Tuesday, April 24, 2012

Цусны бүлэг

Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1901 онд Австри эмч Ландстейнер цусны эхний 3-н бүлгийг тогтоож A、B、C гэж нэрлэж байсан. С нь сүүлд О гэж нэрлэгдэх болсон байна. 




Дараа нь АВ бүлгийг тогтоосноор цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. Ландстейнер хүмүүс (1-О, 2-А, 3-В, 4-АВ) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ.

Монголын уламжлалт анагаах ухааны идээ ундааны эмчилгээний онолын үндэслэл


Монголын уламжлалт анагаах ухаанд идээ ундаа нь эмчилгээний дөрвөн ерөндөгийн нэг бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эмчлэхэд чухал байр эзэлдэг (4, 5). “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолд “… хий болоод бадган нь хүйтэн тул усны чанартай, цус болоод шар нь халуун тул гал мэт. Хорхой шар ус нь халуун хүйтэн ерөнхийд нь оршино. Иймээс өвчнийг хэдий олон ялгавч халуун хүйтэн хоёрт багтана…” хэмээсэн байдаг.3 Өвчнийг үүсгэх дөрвөн нөхцлийн илүүдэх, дутуудах, буруудах хувиралт нь биеийн гурван махбодод нөлөөлвөл халуун хүйтэн тэнцвэрт байдал алдагдан өвчин үүсгэдэг тул өвчнийг анагаахдаа халуун хүйтнийг тэнцвэржүүлэх зарчмыг баримталдаг. 



Үүнээс үүдэн өвчин анагаах ерөндгийг халуун чанартай, хүйтэн чанартай гэж 2 төрөлд хураангуйлж халуун өвчнийг хүйтэн ерөндгөөр, хүйтэн өвчнийг халуун ерөндгөөр зохицуулан анагаадаг.3.4 УАУ-ы сурвалж бичгүүдэд “…шарын халуун тослогийн эсрэг хүйтэн тослог, бадганы хүйтэн тослогийн эсрэг халуун тослог идээ ундаа, эм засал, явдал мөрийг хэрэглэнэ…адуу, тарваганы мах, гүүний саам, айраг, үрийн тос нь шарыг арвидуулах халуун чанартай, үнээ ямааны мах, сүү нь бадганыг ихэсгэдэг хүйтэн чанартай” гэж бичсэн байдаг.3.5.6.7 Нийгмийн хөгжлийг даган хүмүүс байгалийн гаралтай идээ ундааг илүү хэрэглэх болсон өнөө үед УАУ-ы идээ ундааны эмчилгээний талаар судлан цааш улам хөгжүүлэх нь хүмүүст идээ ундаагаа тохируулан хэрэглэхэд чухал ач холбогдолтой онолын үндэс суурийг тавьж өгөх явдал юм. Бид судалгааны ажилдаа УАУ-нд халуун хүйтэн чанартай гэж тодорхойлогдох идээ ундааны эмчилгээний үйлдлийн шинжлэх ухааны үндэслэлийг тогтоох зорилго тавин ажиллаж дараах зорилт дэвшүүллээ. Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны эмчилгээний үйлдлийг шар давамгай эрхтэнд халуун шар өвчин үүсгэсэн амьтны загвар дээр in vivo аргаар судлах Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны эмчилгээний үйлдлийг бадган давамгай эрхтэнд эмгэг загвар үүсгэсэн амьтны загвар дээр in vivo аргаар судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн, аргазүй
Элэгний эмгэг загвар үүсгэсэн судалгаанд 180-220 гр жинтэй Wistar үүлдрийн цагаан харх 40 толгой, уушигны хурц хавагналт үүсгэсэн судалгаанд үүлдрийн бус цагаан хулгана 40 толгойг авч ашиглав. Судалгаанд монгол үүлдрийн адууны мах, ямааны махыг судалгааны материал болгон дээжийг MNS 3201-1981 стандартын дагуу гулуузын тодорхой хэсэг буюу гуяны хэсгийг I зэргийн цул махыг дээж хадгалах ба тээвэрлэх ерөнхий зааврын дагуу тус тус бэлтгэсэн болно. Маханд дулааны аргаар боловсруулалт хийх ажиллагааг УАШУТҮК-ийн эм судлалын лабораторид гүйцэтгэв. Бид судалгаандаа туршилтын цагаан харханд 50%-CCL4-ийн тосон уусмалаар (Н.П.Скакун. 1984) элэгний хурц үрэвсэл үүсгээд адуу ямааны махыг шар махбод хөдлөх намрын улиралд нийт 14 хоногийн хугацаатай өгч явууллаа. Мөн туршилтын 20-30 гр жинтэй цагаанд хулганад адуу, ямааны мах 0.3 мл/20 гр хэмжээтэй 14 хоног, мөн Эуфиллинийг 2.14 мг/кг тунгаар өдөрт 2 удаа, нийт 5 өдөр зондоор уулгаж хэрэглэсний дараа уушигны хурц хаванг Адреналин гидрохлорид 0.25 мл/10 гр тунгаар сүүлийн венийн хураагуур судсаар аажим тарьж үүсгэв. Дурьдсан хугацаанд судалгааны амьтдыг тэжээж, халуун хүйтэн чанартай идээ ундааны эмчилгээний үйлчлэлийг УАШУТҮК-ийн ЭШТ-ийн фармакологийн лаборатори болон ШНКЭ-ийн клиник биохимийн лаборатори, Монос АУДС-ийн Эрдэм судлалын лабораторид хийж үр дүнг туршилтын амьтдын цусандах биохимийн үзүүлэлт, уушигны сурфактантын тогтворт чанар зэрэг үзүүлэлтээр тооцов. 



Энэ судалгааны арга зүйг ЭМШУИС-ийн Биоанагаахын ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих зөвшөөрлийг авч судалгааг эмнэлэг биологийн судалгааг явуулахад хамаарагдах олон улсын Хельсэнгийн тунхаглал болон Монгол улсад баримталдаг ёсзүйн зарчмыг баримтлан явуулсан. Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж 1. Цагаан харханд үүсгэгдсэн элэгний хурц үрэвслийн үед эсийн задрал сэдээгдэх байдал, түүнд халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөө УАУ-ы сурвалж зохиолуудад “…элэг бол шарын ерөнхий оронд байрлаж байх бөгөөд эрүүл цус, шарын орших орон болохоор барахгүй, дүр урвасан шарын гүйх мөр болно. Иймээс орны эрхээр цус, шар дийлэнхүй халууны гэмээр өвчлөх нь үлэмж байдаг. Бадган хийн хүйтнээр өвчилсөн ч дээрх орны онцлогоос болж, хялбархан цус, шар хавсарч, цус шарын тэмдэг холилдон илэрнэ” гэж тэмдэглэсэн байдаг. 3.5.7 УАУ-ы онолоор “элэгний шарын халуун” гэж томьёолсон эмгэгийг орчин үеийн анагаах ухаанд дүйцүүлэн судлахдаа гадаад, дотоодын судлаачдын гол загвар болгон авч байсан хүчтэй прооксидант нэгдэл болох дөрвөн хлорт нүүрстөрөгчийн (CCl4) гаралтай элэгний эсийн хурц үхжлийг сонгон авлаа.1.2.11.13 Дөрвөн хлорт нүүрстөрөгч нь элэгний эсийн мембранд альфа шингэн төлвийг нэмэгдүүлж хэт исэлдэлтийг ихэсгэн эсийн хүчтэй гэмтэл задрал, элэгний хурц үрэвслийн загвар үүсгэдгийн хувьд уламжлалт анагаах ухаанд элэгний шарын халуун өвчний үед хэрэглэгдэх идээ ундааны эмчилгээний үйлдлийн механизмыг судлахад тохиромжтой загвар гэж үзэж байна. Судалгааны ажилдаа элэгний хурц үрэвслийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны элэгний эсийн задралын эрчимжих байдлыг цусны ийлдэс дэх АсаТ, АлаТ ферментийн концентрацийн өөрчлөлтөөр тодорхойлов. Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед эм хэрэглээгүй хяналтын бүлгийн амьтдын цусны ийлдэс дэх АсаТ ферментийн хэмжээ эрүүл амьтдынхтай харьцуулахад 2.05 дахин (Р<0.001), АлаТ ферментийн идэвх 2.46 дахин (Р<0.001) тус тус нэмэгдэж элэгний эсийн үхжил задрал хүчтэй явагдсан нь тогтоогдсон юм. Зураглал 1. Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны АСАТ, АЛАТ ферментийн хэмжээнд үзүүлсэн нөлөө GI-Эрүүл бүлэг, GII-Хяналтын бүлэг, GIII-Адууны махан хоолтой бүлэг, GIV-Ямааны махан хоолтой бүлэг, GV-Харьцуулах/актовегин/бүлэг. Адууны махан хоолтой бүлгийн амьтдыг хяналтын эмчлээгүй бүлгийн амьтадтай харьцуулахад АсаТ ферментийн идэвх 1.77 дахин (Р<0.001), АлаТ ферментийн идэвх 1.34 дахин (Р<0.01) тус тус буурч байна. Харин ямааны махан хоолтой бүлгийн амьтдыг хяналтын эмчлээгүй бүлгийн амьтадтай харьцуулахад АсаТ ферментийн идэвх 1.28 дахин, Алат ферментийн идэвх 1.48 дахин (Р<0.05) тус тус буурч байна. УАУ-д хүйтэн чанартай гэж томьёологдох ямааны мах нь элгэнд хамгийн их агуулагдах аланинаминотрансферазийн идэвхийг буулгах идэвхээр илүү байна. 2. Цагаан хулганад адреналинаар уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөөг судалсан туршилтын дүн УАУ-ы сурвалж бичигт ”…уушиг бол дотоод түшмэл цул бөгөөд бадганы орон юм. Иймээс уушгины биеийн зүйн үйл ажиллагаа болон өвчний хувиралт нь бадгантай холбогдолтой. Өвчилсөн үед цэр арвин болох зэрэг бадган, салс арвидсан шинж үзэгдэнэ. Уушигны өвчний хувиралт нь голдуу бадганаар шалтгаалж үүснэ. Учир нь уушги бол бадганы оронд байрлаж эрүүл бадганы орон ба урвасан бадганы гүйх мөр тул бадганаар өвчлөх нь дийлэнхүй.. хэмээн өгүүлсэн байдаг. 3.5.7 Туршлагын амьтдад адреналин тарих замаар уушигны хаван үүсгэх нь уушигны артери хэт хүчтэй агшиж цусны бичил эргэлт алдагдах, ӨХИП хүчтэй сэдээгдсэнээс 1 ба 2-р хэлбэрийн альвеолоцит эсүүд хүчтэй ишеми, гипоксид орсноос сурфактантын хурц дутагдалд хүргэдэг тухай эрдэмтдийн судалгааны материалаас үндэслэн уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөөг судлах зорилтын хүрээнд дараах туршилтыг явууллаа. Судалгааны дүнгээс үзэхэд уушигны сурфактантын тогтворт чанарын үзүүлэлт адууны махны эмчилгээний бүлэгт хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 54.73%-иар (Р<0.01)ихэссэн байгаа нь илэрлээ. Харин ямааны махны эмчилгээний бүлгийн амьтдад уг үзүүлэлт хяналтын бүлэгтэй ойролцоо байсан бол эуфиллин эмчилгээний бүлэгт 64.55%-иар (Р<0.01) ихэссэн байна. Зураглал 2. Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны уушигны хурц хавангийн үед уушигны сурфактантын тогтворт чанарт үзүүлэх нөлөө Туршилтын дээрх үр дүнгээс харвал адууны мах нь туршилтын амьтдад адреналинаар үүсгэсэн уушигны хавагналтын эмгэг загварын үед уушигны алвеолын шалчийлтыг багасган, уушигны сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлсэн үр дүн үзүүлж байгаа нь “..уушигны өвчнийг бүлээн тослог чанартай идээ ундаа, явдал мөр, эм заслаар эмчлэх“ тухай УАУ-ы томьёололтой тохирч байна. Адууны махны уушигны хавагналтын эсрэг үйлдэл нь стандарт бэлдмэл болох эуфиллинээс дутахааргүй гэдэг нь харагдаж байна. Халуун шар гэгдэх альфа хэлбэрийн өвчин, хүйтэн бадган гэгдэх бетта хэлбэрийн өвчний хооронд тэнцвэр тогтооход идээ ундаа нь өөрийн халуун (альфа) буюу хүйтэн (бетта) бэлэг чанараар халуун, хүйтэн генераторын үйлдэл үзүүлж нөлөөлдөг тухай шинжлэх ухааны мэдлэг эрт бий болсон байна(М.Амбага.2000). Идээ ундааны халуун, хүйтэн, бүлээн, сэрүүн буюу биед халуун хүйтэн урвал явуулах шинж чанарыг таньж мэдсэнээр эрүүл хоол хүнсний үзэл баримтлал, идээ ундааны эмчилгээний үйлдлийн талаар зарчмын шинэ үзэл баримтлал бий болно гэж үзэж байна.
Дүгнэлт
Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед үзүүлэх нөлөөг үзэхэд хяналтын бүлэгтэй харьцуулахад адууны махан хоолтой бүлэгт АсаТ ферментийн идэвх 1.77 дахин, ямааны махан хоолтой бүлгийн амьтдад АлаТ ферментийн идэвх 1.48 дахин тус тус буурч байна. Халуун чанартай гэж тодорхойлогдох адууны мах нь цагаан хулганад адреналинаар уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед уушигны сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлэх болон уушигны хавагналтын эсрэг үйлдэл үзүүлж байна. Талархал Уг судалгааг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн УАШУТҮК-ийн ЭШТ-ийн фармакологийн секторын хамт олон, Монос АУДС-ийн багш АУ-ы доктор Ц.Мөнхтуяа нарт талархлаа илэрхийлж байна.




Нийтэлсэн тэнхимийн багш Я.Баасансүрэн

Saturday, April 14, 2012

2011 онд хийсэн ажлууд


“ЭРҮҮЛ ХОТООС ЭРҮҮЛ ИРГЭН ЭХЛЭНЭ”
Зорилго
Ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах
Зорилт
1.    Ажилтан, албан хаагчдын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн дотроос амьдралын хэв маягийг тодорхойлон үнэлэх
2.    Ажилтан, албан хаагчдын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн дотроос эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг үнэлэн, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах
3.    Ажилтан, албан хаагчдын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт, урьдчилан сэргийлэлтийн талаар эрүүл мэндийн боловсрол олгох
4.    Ажилтан, албан хаагчдын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн бууруулах хөдөлгөөн өрнүүлэх
“Тархины харвалтын эсрэг хөдөлгөөнийг шилдэг зохион байгуулагч”
сэдэвт уралдааны хүрээнд ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн НЭМ-ийн тэнхимийн хийсэн ажлын тайлан

ÝÌØÓÈÑ-èéí Äàðõàí – Óóë àéìàã äàõü  ñóðãóóëü íü íèéò 76 áàãø àæèëëàãñàäòàé, ¿¿íýýñ  52 íü áàãø, 24 íü àæèëòàí þì.  Òóñ ñóðãóóëèéí àæëûí îíöëîã íü îþóíû, ñóóãàà àæèë óäààí õóãàöààãààð ýðõýëäýã, àæëûí à÷ààëàë èõòýé èäýâõèòýé õºäºë㺺í õèéõ öàã áаãà ãýõ ìýò àìüäðàëûí бóðóó õýâ ìàÿãòàé òóë õàëäâàðò áóñ ºâ÷èíä ºðòºõ òýð äóнäàà àðòåðèéí äàðàëò èõñýõ, öóñ õàðâàõ ýðñäýë èõ тохиолдол гарах магадлал өндөр байгаа òóë äýýðõ øàëòãààíóóäûã ¿íäýñëýí “ЭРҮҮЛ ХОТ ЭРҮҮЛ ИРГЭНЭЭС ЭХЛЭНЭ ”óðüä÷èëàí ñýðãèéëýõ аян çîõèîí áàéãóóëàõ øààðäëàãà ãàðñàí. Äýýðõ óðüä÷èëàí ñýðãèéëýõ аянг çîõèîí áàéãóóëñíààð ÕÁӨ-íèé òàðõàëò, ýðñäýëò õ¿÷èí ç¿éë, ºâ÷ëºëèéí á¿òýö, òîî áàðèìò ãàð÷ èðæ  àæëûí áàéðàíä ýð¿¿ë ìýíäèéã äýìæèõ ¿éë àæèëëàãàà áîëîí õàëäâàðò áóñ ºâ÷ëºë¿¿ä, ¿¿í äîòðîî ÷èõðèéí øèæèí, àðòåðèéí äàðàëò èõñýõ ºâ÷èí, õºäºë㺺íèé õîìñäîëîîñ ñýðãèéëýõ, òàðãàëàëò çýðãýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ, àìüäðàëûí ýðñäýëò çàí ¿éëèéã ººð÷ëºõ, ºâ÷ëºëèéã ýðò èëð¿¿ëýõ àæëóóäûã áîäëîãîòîéãîîð ÿâóóëàõ áîëîìæ íýýãäсэн.
Иймээс тархины цус харвалтын эсрэг аяны хүрээнд тус сургуулийн НЭМ-ийн тэнхэмийн хамт олон 3 үе шаттайгаар дараах ажлуудыг явуулсан юм.
1.         Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх үзлэгийн ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан гаргаж, ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал Н.Нямсүрэнд танилцуулж батлуулсан ба багажит шинжилгээнүүдийг Дархан-Уул аймгийн “Саран” клиникийн эмнэлэгтэй хамтарсан гэрээ байгуулж 2011 оны 10 дугаар сарын 1-2-нд хийлээ. Урьдчилан сэргийлэх үзлэгээр ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь анагаахын салбар сургуулийн 45 багш ажилчид, Дархан өртөө байгууллагын 20 ажилчин нийт 65 хүнд ¿çëýãèéí àðãààð àðòåðèéí äàðàëòûã õýìæèæ, Onå touch ãëþêîìåòðýýð çàõûí öóñàíä ñàõàðûã òîäîðõîéëæ, áèåèéí æèíãèéí èíäåêñèéã òîîöîîëîí, òºâèéí òàðãàëàëòûã èëð¿¿ллээ..
Урьдчилан сэргийлэх үзлэгийг 2 хэсэгт хувааж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох сорилтуудыг Анагаахын сургуулийн 5 кабинетад 5 өртөөгөөр хийсэн. Үүнд:
         БЖИ тодорхойлох-65 хүн
         Артерийн даралтыг хэмжих-65 хүн
         Төвийн таргалалтыг тодорхойлох-65 хүн
         Цусанд сахар тодорхойлох-65 хүн
         Биологийн насыг тодорхойлох-65 хүн
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох багажит шинжилгээнүүд /УЗДГ, ЭКГ, ЭХО, Зүрхний ЭХО/, уламжлалт эмчийн үзлэгийг  Саран клиникийн эмнэлэгт хийлээ.
2.         ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн өртөмхий бүлэг бүхий 20 багш, ажилтанг сонгож аван Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг 2011 оны 5 сарын 6-11ны хооронд давхардсан тоогоор 120 хүнд нийт 6 удаагийн сургалтыг явуулсан ба Дархан-Өртөө байгууллагатай албан ёсны сургалтын гэрээг хийж,  40 гаран ажилтанд 6 удаагийн сургалтыг давхардсан тоогоор 256 хүнд 2011 оны 9 сарын 9-аас 10 сарын 14-ны хооронд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг  явуулсан. Сургалт явуулсан сэдэв нь:
         Артерийн даралт ихсэлт түүнээс урьдчилан сэргийлэх
         Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх
         Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх
         Зөв хооллолтын ач тус
         Хөдөлгөөний ач холбогдол
         Тархины цус харвалтын шалтгаан, хүндрэл
3.         Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, багш ажилчдын хөдөлгөөний хомсдолыг багасгах, стрессийн хүчин зүйлийг бууруулах зорилгоор багш ажилчдын дунд “ Хөдөлгөөн бол эрүүл мэнд- гоо сайхан-урт наслахын үндэс мөн” уриан дор хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа.Тэмцээнд 7 тэнхимийн 35 багш, ажилтан амжилттай оролцож, мөн АХА тэмцээнд 50 багш ажилтан, оюутнууд хамрагдсан.
4.         Дархан өртөө байгууллагын удирдлага, ажилчдад зориулсан эрүүл мэндийн сургалт болон урьдчилан сэргийлэх үзлэг хийсэнтэй холбогдуулан түүний үр дүнгээс хамаараад Дархан Өртөө байгууллагын удирдлага, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Ерөнхий дүгнэлт
1.    Дээрх урьдчилан сэргийлэх үзлэгийн үзүүлэлтүүдээс харахад олон цагаас суугаа ажил хийж, оюуны хөдөлмөр эрхэлдэг багш нар хөдөлгөөний хомсдолд өртөж /р=0,002/ байгаа  ба  боловсролын зэрэглэл ахих тусам өвчлөлийн тархалт ихсэж байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл амьдралын буруу хэв маяг нь артерийн даралт ихсэлт өвчин, цус харвалтанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь бидний судалгаагаар харагдлаа.


Гарын авлага хэвлүүлэн гаргав

Монгол улсын засгийн газраас АНУ-ын засгийн газартай байгуулсан
компанит гэрээний дагуу АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци /МСК/-н
санхүүжилтээр Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Монголын Мянганы
Сорилтын сангаас  “Халдварт бус өвчин,  осол гэмтэл” /ХБӨОГ/-ээс
шалтгаалан цаг бусаар нас барах,  хөдөлмөрийн чадвараа алдах эрсдлийг
бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэхээр зарласны дагуу
манай сургуулийн мэргэжлийн багш нарын багийн санаачлан
боловсруулсан  “Дархан–Уул аймгийн хүн амын эрүүл мэндийн
боловсролыг дээшлүүлэх,  эрсдэлт хүчин зүйлийг багасгах,  сэргийлэх,
дадал мэдлэгийг сайжруулах” төслийн ажлын хүрээнд энэхүү гарын авлага
номыг бэлтгэн хэвлүүлж та бүхний хүртээл болгож байна. 
Уг гарын авлага нь халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн
тулд хүн бүрийн мэдвэл зохих мэдээллийг багтаасны дээр өдөр тутам
дадал болгон хэрэглэж занших хоолны орц норм, хөдөлгөөний дасгалууд,
физиологийн нормчлолыг хэмжих аргачлал зэргийг багтаасан нь эрүүл
амьдралын хэвшил зан үйлд суралцах нэгээхэн боломжийг бий болгосон
бүтээл болжээ хэмээн үзэж байна.