онцлог?
14.Хайрст үлд өвчний үед ямар ямар шинжүүд илэрдэг вэ?
15.Хайрст үлд өвчин эмнэлзүйн ямар хэлбэрүүдтэй вэ?
16.Хайрст үлдийн үед хумсан дээр олон жижиг, цэг маягийн хонхортой үүсч бий болдог үүнийг юуны шинж гэдэг вэ?
17.Хайрст үлдийн артрит нь ?
18.Хайрст үлдийг ямар өвчнөөс ялган оношилдог вэ?
19.Хайрст үлдийн үед гарах эмгэг эдийн өөрчлөлтийг дурьдана уу?
20.Нейродермитийн үеийн эмчилгээ таараагүй бол?
21.Идээт нэвчдэст голомтыг  шахах  үед  олон  нүхнээс  зэрэг  идээ  гарах  нь  ямар  өвчний  шинж  вэ?
22.Фликтена  аль  өвчний  үед  илрэх вэ?
23.Аль үе нь экземийн оргил үе вэ?
24.Дархлалын урвалыг сэдээх чадвартай молекулын жин нь 1000-аас илүү байдаг . Харин ихэнхи эмийн молекул жин нь үүнээс бага байдаг. Ийм эмийн бодисыг юу гэдэг вэ?
25.Хордлого харшлын дерматитын хүндрэлийг юу гэдэг вэ?
26.   Энгийн герписийн үед арьсан дээр дараах тууралт гарна
27.   Өвчтөн А 10 настай, эрэгтэй. Хүүхдийн хуйханд өвчин эмзэглэлтэй, алга дарам хэмжээтэй хуйхнаас дээш өргөгдсөн голомт байв. Голомтыг шахахад олон нүхнээс зэрэг идээ гарч байв. Энэ ямар өвчний шинж вэ?
28.   Дерма, эпидермис  нь юугаар заглагддаг вэ?
29.   Дараах  өвчнүүдийн  алинд  нь  худгийн  шинж илрэх  вэ?
30.   Арьсны эвэршилтийн процесс хаанаас эхлэн явагддаг вэ?
31.   Эпидермис нь бүтцийн хувьд юунаас тогтдог вэ?
32.   Бүслүүр үлд өвчний үүсгэгч   ямар эрхтэнийг гэмтээдэг вэ?
33.   Тосны булчирхай хаана байрладаг вэ?
34.   Апокрины булчирхай ямар хүмүүст байдаг вэ?
35.Арьс нь биеийн  гадаргуу  дээрхи  элдэв  нян  тоос  тоосонцорыг  яаж  цэвэрлэдэг  вэ?
46.Ауспицийн  шинж  гэдэг нь:
47.Арьсны өвчин судлах шинжлэх ухаан гэдэг нь:
48.Токсидермийн  хүнд  хэлбэрийг  нэрлэнэ үү?
49.Цагаан  дермаграфизм ямар  өвчний  үед  илрэх вэ?
50.Гүвдрүү  хувирсаны  үр  дүнд  ямар  хоёрдогч  элементийг  үүсгэх  вэ?             


Бид 2012 оны 11 сарын эхний долоо хоногт 2 багшийн бүрэлдэхүүнтэй дотуур байрны гэнэтийн шалгалтаар зөрчилтэй тасгууд олноор илэрсэн бөгөөд алдаагаа бага гэлтгүй засч залруулахыг эрхэм оюутнууд та бүхнээс хүсэхийн хамт бас шаардаж байна. Бид Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн өндөр босгыг давж орж ирж чадсан. Бид ирээдүйн монголын Эрүүл Мэндийн Ирээдүй. Тиймээс өөрчлөлт шинэчлэлтийг өөрсдөөсөө эхэлж амьдарч байгаа орчноо цэвэр цэмцгэр үлгэр жишээ амьдарцгаая. Хоолны саваа хонуулалгүй угаая, Хувцасаа бөөнөөр нь биш бага багаар нь угаая, Хогоо дор бүр нь асгаж хог цугларахаас сэргийлье.
Энэ удаад бид шалгалтаар зөрчилтэй илэрсэн тасгуудын нэрийг дурьдахгүй.

Цаашид зөрчил давтан гарсан тохиололд зурагтай, нэртэй, хаягтай нь нийтлэх болно. Бидэнд тийм эрх нь байгаа.


Эцэст дүгнэж хэлэхэд хэн нэгэн таныг үргэлж ажиглаж байгааг БҮҮ МАРТ....
МАРТВАЛ СӨНӨНӨ.....

Бид түрүүллээ.




Сайн санаа -Сайхан сэтгэл -Эрүүл иргэн сэдэвт өдөрлөгийн үеэр зохиосон үйл ажиллагаа зохион байгуулагчдын зүгээс өнгөрөгч долоо  хоногийн Баасан гаригт хариугаа ирүүллээ. Тиймээ. Бид түрүүллээ.

Энэхүү уралдаанд Хамтран оролцсон Уламжлалт Анагаахын Тэнхимийн нийт багш болон Бага эмчийн 3 р курсын Артерийн даралт буулгах дасгал хийж үзүүлсэн, Бариа засал хийж иргэдэд туслалцаа үзүүлсэн УА-ын оюуутнууд болон нийт туслалцаа дэмжлэг үзүүлсэн байгууллага хувь хүмүүст чин сэтгэлийн угаас баярласан талархсанаа илэрхийлж байна.

Сувилагчийн 2-р дамжааны оюутнуудаас НЭМ-ийн үндэс хичээлээр авах ам шалгалтын асуулт


Сувилагчийн 2-р дамжааны оюутнуудаас НЭМ-ийн үндэс хичээлээр
авах ам шалгалтын асуулт

1.    НЭМ-ийн тухай ойлголт, судлах зүйл, судалгааны арга, шинэ ба хуучин НЭМ-ийн үзэл баримтлал
2.    НЭМ-ийн зарчим, үндсэн чиглэл, НЭМ-ийн хүрд, НЭМ-ийн мэргэжилтний зайлшгүй шаардлагатай үйлчилгээ
3.    Эрүүл мэндийн тухай ойлголт, бүрдүүлэгч хэсгүүд, ЭМ-ийн хэмжүүрүүд, эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлүүд
4.    Эрүүл мэндийг тодорхойлогч нийгмийн хүчин зүйлүүд
5.    Өвчин, өвчлөлийн шалтгаан, эзэн биет орчны загвар, судлах арга
6.    Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэргийлэлтийн түвшин, стратеги
7.    Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны зорилго, зарчмууд,  үйл ажиллагааны чиг баримжаа. Оттавагийн 5 зорилт
8.    ЭМАШТусламж үндсэн 8 элемент, хэрэгжүүлэх арга зам, эмнэлгийн тусламжаас ялгагдах онцлог
9.    Дархлаажуулалтын төрөл, хэлбэр, товлол, хүндрэл, хүйтэн хэлхээний журам, ач холбогдол
10. Хүн амд ЭМБоловсрол олгох арга зүй. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах
11. Хамт олныг дайчлах үйл ажиллагаа, ач холбогдол
12. Хүн  амын зан үйлийг өөрчлөх шатчилсан онол
13. Зайлшгүй шаардлагатай эмээр хүн амыг хангах үйл ажиллагаа, эмийн зохистой хэрэглээ
14. Ухуулга сурталчилгааны төрөл, үе шат, ач холбогдол
15. Нутагшмал өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
16. Хүн амын эрүүл мэндийг үнэлэх бие бялдрын үзүүлэлтийн тухай ойлголт, ач холбогдол
17. Хүн амын эрүүл мэндийг макро болон микро түвшинд үнэлэх, ач холбогдол
18. ЭМАШМаягт төрөл, онцлог, ач холбогдол
19. Агаарын эрүүл ахуй агаарын давхарга,  агаарын химийн найрлага, ач холбогдол
20. Агаарын физик шинж чанар, тавигдах шаардлага, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
21.  Агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүд, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, сэргийлэх арга хэмжээ
22. Усны эрүүл ахуй, усанд тавигдах шаардлага, усан хангамжийн төрөл, ундны усны стандарт үзүүлэлт
23. Уснаас шалтгаалан үүсдэг халдварт ба халдварт бус өвчнүүд, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
24. Хөрсний эрүүл ахуй, бүтэц, тавигдах шаардлага, хөрсний өөрөө цэвэрших үе шат
25. Хүнсний эрүүл ахуй тавигдах шаардлага, хоол хүнсний ангилал, хоол хүнснээс шалтгаалах өвчлөл
26. Зохистой хооллолт, Гэр зөвлөмж
27. Усыг бохирдуулагч эх үүсвэрүүд, халдваргүйжүүлэх аргууд, ач холбогдол
28. Хөдөлмөрийн эрүүл ахуй, тавигдах шаардлага, Хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалан үүсэх өвчин эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга
29. Хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуй, тавигдах шаардлага, ач холбогдол
30. Үйлдвэрийн тоос ангилал, хамгаалах хэрэгсэл, тоосноос шалтгаалж үүсэх өвчлөл
31. Хоолны хордлого, түүний ангилал
32. Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийг дүгнэх арга
33. Ажлын байранд бие махбодид гарах өөрчлөлтүүд, хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд
34. Эмчлэх сэргийлэх байгууллагын эрүүл ахуй, тавигдах шаардлага
35. Үйлдвэрийн газрын бичил цаг уурын нөхцөл, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
36. Эмнэлгийн байгууллагаас гарч буй хатуу хог хаягдлын төрлүүд, хадгалах, зөөвөрлөх, хөлдваргүйжүүлэх аргууд
37. Эмнэлгийн байгууллагаас гарч буй шингэн хог хаягдлын төрлүүд, хадгалах, зөөвөрлөх, хөлдваргүйжүүлэх аргууд
38. Үйлдвэрийн шуугиан, доргион хүний бие үзүүлэх нөлөө, хамгаалах хэрэгсэл
39. Ундны усны стандарт үзүүлэлтүүд. УСТ 900-2005, ач холбогдол
40. Эмнэлгийн өрөөний бичил цаг уурын норм хэмжээ
41. Орон сууцны эрүүл ахуй, тавигдах шаардлага
42. Хувийн эрүүл ахуй тавигдах шаардлага
43. Хүүхдийн ном, сурах бичигт тавигдах эрүүл ахуйн шаардлага
44. Орон сууцны гэрэлтүүлгийг хэмжих, гэрэлтүүлэгийн төрөл
45. Эмнэлгээс шалтгаалах халдвар, дамжих зам, эх булаг, урьдчилан сэргийлэлт
46. Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүл төлөвлөлтийн арга хэмжээ
47. Халдвар судлалын заалтаар хийгдэх вакцинжуулалт, нэмэлт вакцинжуулалт хамрагдвал зохих хүн ам, ач холбогдол
48. Вакцины хүйтэн хэлхээний журам, зөөврийн сав, зөөлөн тусгаарлагч, мөсөн элемент
49.  Вакцины хүйтэн хэлхээний журам, хөргөгч хөлдөөгч, хүйтэн хайрцаг
50. Компьютер дээр ажиллах үед сурагчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс сэргийлэх арга
51. Урьдчилан сэргийлэх тарилгын хүндрэлүүд
52. Хүүхдийн хувцсанд тавигдах шаардлагууд
53. Хүүхдийн цээж, толгой, хэвлийн тойргийг хэмжих арга, ач холбогдол
54. Усыг халдваргүйжүүлэх хлоржуулах болон озонжуулах арга, ач холбогдол
55. Хүүхдийн уушигны амьдралын багтаамж, биеийн жин, гарын хүчийг хэмжих аргууд
56. Сигма хэлбэлзлийн арга
57. Багаж хэрэгслийн аргиутгал, халдваргүйтгэлийн үе шатууд
58. 2 нас хүртэлх хүүхдийн авсан байвал зохих вакциныг нэрлэ
59. Ариутгал, ариутгалын бодисуудын хэрэглээ
60. 5-т вакцины товлол, хэрэглэх заалт, ач холбогдол
61. Халдварт саагийн эсрэг вакцины товлол, хэрэглэх заалт, ач холбогдол
62. Сүрьеэгийн вакцины товлол, хэрэглэх заалт, ач холбогдол

Ашиглах ном зүй:
1.    ЭМШУИС-ийн НЭМСургууль “ Нийгмийн эрүүл мэндийн үндэс хичээлийн гарын авлага” УБ, 2011 он
2.    Д. Одончимэг “ НЭМ-ийн үндэс” Дархан. 2008 он
3.    Ж. Одонтуяа “ Эрүүл ахуй” Говь-Алтай. 2009 он
4.    Баттогтох “ НЭМ” УБ. 2002 он

Monday, November 26, 2012

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт


Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?
1. Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй
2. Илүү гарсан хоолоо жижиг савнуудад таслан хөргөгчинд хадгалах нь зүйтэй. Ингэснээр хоол түргэн хөрж, нян үржих боломж багасна. Хэрэв тасалгааны хэмд зуухан дээрээ дөрвөн цагаас илүү хугацаагаар байлгасан бол идэж болохгүй.
3. Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр халгалах нь зүйтэй. Мөн хөргөгчийг хэт дүүргэх нь ачааллыг ихэсгэж, хөргөх хэмийг багасгадаг гэдгийг анхаар
Хүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ?
1. Хоол идэхийн өмнө гараа сайтар савандан угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
2. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байх.
3. Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно.
4. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх ч магадлалтай. Тиймээс хүүхдэд бүү уулга.
5. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй.
6. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.
Хоол хүнсээ хэрхэн аюулгүй бэлтгэж, боловсруулах вэ?
1. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч нян агуулж байж болзошгүй тул, ийм бүтээгдэхүүнд хүрсэн тохиолдолд гараа заавал угаах хэрэгтэй. Хэрэв та гараа зүсэж, эсгэсэн бол хоол хийх үедээ гараа сайтар боох юм уу, эсвэл бээлий өмсөөрөй.
2. Гэрийн тэжээмэл амьтдыг хоол бэлтгэж байгаа газраас аль болохоор хол байлгах шаардлагатай. Эдгээр амьтдын шүлс, үс, арьс, баасаар дамжин шимэгч хорхой, болон бусад нянгаар хоол хүнс бохирдох аюултай.
3. Хоол бэлтгэдэг газраа ялаа, жоом зэрэг хортон шавьжгүй байлгахыг хичээгээрэй.
4. Амьтны гаралтай түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зүсэхэд хэрэглэх хутга, хэрчих мод зэрэг нь болсон хүнсний бүтээгдэхүүнийхээс тусдаа байх хэрэгтэй. Эсвэл халуун усаар сайтар угааж ариутгасны дараа хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл мах, ногоо, талх хэрчих мод тус тусдаа байх нь зүйтэй
5. Хоолны хэрэгслэл, сав суулгыг тогтмол цэвэр байлга.
6. Хоолоо хэт их биш хэмжээгээр бэлдэж, сайтар бол
Хүнсний бүтээгдэхүүнийг сонгох
Хүнсний бүтээгдэхүүнийг харах, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад байдал, биет байдал, амт, үнэрийг сайтар шалгаж аваарай.
Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шалгах вэ?
Гадаад байдал:
Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх
Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн эсэх /тунадас, булингар үүссэн эсэх/
Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
Үнэр, амт:
Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/
Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/
Хүнсний бүтээгдэхүүний шошгын тухай
“Sell  By” date буюу “Худалдаалах хугацаа” – дэлгүүр тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэр удаан хугацаагаар зарж борлуулах ёстойг хэлж өгнө. Та уг хугацааг дуусахаас өмнө худалдаж авах ёстой.
“Use-By” date буюу “Хэрэглэх хугацаа”- тухайн бүтээгдэхүүнийг чанар сайтай байхад нь хэрэглэх хамгийн сүүлчийн өдрийг заана.
“Coded dates буюу кодолсон хугацаа” – Үйлдвэрлэгчийн тавьсан савлагааны дугаар.
Хэрэв бүтээгдэхүүнд хугацаа тавигдаагүй бол түргэн муудах шууд идэж хэрэглэх хүнсийг худалдаж авсны дараа шууд, эсвэл тагийг онгойлгосноос хойш 3-5 өдрийн дотор хэрэглэх хэрэгтэй.
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад та юу анхаарах вэ?
1. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
2. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
3. Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
4. Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх
ХЭРЭВ ... 
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
- Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
- Лаазласан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
- Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон;
- Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал;
- Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
- Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
- Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.
Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.



Хоол судлалын хөтөч





Өвчтэй хүүхдийн хооллолт П.Саруул

Бага насны хvvхдэд гашуун эм уулгах нь хэцvv асуудлын нэг. Тэгвэл vvнийг ижил тєстэй найрлага бvхий амтлаг сироп, бэлдмэлээр орлуулж болох нь.
Хvvхдээ аль нэг эмэнд харшилтай эсэхийг шалгаарай. Хэрэв харшил байхгvй бол нимбэг юмуу жvржийн хальс зажлуулах хэрэгтэй. Энэ нь эвгvй амтыг дарахад тустай. Хvvхэд тань жvрж юмуу эсвэл аль нэг жимсэнд дургvй бол найрлага орсон эм єгєх хэрэггvй. Орлуулах єєр хувилбарыг сонго. Гашуун эмээ нунтаглаад нэг халбага иогурттай хольж єгсєн ч болно шvv дээ. Гэхдээ энэ зорилгоор тємсний нухаш, хvvхдийн будаатай хольж єгч хэрэггvй. Ханиадны эм дотроо маш олон тєрєлтэй байдгийг анхаарахад гэмгvй. Хvvхдийн ханиад ямар тvвшинд байгааг тодорхойлсны дараа уулгах эмээ сонгоорой. Хєнгєн хэлбэрийн ханиаданд заавал ч vгvй эм уулгах гэж зvтгэх хэрэггvй. Гэрийн нєхцєлд хийх янз бvрийн арга байдгаас гадна уусмалаар хоолойг нь зайлж болно. Эмийг усаар даруулж уух нь зvйтэй. Сvv юмуу сvvтэй цайгаар даруулж уухад эмийн vйлчлэл саарах учраас хамт холиж ууж болохгүй.

Нүдний даралттай хүнд гэрэл солонгорч харагддаг
Нүдний даралт төрөлхийн болон олдмол гэж  хоёр янз байдаг. Зарим хүн анх төрөхдөө нүдний даралттай  байж ч болно. Нүдний даралт ихэвчлэн нууц хэлбэрээр явагддаг. Даралтаар өвчлөгсдийн 80 хувьд нь гэнэт толгой дуу алдтал хүчтэй хатгах, огих, гэрэл солонгорч харагдах шинж илэрдэг. Нүдний даралт өвчин хүндэрвэл харааны мэдрэлийг үхүүлж сохрох аюултай. Хордлого, тархины даралт, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт,хавдар, цусны даралт ихсэх зэрэг шалтгаанаас болж  хоёрдогч шалтгаанаас нүдний даралт ихсэж болно.

Нүдний даралтаас сэргийлэхийн тулд байнга эмчид үзүүлж зааврын дагуу дэглэм барих ёстой. Нүдний даралттай хүн хөл, толгой талаас даарах тун муу. Бас хэтэрхий хурдан тонгойж бөхийх нь муу байдаг. Хараагаа сайн хамгаалж хэвийн байлгахын тулд бичгийн ажилтай хүмүүс гэрэлтүүлэг сайтай орчинд байх нь тун чухал.
Резинэн тоглоомоор хүүхдээ бүү тоглуул
Хэрэв та бага насны хүүхэдтэй бол хүүхдийнхээ тэрэгний толгойн хэсэгт тод өнгөтэй зөөлөн тоглоом татаж өг. Хүүхэд тод хурц өнгийн зүйл их сонирхдог. Иймээс олон тоглоомыг олон янзаар солих нь зөв. Зарим үед дуу чимээ гаргадаг тоглоомыг хүүхэд сонирхдог. Дуугарч буй зүйл рүү хүүхэд харцаа хандуулахаар нь тойруулан хөдөлгөж дагуулан харуулаарай. Сонирхолтой олон зүйлийг хүүхдийн тэргийг тойруулан тавиад түүнтэй аль болохоор сайн ярилц. Хүүхэдтэйгээ ярьж анхаарлыг нь элдэв зүйлд хандуулахад хүүхдийн хөдөлгөөн сайжирдаг. Резинэн тоглоом тодорхой хэмжээний температурт очихоор уян хатан чанараа алдаж хатуурч эсвэл зөөлрөх маягтай болдог. Ийм тоглоомыг хүүхэд амандаа үмхэх юм уу, хазаж болохгүй. Учир нь резинэн тоглоомууд микроб, мөөгөнцрийн эсрэг бодисыг агуулдаг хүчтэй бодис агуулдаг учир хүүхдийн арьс болон салст бүрхүүлд харшлын урвал үүсгэж магадгүйг анхаарахад илүүдэхгүй болов уу. Мөн импортоор оруулж ирж байгаа резинэн тоглоомууд нитроны бодис агуулдаг учир ходоодонд орсон хойноо хортой нитритийн бодис үүсгэж ходоодны шарх үүсгэх аюултай.
Буруу хооллолтоос болж хүүхэд өвчинд өртөмтгий болно
Хүмүүс бид өөрсдийгөө болон хүүхдээ хордуулж аажимдаа өвчин үүсгэдэг хөнөөлтэй хүнс ихээр хэрэглэдэг болсон. Үүний тод жишээ бол хүүхэд, залуучууд, идэр насныхан хөгшчүүдийн өвчнөөр өвчлөх болсоноор батлагдаж байна. Орчин үеийн хүүхдүүд ясны сийрэгжилт, хортой, хоргүй хавдар, зүрх судасны дутагдал, тасалдал, элэг бөөрний архаг болоод хурц дутагдалд тархины цусан хангамжийн дутагдал, цус харвалт зэрэг өндөр настануудын өвчнөөр өвчлөх нь ихэссэн. Дээр үеийн сайхан уламжлал үгүй болж хүүхдүүд химийн бодис агуулагдсан хүнс их хэрэглэж байгаа нь харамсалтай. Хүүхдэд хааяа ч гэсэн тараг, ааруул, өрөм, сүү идүүлж, уулгаж байх нь нэн чухал. Эдгээр цагаан идээнүүдэд амин дэм маш их агуулагддаг. Мөн хүүхдийн өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйлүүд их байдаг.
Өвчтэй хүүхдэд амин дэмээр баялаг хоол өгөх хэрэгтэй
Өвчтэй хүүхдэд шингэхэд хялбар хөнгөн хоол өгөх хэрэгтэй. Тараг, сүү, аарц, шингэн бантан, ногооны шөл, зутан, будаатай эсвэл ногооны бууз өгөөрэй. Мөн ногоог жигнэж өгч болно. Үзэмтэй, үзэмгүй. ногоотой, ногоогүй хэдэн ч төрлийн мантуу байж болно. Уух зүйлийг буцалсан ус, хярамаар орлуулна.
Хүүхдийн дархлаа суларвал сэвхэтдэг
Хүүхдийн дархлаа суларна гэдэг нь хүүхдийн биеийн эсэргүүцэл муудсан гэсэн үг. Иймээс дархлаа султаи хүүхэд ямар нэг өвчинд өртөмтгий, өвдвөл эдгэрэхгүй уддаг. Дархлаа султай хүүхдийн арьс нь цонхийж цайна, хоолонд дургүй болж, толгой өвдөж, чих шуугиж байна гэж хэлнэ. Ер нь л өвчин ороогоод эхэлдэг тул энэ үед нь эмчид үзүүлээрэй. Мөн хүүхэд ажлаас хойш сууж, нүүр нь сэвхэтдэг.
Хүүхэд хоолонд дургүй байвал эмчид үзүүл
Хүүхэд биеийнхээ тавгүй байдлыг хоолноос татгалзаж илэрхийлдэг. Хүүхдийн бие ямар нэг хэмжээгээр тавгүйтэж, хямарсан үедээ л хоолонд дургүй болдог.
Ходоод гэдэсний шархлаатай үед хоолноос гарч болно
Ходооны хүчил, хоол боловсруулах бодисуудын саармагжилтаас шалтгаантай хоол идэх сонирхолгүй байж магадгүй. Тэгээд ч хүүхдийн бие хямарч, ямар нэг цочролд өртөхөд томчууд бидний нэгэн адил мэдрэлийн хямралд ордог. Энэ үед дотор эрхтэн тэр дундаа ходоод, нарийн бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах бүх л эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас хоол боловсруулж задалж байдаг ходоодны шүүс болон бусад бодисуудын ялгаруулалт өөрчлөгдөхөд хүүхэд хооллох сонирхолгүй болдог.
Ямар нэг эрдэс бодис, амин дэмийн дутагдлын үед хүүхэд хоолноос гардаг тал бий
Хүүхэд цус багадалттай бол, сульдаа өвчтэй бол, цэр ихтэй бол, элэг цөсний өвчтэй бол, байнга өвдөх хандлагатай бол хүүхэд хоолноос татгалздаг.






ХҮНСНИЙ САВ, БАГЛАА, БООДЛЫН ШОШГОД ТАВИГДАХ ШААРДЛАГА /Саруул/


Хүнсний барааны сав, баглаа, боодол нь барааг тээвэрлэх хадгалах, худалдах явцад чанарыг хамгаалах гол ач холбогдолтой. Савлалт нь барааг ус, чийг, нар салхи зэрэг гадны нөлөөнөөс хамгаалах, барааг бүртгэж тоолох өрж хураах ажлыг эмх цэгцтэй, хөнгөн шуурхай болгоход зохих хэмжээгээр нөлөөлдөг.
Хүнсний сав баглаа боодол нь тухайн хүнсний бүтээгдэхүүний талаар заавал мөрдөх стандартадзаагдсан мэдээллийг багтаасан шошготой байх ёстой.
Хүнсний сав, баглаа, боодлын шошгод тавих ерөнхий шаардлагыг стандартаар тогтоосон байдаг бөгөөд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шошго хэвлэх, олшруулах ажил эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, тухайн стандартыг мөрдөж ажилласнаар иргэд хүнсний бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл авах, хүнсний аюулгүй байдлаа хангах ач холбогдолтой юм.
Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошго нь дараах мэдээллийг багтаана. Үүнд:
- Хүнсний бүтээгдэхүүний нэр
- Уг бүтээгдэхүүний стандартын дугаар
- Бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт
- Хүнсний нэмэлт хэрэглэсэн бол олон улсын Е тэмдэглэгээний код
- Цэвэр, бохир жин
- Үйлдвэрлэгчийн нэр, хаяг
- Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа
- Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл
- Хүнсийг зөв хэрэглэхийг нийтэд сургах зорилгоор хэрэглэх зааврыг шошго дээр товч, тодорхой бичнэ.
- Уг бүтээгдэхүүний тэжээллэг болон илчлэг чанар
- Уг бүтээгдэхүүн “Үндэсний тохирлын тэмдэг” авсан бол түүний тэмдэглэгээ
Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд ямар ач холбогдолтой вэ?
- Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын талаар мэдээлэл авна.
- Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг мэдсэнээр тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.
- Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.
- Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах тогтолцоо, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байж чадна.
Шошгоны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
1. “Найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт” хэсгээс та бүтээгдэхүүний найрлаганд орсон бүх бодисын жагсаалттай танилцана.
2. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа нь 2 янзаар бичигддэг.
- Хэрэв 2 хугацаа бичигдсэн байвал эхнийх нь үйлдвэрлэсэн, дараагийнх нь хадгалалт дуусах хугацаа байна.
- Хэрэв зөвхөн 1 хугацаа бичигдсэн байвал энэ нь үйлдвэрлэсэн хугацаа бөгөөд энэ тохиолдолд хадгалах хугацаа давхар бичигдсэн байна.
3. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бодисууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хор нөлөөгүй ба хэтэрвэл хурц болон архаг хордлого, үр хөврөлийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг үр дагавартай байж болно.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилжээ. Үүнд:
- Е 100 дээш – будагч бодис
- Е 200 дээш – нөөшлөгч бодис
- Е 300 дээш – үл исэлдүүлэгч бодис
- Е 400 дээш – тогтворжуулагч бодис
- Е 450 дээш – тос
- Е 500 дээш – хүчлийг саармагжуулах бодис
- Е 600 дээш – амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис
- Е 700 дээш – нөөц индекс
- Е 900 дээш – үл хөөсрүүлэгч бодис
- Е 1000 дээш – өнгөлөгч агент
Ихэнхи хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөө үүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:
- Сэжигтэй – Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
- Аюултай – Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637
- Маш аюултай – Е 123, 510, 513, 527
- Хориотой – Е 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
- Хавдар үүсгэх – Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
- Тууралт өгөх – Е 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
- Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх – Е 154, 626-635
Хүнсний нэмэлтийн Е тэмдэглэгээг мэдсэнээр та эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.