Thursday, May 17, 2012
ЗГХА- ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтэс “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ” сургалтыг зохион байгууллаа.
2012 оныг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг төв, орон нутагт зохион байгуулах мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор“ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” сургалтыг2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нийслэл, аймгийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтэс болон дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга нар, эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд /нийт 60 хүн/ оролцлоо.
Сургалтыг нээж ЗГХА-ЭМГ-ын дэд дарга Ц.Хун үг хэллээ. Хөтөлбөрийн дагуу “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”, “Биеийн тамирын талаар төрөөс баримталж буй бодлого”, “Тамхины хяналтыг сайжруулах нь”, “Зохистой хооллолт – идэвхтэй хөдөлгөөн”, “НЭМ-ийн тусламж үйлчилгээнд хоол зүйчийн оролцоо”, “Ухуулга сурталчилгаа хийх арга зам”, “Олон нийтийг идэвхжүүлэх нь”, “Стресс түүнээс гарах арга зам”, “Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн үеийн НЭМ-ийн тусламж үйлчилгээ” сэдвээр хичээл заагдсан.
Сургалтын оролцогчид “Тамхигүй орчин” бүрдүүлсэн Хан Гарьд ордон, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн “Хоол шим тэжээлийн боловсрол олгох төв”ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.
Сургалтаар НЭМ-ийн үндэсний хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээ болон мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг тайлагнах талаар ярилцаж, НЭМ-ийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартад тусгах саналыг авлаа.
Оролцогчдоос сургалтын өмнөх болон дараах сонжуур, сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэн, цаашид хийх сургалтын хэрэгцээ, чиглэлийг тодорхойлсон.
Сургалтын үр дүн:
· Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулан зохион байгуулах талаар оролцогчдын мэдлэг, хандлага нэмэгдсэн.
· Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагуудтай танилцан, туршлага судалсан.
· Төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа нэмэгдсэн.
Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр ЗГХА-ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтэс “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” сургалтыг 2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
ЗГХА-ЭМГ-ын дэд дарга Ц. Хун “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ” сургалтыг нээж үг хэлэв.
“Ухуулга сурталчилгаа хийх арга зам” сэдвээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан,
“Гал голомт” ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө хичээл заалаа.
Танилцах аялал: Сургалтад оролцогчидтамхигүй орчин бүрдүүлсэн
Хан Гарьд ордны үйл ажиллагаатай танилцав.
Танилцах аялал: Сургалтад оролцогчидСонгинохайрхан дүүргийн
Эрүүл Мэндийн Нэгдлийн “Хоол шим тэжээлийн боловсрол олгох
төв”ийн үйл ажиллагаатай танилцлаа.
ЗГХА-ЭМГ-ын дэд дарга Ц. Хун сургалтанд оролцогчдод
Махбодын онол ба дууны чанар
Буддын гүн ухааны үзлээр аливаа бодит зүйлс нь махбодын бөөгнөрлөөр бүрэлдэн бий болж, тавигдан задарч байдаг зүй тогтолтой гэж үзэх бөгөөд түүний мэдэрхүйн эрхтэнд тусгагдах шинж чанар ч тэрхүү махбодоос ангид үгүй хэмээнэ. Гэвч тэрхүү тусгагдах шинж чанарыг яг үнэн төрхөөр нь мэдрэн таних боломжийн хувьд мэдрэхүйн эрхтэн хийгээд сэтгэлийн эрхтэний чадвар дутмагаас болж хуурмаг өнгөн талаас нь мэдрэн хүртэж, аливаа зүйлийн дотоод мөн чанар, тоосны чанаруудын харилцан уялдааг тодорхой барьж чадалгүй төөрөгдөн өнгө, дүрсэд шүтэж орчлонд шунах үзлийг баримтлахад хүрч, зовлонд учирч эхэлдэг гэж үзнэ.
Язгуур дөрвөн махбодын тоосны мэдрэгдэн хүртэгдэх чанарыг тоос тус бүрээр нь дурдахад дууны чанар [хүснэгт1] бүх махбодод нийтлэг түгээмэл оршино.
Хүснэгт 1
Аливаа бодит юмсын цугларан нэгдэх, задарч тавигдах ерөнхий чанарыг нөхцөлдүүлэх хүчин зүйлс нь огторгуй махбод бөгөөд түүний чанар, үйлдэл нь бусад махбодын тооснуудыг оршоох орон зайн үүргийг гүйцэтгэх учраас дан ганц дууны чанартай тэгээд ч тэр чанар нь бусад дөрвөн махбоддоо түгээмэл чанарын хэлбэрээр оршин байна.
Ертөнц үүсэх үед эхлээд огторгуйн тооснууд хуралдан эхлэхийн хамт задгай урсан явсан нарийн тоосны чанарууд хоорондоо харилцан шүтэлцэн огторгуй махбодын дууны чанар идэвхижсэний үр дүнд хийн махбодын хөнгөн буюу хөдлөнги бэлгэ чанар /хөдөлгөөний чанар/ нь хөдөлгөөн болон дэлгэрсэнд шүтэж, гал махбодын дулаан буюу халуун бэлгэ чанар /хүрэлцэхүйн чанар/ бадарч, боловсруулах үйлдэл нь бий болсонд шүтэж, усан махбодын нойтон буюу чийглэг бэлгэ чанар /амтын чанар/ нь цогцлон, хураах үйлдэл идэвхжээд ирэхийн цагт шороон махбодын хүндбуюу чийрэг бэлгэ чанар /үнэрийн чанар/ төгсөж, аливаа зүйл цогц өлөгийг барин баримталах үйлдэл нь бүх махбодын чанарыг нэгтгэн буй болгож, мэдрэгдэхүүн бүхий чанарууд нь хуралдан бий болсон тэр нь цувралт дармууд хуран үүдэхийн үйл явц юм. Энэ нь махбодын дотоод элементүүдийн харилцан үйлчлэлийн зүй тогтолыг илэрхийлсэн байдал юм.
Махбодын энэ л шинж чанарынх нь үүднээс сав шим ертөнцийн үүсэл, оршихуй, нэгдэл нягтралын тухай асуудлыг тодорхойлон өгүүлж, түүнийг танин мэдэх, мэдрэх хүртэхүйн оюуны үйл эрдмийг ч үүнтэйгээ уялдуулан тайлбарладаг ажээ.
Үүнээс үзэхэд мэдрэхүйн таван эрхтэн нь дотооддоо өөр өөрийн бүтэц, чанар, эрдмийг үүтгэгч дөрвөн маш нарийн тоосны эдийг агуулж, аль тоос илүү байна гэдгээс шалтгаалж түүний чанар эрдэм нь нөхцөлдөхийн сацуу чухам ямар баригдахуунтай харьцах боломжоо ч тодорхойлдог учраас тэд өөрийн гэсэн шинж чанарыг сэрж мэдрэх байдлаа хадгалдаг юм. Дээр өгүүлснийг Хүснэгт 2-т дэлгэрэнгүй харьцуулах маягаар үзүүлэхэд махбодуудын харилцан уялдах дотоод зүй тогтол, нөхцөл-шалтгаан нь тодорхой харагдах болно. Аливаа бүтцийн дотоод мөн чанарыг илэрхийлж чадахуйц тогтолцооны онолын хүрээнд системыг бүрдүүлэгч хүчин зүйлстэй холбон үзэхэд сонирхолтой юм.
Хүснэгт 2
Иймээс энд язгуурын таван махбод хэрхэн цугларч, тавигдан задардаг түүний эрдэм, үйлдлийн мөн чанарын талаар цухас боловч өгүүлсэн нь тэр юм.
Буддын мэдлэг ухааны систем хий, ус, гал, шороо, огторгуй гэсэн 5 махбодоор аливаа юмс үзэгдлийн үйл ажиллагаа, уялдаа холбоог илэрхийлдэг. Систем бүр өөрийн хил хязгаар, ямар нэг хэмжээгээр нэвтэрч харьцах гадаад орчинтой.
Бас хүний танин мэдэхүйн сэтгэлгээний онцлог ч тэдгээрийн эрдэм, үйлдэл тэр л ёс журмын дагуу юмс үзэгдлийн янагуухь-үнэмлэхүй харьцааг ч хүртэн мэдрэх хийгээд сэтгэн мэдэх, бясалгах аргуудыг шүтэлцүүлэн онон барьдагтай ч холбогдох учраас ийнхүү энэ тухай өгүүлэхээс өөр аргагүй байв.
Энэ зүй тогтлын учрыг тодруулан үзэхийн тулд (юмс, үзэгдлийн) дотоод оршихуй, хувьсалын жам ёстой холбон үзэхэд сонирхолтой дүгнэлт гарч болох бөгөөд нөгөө талаас хөдөлгөөн бий болоход хамгийн түгээмэл илэрдэг чанар бол дуу болох нь тодорхой юм. Үүнийг орчин үеийн байгалийн судлалын долгио-хөдөлгөөн, эрчим хүчний урсгал, энерги хадгалагдах хууль зэрэгтэй холбон үзвэл сонирхолтой зүйл ажиглагдаж болно. Бас хүний сэтгэлзүйд дууны нөлөөлөх байдал, хөгжмийн онолын сургаалтай ч холбон үзэх боломжтой.
Буддын гүн ухаанд аливаа эгэл өлөг биетийн үүсэх устах хийгээд түгээмэл ертөнцийн эхлэл, төгсгөлийн төлөв байдлыг огторгуй, огторгуйн эд хэмээн ойлгож, задгай орон зайд маш нарийн тоос зөвхөн чанарын задгай хэлбэрээр түгэж огторгуйн эд болон хувьгүйгээр (цааш хуваагдахгүй) хөвж явдаг гэж үздэг ажээ. Хувьтай бол хуваагдан задарч байдаг, хувьгүй бол цааш задрахгүй бөгөөд тэр нь тэрхүү чанараараа байна гэсэн хэрэг. Буддын судар эх сурвалжид тэрхүү чанар, хоосон чанар, түүнчлэн чанар гэх мэт ойлголтууд нь нэг утгатай юм. Хувьтай хэмээх ойлголтыг орон зайн оршихуй, цаг хугацааны агшин талаас барилдан нэгдэх, задран тавигдах нийтлэг мөн чанартай нь холбогдуулан авч үзсэн хэрэг.
Махбодын тооснуудын хуралдан нэгдэх, задран бусних мөн чанар, түүнийг хэрхэн танин барьж болох, сэтгэхүйн холбогдолтой дүрсийн тоосны тухай авч үзэхдээ дармыг чухам аль (ахуйлаг хийгээд санаалаг) өнгөнөөс нь суурь (gzhi) болгон үзэж байв гэдгээс шалтгаалан Буддын дотоод тогтсон таалалтангууд олон янзаар үзэж байжээ. Тухайлбал:
1. Өвөрмөц өгүүлэгчид нь: “Дүрс тэргүүтэн гадаад утгуудыг эдэд (бодтой) бүтээхийн ёсыг” баримтлан дүрсийг :
а) Маш нарийн тоос,
в) Хурсан тоос гэж хоёр ангилаад маш нарийн тоос нь өчүүхэн дүрсийн эцсийн хязгаар бөгөөд задгай орон зайн хувьгүй чанарын урсах хязгаараас хагацсан махбодын тоосны хувьтай оршихуй гэж үзээд түүнээс уламжлан үүссэн дүрсийг хувь хийгээд бусад чанараар нь ялгаж чадах учир маш нарийн тоос бус гэж үзжээ. Тэгээд ч маш нарийн тоосыг ч дүрст оюунаар эцсийн “хоосон чанар” хүртэл ялгаж болох учраас тэр гүтгэн баримтласан мөн чанар төдий бус юм гэж үзээд эдэд (бодтой) бүтэхийн мөн чанартай гэжээ. Хэрвээ маш нарийн тоос эдэд эс бүтэхийг таалбал дүрс, дуу тэргүүтний утгуудын ялгал нэлээд өвөрмөц болж, зөвхөн нэрийдсэн мэтийг бодтой гэж гүтгэн үзсэн мэтээр нүд тэргүүтэн эрхтний тийн мэдэхүй ч янагуух (наад талын) өнгө хальсыг шинжлэх атгаг (өнгөц шинжлэл) нь нэн хэтрэхэд хүрэх болно гэж маш нарийн тоосныг бодтой эс бүтсэн гэх үзлийг няцаажээ.
Тэрхүү хувьтай маш найрийн тоос хурснаас мэдрэхүйн эрхтэнд хүртэгдэх бүдүүн гишүүнтийн эд буюу хурсан тоос бүтэх ажээ. [4: 30б-31а]
“Хувь хийгээд хэв үгүй маш нарийн тоосноос зүг хийгээд хэв тэргүүтний хувь лугаа сэлтээс уул тэргүүтэн хэрхэн гарсан бэ гэвэл үүнд ялгалын хувь үгүй дөрвөн махбодын маш нарийн тоос хурснаас тэдгээр нь нааш цааш холбогдон төгссөн гэж гишүүнт бусад утга төрөх бөгөөд түүнээс ч үзэх, сонсох тэргүүтэн лүгээ төгссөн бүдүүн гишүүнтийн эд төрөхийг таална.” [мөн тэнд]
2. Хэтрүүлэгч төв үзэлтэн нар: Тэд маш нарийн тоосноос үл хамаарагдах дүрс, дуу тэргүүтэн эрхтний мэдлийн эдлэх вишай болох бүдүүн дүрсийг баримтлахын тулд өөрийн судалгааг тавьж, өвөрмөц өгүүлэгчдийн таалснаар төвийн маш нарийн тоосныг зургаан зүгийн тоос эргэдэг гэвэл тэдгээр тоос нааш цааш нэг нэгэндээ үл хүрэлцэн оршиход хүрч, бусад үзэлтний маш нарийн тоосны хувь үгүй бөгөөтөл нэгэн хувиар хүрэлцэх гэдэг нь өөрөө бүгдэд хүрэлцэх учир тооснууд хоорондоо нэгэн орон зайд хольцолдон орших тул тоос хэдий чинээ хамт хурсан ч эхний маш нарийн тоосноос дээш овоорон аливаа хэлбэр дүрс цааш нь дэлгэрэн цогцлох боломжгүй гэж үзэхэд хүрнэ гэж няцаажээ.
Тэгвэл маш нарийн тоос орон зай, агшины (зүг, цаг) хувьтай болох зүй тогтол, дотоод холбоос нь төвийн тоосны аль ч зүгийн хувьд зүүн тоос өөрийнхөө тохирох зүгийн хувиар хүрэлцэх, бас тэрхүү төвийн тоосонд бусад зүгт орших маш нарийн тоос эс хүрэлцэвч зүүн тоос мэтээр бусад зүгийн тоос ч төвийн тоосны бусад зүгийн хувьтай тохирох хувиараа хүрэлцэнэ. Тийм учраас маш нарийн тоос нь тойрон эргэх завсар сэлт мөн тэгэхдээ тэрхүү хөдөлгөөнт оршихуйг баримтлах гол нөхцөл нь хий буюу түгээмэл оршихуйн мөн чанарыг нөхцөлдүүлэгч чанар л холбон барьж нааш цааш үл тархах (салах) болно хэмээн таалжээ.
Тийнхүү маш нарийн тоосыг тойрсон завсар мөн гэдгийн хурсан буюу хураасан тэрхүү чанар (түүнчлэн чанар) аль зохистойд орон хийгээд зорилгын үүднээс эрхтний тийн мэдэхүй бүхний шалтгааныг үйлдэх учир дүрст арван төрөн түгэхүй гэж ч болно. Тийн мэдэхүйн таван чуулган нь хураасанд зорих бөгөөд арван төрөн түгэхүй нь маш нарийн тоосыг хураажээ гэж сэтгэнэ.
“Хураасан буюу хурсны мөн чанарыг дүрс тэргүүтний тэдгээр төрөн түгэхүй ч маш нарийн тоос язгуур зохилдож болохыг вишайд нааш цааш холбогдох төдий мөн тул маш нарийн тоосноос эс хамаарагдах бүдүүн гэхийн мөн чанарт эс бүтэхэд өөрөө баримтлан мэдэхүйг үүсгэх тэргүүтний үйл (үйлдвэр) үйлдэхийн тул даган эс бүтээх ч бус болой” [3: 31а-31б]
3. Судрын аймагтан нар: Маш нарийн тооснууд мэдэгдэхүүн вишай болон чуулбаас урьд номлосныг гэм хэмээх тул нааш цааш хүрэлцэх нь ч бусдын завсар сэлтээс бус бөгөөд харин бусад тоосыг мэдэж болох тул бумба тэргүүтнээр ус тэргүүтнийг үл мэдэх болно. Тийм учраас бусад тоос нэгэндээ орохыг үл мэдэж болох тул завсар үгүйгээр тэдгээр нь бие биедээ хүрэлцвэл тогтолцоо болон эс орших, харин нэг зүгээр хүрэлцвэл маш нарийн тоосны хувь лугаа сэлт болох үед тооснууд үл хүрэлцэвч завсар үгүйгээр вишайн ширхэг (хэлтэс) наалдан оршино гэж таалжээ.
Хураасны ахуй үес (орон зай, агшин) маш нарийн тоосны мөн чанараас эс хагацсан ч зүг хийгээд хэв тэргүүтэн хувь лугаа төгссөн хэмээн томьёолоход өнгөний тоосыг бий болгогчийг ялгахад нь зүүн тэргүүтэн зүг хийгээд урт богино тэргүүтэн хэв гэж тийн атгагаар гүтгэж тэр төдий нэрийдэн онох нь бодтой бүтсэн нь үгүй. Яагаад зүг хийгээд хэвүүд эдэд (бодтой) эс бүтэх вэ гэвэл аливаа юманд тэдгээр нь бодтой бүтвэл маш нарийн тоос нь нэжгээд байхад ч бүтэх буюу эсвэл тэдгээр нь олонтоо хурахад бүтэхэд хүрнэ. [3:32б]
Ийнхүү Буддын тогтсон таалал бүхэн юмс үзэгдлийн бодтой оршихуйг дотоод мөн чанар хийгээд гадаад өнгөц үзэгдэл шинжийг хооронд нь барилдуулж ухаарахыг гол болгохын зэрэгцээ сэтгэл, сэтгэхүйн үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байдгийг бас давхар бодолцож байжээ.
Махбодын энэ л шинж чанарынх нь үүднээс сав шим ертөнцийн үүсгэл, оршихуй, нэгдэл нягтралын тухай асуудлыг тодорхойлон өгүүлж, түүнийг танин мэдэх, мэдрэх хүртэхүйн оюуны үйл эрдмийг ч үүнтэйгээ уялдуулан тайлбарладаг ажээ. Брагри Дамцагдоржийн (1781-1855) “Сав шим ертөнц, амьтны үүсэл тогтоц, орших хугацаа сэлтийг товч тодорхой өгүүлсэн эрдэнийн зул хэмээгч оршивой” [1] хэмээх сударт өгүүлснээс үзвэл: Юмсын хамгийн бага нь эрхтэн нарийн тоос гэж үзээд тэр тоосыг дотор нь хумхын тоос (хий), түүний долоог төмрийн тоос (төмөр), түүний долоог усны тоос (ус), түүний долоог нарны тоос (гал), түүний долоог арвайн (мод) төдий тоос гэх мэтчилэн язгуурын таван махбодын үүднээс ангилсан байна [Дамцагдорж 1998:].
Дүгнэх нь:
Язгуур дөрвөн махбодын тоосны мэдрэгдэн хүртэгдэх чанарыг тоос тус бүрээр нь дурдахад дууны чанар [хүснэгт1] бүх махбодод нийтлэг түгээмэл оршино.
Хүснэгт 1
| Махбод | Махбодын чанарууд | |||||
язгуур махбод
|
шороо
| үнэр | Амт | дүрс | хүрэлцэхүй | дуу |
ус
| амт | дүрс | хүрэлцэхүй | дуу | ||
гал
| дүрс | хүрэлцэхүй | дуу | |||
хий
| хүрэлцэхүй | Дуу | ||||
Огторгуй
| Дуу | |||||
Ертөнц үүсэх үед эхлээд огторгуйн тооснууд хуралдан эхлэхийн хамт задгай урсан явсан нарийн тоосны чанарууд хоорондоо харилцан шүтэлцэн огторгуй махбодын дууны чанар идэвхижсэний үр дүнд хийн махбодын хөнгөн буюу хөдлөнги бэлгэ чанар /хөдөлгөөний чанар/ нь хөдөлгөөн болон дэлгэрсэнд шүтэж, гал махбодын дулаан буюу халуун бэлгэ чанар /хүрэлцэхүйн чанар/ бадарч, боловсруулах үйлдэл нь бий болсонд шүтэж, усан махбодын нойтон буюу чийглэг бэлгэ чанар /амтын чанар/ нь цогцлон, хураах үйлдэл идэвхжээд ирэхийн цагт шороон махбодын хүндбуюу чийрэг бэлгэ чанар /үнэрийн чанар/ төгсөж, аливаа зүйл цогц өлөгийг барин баримталах үйлдэл нь бүх махбодын чанарыг нэгтгэн буй болгож, мэдрэгдэхүүн бүхий чанарууд нь хуралдан бий болсон тэр нь цувралт дармууд хуран үүдэхийн үйл явц юм. Энэ нь махбодын дотоод элементүүдийн харилцан үйлчлэлийн зүй тогтолыг илэрхийлсэн байдал юм.
Махбодын энэ л шинж чанарынх нь үүднээс сав шим ертөнцийн үүсэл, оршихуй, нэгдэл нягтралын тухай асуудлыг тодорхойлон өгүүлж, түүнийг танин мэдэх, мэдрэх хүртэхүйн оюуны үйл эрдмийг ч үүнтэйгээ уялдуулан тайлбарладаг ажээ.
Үүнээс үзэхэд мэдрэхүйн таван эрхтэн нь дотооддоо өөр өөрийн бүтэц, чанар, эрдмийг үүтгэгч дөрвөн маш нарийн тоосны эдийг агуулж, аль тоос илүү байна гэдгээс шалтгаалж түүний чанар эрдэм нь нөхцөлдөхийн сацуу чухам ямар баригдахуунтай харьцах боломжоо ч тодорхойлдог учраас тэд өөрийн гэсэн шинж чанарыг сэрж мэдрэх байдлаа хадгалдаг юм. Дээр өгүүлснийг Хүснэгт 2-т дэлгэрэнгүй харьцуулах маягаар үзүүлэхэд махбодуудын харилцан уялдах дотоод зүй тогтол, нөхцөл-шалтгаан нь тодорхой харагдах болно. Аливаа бүтцийн дотоод мөн чанарыг илэрхийлж чадахуйц тогтолцооны онолын хүрээнд системыг бүрдүүлэгч хүчин зүйлстэй холбон үзэхэд сонирхолтой юм.
Хүснэгт 2
Махбод | Систем | Гол эрдэм | Мөн чанар | Үйлдвэр | Шалтгаан | Үйлдэл | |
| язгуур махбод | шороо | эгэх холбоо | үнэр | Бат | чийрэг | аривжих | Барих |
| ус | Урсгал | Амт | нойтон | чийгтүүлэх | Орших | Хураах | |
| гал | шугман бус | дүрс | халуун | Түлэх | даган урвах | боловсруулах | |
| хий | нөөц | Хүрэлцэхүй | хөнгөн | Хөдлөхүй | Ахуй | Хөдөлгөх | |
| Огторгуй | Шийдвэр гаргалт | Дуу | долгион | Оршихуй | Төрөх | Нөхцөлдүүлэх | |
Буддын мэдлэг ухааны систем хий, ус, гал, шороо, огторгуй гэсэн 5 махбодоор аливаа юмс үзэгдлийн үйл ажиллагаа, уялдаа холбоог илэрхийлдэг. Систем бүр өөрийн хил хязгаар, ямар нэг хэмжээгээр нэвтэрч харьцах гадаад орчинтой.
Бас хүний танин мэдэхүйн сэтгэлгээний онцлог ч тэдгээрийн эрдэм, үйлдэл тэр л ёс журмын дагуу юмс үзэгдлийн янагуухь-үнэмлэхүй харьцааг ч хүртэн мэдрэх хийгээд сэтгэн мэдэх, бясалгах аргуудыг шүтэлцүүлэн онон барьдагтай ч холбогдох учраас ийнхүү энэ тухай өгүүлэхээс өөр аргагүй байв.
Энэ зүй тогтлын учрыг тодруулан үзэхийн тулд (юмс, үзэгдлийн) дотоод оршихуй, хувьсалын жам ёстой холбон үзэхэд сонирхолтой дүгнэлт гарч болох бөгөөд нөгөө талаас хөдөлгөөн бий болоход хамгийн түгээмэл илэрдэг чанар бол дуу болох нь тодорхой юм. Үүнийг орчин үеийн байгалийн судлалын долгио-хөдөлгөөн, эрчим хүчний урсгал, энерги хадгалагдах хууль зэрэгтэй холбон үзвэл сонирхолтой зүйл ажиглагдаж болно. Бас хүний сэтгэлзүйд дууны нөлөөлөх байдал, хөгжмийн онолын сургаалтай ч холбон үзэх боломжтой.
Буддын гүн ухаанд аливаа эгэл өлөг биетийн үүсэх устах хийгээд түгээмэл ертөнцийн эхлэл, төгсгөлийн төлөв байдлыг огторгуй, огторгуйн эд хэмээн ойлгож, задгай орон зайд маш нарийн тоос зөвхөн чанарын задгай хэлбэрээр түгэж огторгуйн эд болон хувьгүйгээр (цааш хуваагдахгүй) хөвж явдаг гэж үздэг ажээ. Хувьтай бол хуваагдан задарч байдаг, хувьгүй бол цааш задрахгүй бөгөөд тэр нь тэрхүү чанараараа байна гэсэн хэрэг. Буддын судар эх сурвалжид тэрхүү чанар, хоосон чанар, түүнчлэн чанар гэх мэт ойлголтууд нь нэг утгатай юм. Хувьтай хэмээх ойлголтыг орон зайн оршихуй, цаг хугацааны агшин талаас барилдан нэгдэх, задран тавигдах нийтлэг мөн чанартай нь холбогдуулан авч үзсэн хэрэг.
Махбодын тооснуудын хуралдан нэгдэх, задран бусних мөн чанар, түүнийг хэрхэн танин барьж болох, сэтгэхүйн холбогдолтой дүрсийн тоосны тухай авч үзэхдээ дармыг чухам аль (ахуйлаг хийгээд санаалаг) өнгөнөөс нь суурь (gzhi) болгон үзэж байв гэдгээс шалтгаалан Буддын дотоод тогтсон таалалтангууд олон янзаар үзэж байжээ. Тухайлбал:
1. Өвөрмөц өгүүлэгчид нь: “Дүрс тэргүүтэн гадаад утгуудыг эдэд (бодтой) бүтээхийн ёсыг” баримтлан дүрсийг :
а) Маш нарийн тоос,
в) Хурсан тоос гэж хоёр ангилаад маш нарийн тоос нь өчүүхэн дүрсийн эцсийн хязгаар бөгөөд задгай орон зайн хувьгүй чанарын урсах хязгаараас хагацсан махбодын тоосны хувьтай оршихуй гэж үзээд түүнээс уламжлан үүссэн дүрсийг хувь хийгээд бусад чанараар нь ялгаж чадах учир маш нарийн тоос бус гэж үзжээ. Тэгээд ч маш нарийн тоосыг ч дүрст оюунаар эцсийн “хоосон чанар” хүртэл ялгаж болох учраас тэр гүтгэн баримтласан мөн чанар төдий бус юм гэж үзээд эдэд (бодтой) бүтэхийн мөн чанартай гэжээ. Хэрвээ маш нарийн тоос эдэд эс бүтэхийг таалбал дүрс, дуу тэргүүтний утгуудын ялгал нэлээд өвөрмөц болж, зөвхөн нэрийдсэн мэтийг бодтой гэж гүтгэн үзсэн мэтээр нүд тэргүүтэн эрхтний тийн мэдэхүй ч янагуух (наад талын) өнгө хальсыг шинжлэх атгаг (өнгөц шинжлэл) нь нэн хэтрэхэд хүрэх болно гэж маш нарийн тоосныг бодтой эс бүтсэн гэх үзлийг няцаажээ.
Тэрхүү хувьтай маш найрийн тоос хурснаас мэдрэхүйн эрхтэнд хүртэгдэх бүдүүн гишүүнтийн эд буюу хурсан тоос бүтэх ажээ. [4: 30б-31а]
“Хувь хийгээд хэв үгүй маш нарийн тоосноос зүг хийгээд хэв тэргүүтний хувь лугаа сэлтээс уул тэргүүтэн хэрхэн гарсан бэ гэвэл үүнд ялгалын хувь үгүй дөрвөн махбодын маш нарийн тоос хурснаас тэдгээр нь нааш цааш холбогдон төгссөн гэж гишүүнт бусад утга төрөх бөгөөд түүнээс ч үзэх, сонсох тэргүүтэн лүгээ төгссөн бүдүүн гишүүнтийн эд төрөхийг таална.” [мөн тэнд]
2. Хэтрүүлэгч төв үзэлтэн нар: Тэд маш нарийн тоосноос үл хамаарагдах дүрс, дуу тэргүүтэн эрхтний мэдлийн эдлэх вишай болох бүдүүн дүрсийг баримтлахын тулд өөрийн судалгааг тавьж, өвөрмөц өгүүлэгчдийн таалснаар төвийн маш нарийн тоосныг зургаан зүгийн тоос эргэдэг гэвэл тэдгээр тоос нааш цааш нэг нэгэндээ үл хүрэлцэн оршиход хүрч, бусад үзэлтний маш нарийн тоосны хувь үгүй бөгөөтөл нэгэн хувиар хүрэлцэх гэдэг нь өөрөө бүгдэд хүрэлцэх учир тооснууд хоорондоо нэгэн орон зайд хольцолдон орших тул тоос хэдий чинээ хамт хурсан ч эхний маш нарийн тоосноос дээш овоорон аливаа хэлбэр дүрс цааш нь дэлгэрэн цогцлох боломжгүй гэж үзэхэд хүрнэ гэж няцаажээ.
Тэгвэл маш нарийн тоос орон зай, агшины (зүг, цаг) хувьтай болох зүй тогтол, дотоод холбоос нь төвийн тоосны аль ч зүгийн хувьд зүүн тоос өөрийнхөө тохирох зүгийн хувиар хүрэлцэх, бас тэрхүү төвийн тоосонд бусад зүгт орших маш нарийн тоос эс хүрэлцэвч зүүн тоос мэтээр бусад зүгийн тоос ч төвийн тоосны бусад зүгийн хувьтай тохирох хувиараа хүрэлцэнэ. Тийм учраас маш нарийн тоос нь тойрон эргэх завсар сэлт мөн тэгэхдээ тэрхүү хөдөлгөөнт оршихуйг баримтлах гол нөхцөл нь хий буюу түгээмэл оршихуйн мөн чанарыг нөхцөлдүүлэгч чанар л холбон барьж нааш цааш үл тархах (салах) болно хэмээн таалжээ.
Тийнхүү маш нарийн тоосыг тойрсон завсар мөн гэдгийн хурсан буюу хураасан тэрхүү чанар (түүнчлэн чанар) аль зохистойд орон хийгээд зорилгын үүднээс эрхтний тийн мэдэхүй бүхний шалтгааныг үйлдэх учир дүрст арван төрөн түгэхүй гэж ч болно. Тийн мэдэхүйн таван чуулган нь хураасанд зорих бөгөөд арван төрөн түгэхүй нь маш нарийн тоосыг хураажээ гэж сэтгэнэ.
“Хураасан буюу хурсны мөн чанарыг дүрс тэргүүтний тэдгээр төрөн түгэхүй ч маш нарийн тоос язгуур зохилдож болохыг вишайд нааш цааш холбогдох төдий мөн тул маш нарийн тоосноос эс хамаарагдах бүдүүн гэхийн мөн чанарт эс бүтэхэд өөрөө баримтлан мэдэхүйг үүсгэх тэргүүтний үйл (үйлдвэр) үйлдэхийн тул даган эс бүтээх ч бус болой” [3: 31а-31б]
3. Судрын аймагтан нар: Маш нарийн тооснууд мэдэгдэхүүн вишай болон чуулбаас урьд номлосныг гэм хэмээх тул нааш цааш хүрэлцэх нь ч бусдын завсар сэлтээс бус бөгөөд харин бусад тоосыг мэдэж болох тул бумба тэргүүтнээр ус тэргүүтнийг үл мэдэх болно. Тийм учраас бусад тоос нэгэндээ орохыг үл мэдэж болох тул завсар үгүйгээр тэдгээр нь бие биедээ хүрэлцвэл тогтолцоо болон эс орших, харин нэг зүгээр хүрэлцвэл маш нарийн тоосны хувь лугаа сэлт болох үед тооснууд үл хүрэлцэвч завсар үгүйгээр вишайн ширхэг (хэлтэс) наалдан оршино гэж таалжээ.
Хураасны ахуй үес (орон зай, агшин) маш нарийн тоосны мөн чанараас эс хагацсан ч зүг хийгээд хэв тэргүүтэн хувь лугаа төгссөн хэмээн томьёолоход өнгөний тоосыг бий болгогчийг ялгахад нь зүүн тэргүүтэн зүг хийгээд урт богино тэргүүтэн хэв гэж тийн атгагаар гүтгэж тэр төдий нэрийдэн онох нь бодтой бүтсэн нь үгүй. Яагаад зүг хийгээд хэвүүд эдэд (бодтой) эс бүтэх вэ гэвэл аливаа юманд тэдгээр нь бодтой бүтвэл маш нарийн тоос нь нэжгээд байхад ч бүтэх буюу эсвэл тэдгээр нь олонтоо хурахад бүтэхэд хүрнэ. [3:32б]
Ийнхүү Буддын тогтсон таалал бүхэн юмс үзэгдлийн бодтой оршихуйг дотоод мөн чанар хийгээд гадаад өнгөц үзэгдэл шинжийг хооронд нь барилдуулж ухаарахыг гол болгохын зэрэгцээ сэтгэл, сэтгэхүйн үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байдгийг бас давхар бодолцож байжээ.
Махбодын энэ л шинж чанарынх нь үүднээс сав шим ертөнцийн үүсгэл, оршихуй, нэгдэл нягтралын тухай асуудлыг тодорхойлон өгүүлж, түүнийг танин мэдэх, мэдрэх хүртэхүйн оюуны үйл эрдмийг ч үүнтэйгээ уялдуулан тайлбарладаг ажээ. Брагри Дамцагдоржийн (1781-1855) “Сав шим ертөнц, амьтны үүсэл тогтоц, орших хугацаа сэлтийг товч тодорхой өгүүлсэн эрдэнийн зул хэмээгч оршивой” [1] хэмээх сударт өгүүлснээс үзвэл: Юмсын хамгийн бага нь эрхтэн нарийн тоос гэж үзээд тэр тоосыг дотор нь хумхын тоос (хий), түүний долоог төмрийн тоос (төмөр), түүний долоог усны тоос (ус), түүний долоог нарны тоос (гал), түүний долоог арвайн (мод) төдий тоос гэх мэтчилэн язгуурын таван махбодын үүднээс ангилсан байна [Дамцагдорж 1998:].
Дүгнэх нь:
- Буддын гүн ухааны махбодын онолыг маш нарийн систем, үйл ажиллагааны дүр цогцыг илэрхийлж чадах сэтгэлгээний загвар гэж үзнэ.
- Аливаа бодит юмсын цугларан нэгдэх, задарч тавигдах ерөнхий чанарыг нөхцөлдүүлэх хүчин зүйлс нь огторгуй махбод бөгөөд түүний чанар, үйлдэл нь бусад махбодын тооснуудыг оршоох орон зайн үүргийг гүйцэтгэх учраас дан ганц дууны чанартай тэгээд ч тэр чанар нь бусад дөрвөн махбоддоо түгээмэл чанарын хэлбэрээр оршин байна.
- Үүнийг орчин үеийн байгалийн судлалын долгио-хөдөлгөөн, эрчим хүчний урсгал, энерги хадгалагдах хууль зэрэгтэй холбон үзвэл сонирхолтой зүйл ажиглагдаж болно. Бас хүний сэтгэлзүйд дууны нөлөөлөх байдал, хөгжмийн онолын сургаалтай ч холбон үзэх боломжтой.
- Тэгээд ч буддын бясалгал йогын тогтолцоонд үйл ажиллагааны гол зарчим нь огторгуй-дуу, хий-хөдөлгөөн, гал-энерги, ус-гүйдэл, шороо-даралт гэж үйлдлийнх нь мөн чанарыг илэрхийлж болно.
Өтгөн хатахаас хэрхэн сэргийлэх вэ?
Бүдүүн гэдэс нь олон талын үүрэгтэй боловч тэдгээрээс хамгийн гол үүрэг нь шимэгдүүлэх үүрэг. Гэдэсний бактериудын боловсруулдаг амин хүчлүүд, амин дэмүүд, ус нь бүдүүн гэдсээр шимэгдэж байдаг. Нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү өдөр тутам 2кг орчим боловсрогдсон хүнсний зүйл буюу сэвс орж ирдгээс бүдүүн гэдсэнд шимэгдсэний дараа 200-3000 грам өтгөн ялгадас үлддэг.
Дараагийн чухал үүрэг бол гадагшлуулах үүрэг. Өтгөн гадагшлах хүртлээ бүдүүн гэдсэнд хуримтлагдаж байдаг. Хэдийгээр өтгөн бүдүүн гэдсээр удаан дамжин өнгөрдөг боловч гэдсэн дэх зүйлс нарийн гэдсэн дотуур 4-5 цаг, бүдүүн гэдсэн дотуур 12-18 цагийн турш дамжин гадагшилдаг. 24-32 цагийн дотор өтгөн гарахгүй бол өтгөн хатсан, хаагдсан гэж үздэг. Хэлэнд өнгөр тогтох амьсгал эвгүй үнэртэй болох, толгой гэнэт өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, гэдэсний досд хэсгээр хүндрэх, гэдэс дүүрэх, хоол идэх дур алга болох, ганцаардах, цочромтгой болох, муу зүйл бодогдох их хүчлэх боловч өтгөн гүйцэд гарахгүй байх зэрэг нь өтгөн хатсаны шинж юм.
Цардуул ихтэй чанасан болон аминдэм, эрдэс бодисоор дутмаг төмс, нарийн ширхэгтэй гурилан бүтээгдэхүүн, тос, сахар ихтэй, мах, хиам, өндөг сүү зэрэг хоол хүнс их хэрэглэснээр бүдүүн гэдэсний хананд хусам маягийн өтгөний хальс наалдан үлддэг. Шингэн дутагдсан үед эдгээр хальснуудаас чулуу үүсэж бүдүүн гэдэсний атриа хүниасанд хуримтлагддаг зохисгүй хоол хүнс хэрэглэж буруу дэглэмтэй хооллосноос болж бүдүүн гэдэс бохирдож гэмтдэг. Бүдүүн гэдсэнд ялзрал явагддаг. Бүдүүн гэдэсний хананы зузаан үндсэндээ 1-2 мм байдаг. Ийм нарийхан ханан дундуур хортой бодисууд чөлөөтэй нэвтрэн орж элэг, бөөр бэлэг эрхтэн зэрэг ойр хавийнхаа эрхтнүүдийг хордуулдаг. Ер нь 40 нас хүрэхэд хүний бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагдсан байдаг. Үүний улмаас бүдүүн гэдэс сунаж, гажин хэвлийн хөндий дэх бусад эрхтнүүдийг шахаж холдуулдаг ажээ. Бүдүүн гэдэсний хана шахагдаж өтгөний чулуу бүдүүн гэдсэнд хүрснээр тухайн хэсгийн цусан хангамж дутагдаж, цус саатан өтгөний чулуунаас үүдэлтэй хортой бодисуудаар хорддог. Энэ бүхний улмаас янз бүрийн өвчин үүсгэдэг. Бүдүүн гэдэсний хананы зузаан үндсэндээ 1-2 мм байдаг. Ийм нарийхан ханан дундуур хортой бодисууд чөлөөтэй нэвтрэн орж элэг, бөөр бэлэг эрхтэн зэрэг ойр хавийнхаа эрхтнүүдийг хордуулдаг. Ер нь 40 нас хүрэхэд хүний бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагдсан байдаг. Үүний улмаас бүдүүн гэдэс сунаж, гажин хэвлийн хөндий дэх бусад эрхтнүүдийг шахаж холдуулдаг ажээ. Бүдүүн гэдэсний хана шахагдаж өтгөний чулуу бүдүүн гэдсэнд хүрснээр тухайн хэсгийн цусан хангамж дутагдаж, цус саатан өтгөний чулуунаас үүдэлтэй хортой бодисуудаар хорддог. Энэ бүхний улмаас янз бүрийн өвчин үүсгэдэг.

Tuesday, April 24, 2012
Цусны бүлэг
Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1901 онд Австри эмч Ландстейнер цусны эхний 3-н бүлгийг тогтоож A、B、C гэж нэрлэж байсан. С нь сүүлд О гэж нэрлэгдэх болсон байна.
Дараа нь АВ бүлгийг тогтоосноор цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. Ландстейнер хүмүүс (1-О, 2-А, 3-В, 4-АВ) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ.

Монголын уламжлалт анагаах ухааны идээ ундааны эмчилгээний онолын үндэслэл
Монголын уламжлалт анагаах ухаанд идээ ундаа нь эмчилгээний дөрвөн ерөндөгийн нэг бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эмчлэхэд чухал байр эзэлдэг (4, 5). “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолд “… хий болоод бадган нь хүйтэн тул усны чанартай, цус болоод шар нь халуун тул гал мэт. Хорхой шар ус нь халуун хүйтэн ерөнхийд нь оршино. Иймээс өвчнийг хэдий олон ялгавч халуун хүйтэн хоёрт багтана…” хэмээсэн байдаг.3 Өвчнийг үүсгэх дөрвөн нөхцлийн илүүдэх, дутуудах, буруудах хувиралт нь биеийн гурван махбодод нөлөөлвөл халуун хүйтэн тэнцвэрт байдал алдагдан өвчин үүсгэдэг тул өвчнийг анагаахдаа халуун хүйтнийг тэнцвэржүүлэх зарчмыг баримталдаг.
Үүнээс үүдэн өвчин анагаах ерөндгийг халуун чанартай, хүйтэн чанартай гэж 2 төрөлд хураангуйлж халуун өвчнийг хүйтэн ерөндгөөр, хүйтэн өвчнийг халуун ерөндгөөр зохицуулан анагаадаг.3.4 УАУ-ы сурвалж бичгүүдэд “…шарын халуун тослогийн эсрэг хүйтэн тослог, бадганы хүйтэн тослогийн эсрэг халуун тослог идээ ундаа, эм засал, явдал мөрийг хэрэглэнэ…адуу, тарваганы мах, гүүний саам, айраг, үрийн тос нь шарыг арвидуулах халуун чанартай, үнээ ямааны мах, сүү нь бадганыг ихэсгэдэг хүйтэн чанартай” гэж бичсэн байдаг.3.5.6.7 Нийгмийн хөгжлийг даган хүмүүс байгалийн гаралтай идээ ундааг илүү хэрэглэх болсон өнөө үед УАУ-ы идээ ундааны эмчилгээний талаар судлан цааш улам хөгжүүлэх нь хүмүүст идээ ундаагаа тохируулан хэрэглэхэд чухал ач холбогдолтой онолын үндэс суурийг тавьж өгөх явдал юм. Бид судалгааны ажилдаа УАУ-нд халуун хүйтэн чанартай гэж тодорхойлогдох идээ ундааны эмчилгээний үйлдлийн шинжлэх ухааны үндэслэлийг тогтоох зорилго тавин ажиллаж дараах зорилт дэвшүүллээ. Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны эмчилгээний үйлдлийг шар давамгай эрхтэнд халуун шар өвчин үүсгэсэн амьтны загвар дээр in vivo аргаар судлах Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны эмчилгээний үйлдлийг бадган давамгай эрхтэнд эмгэг загвар үүсгэсэн амьтны загвар дээр in vivo аргаар судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн, аргазүй
Элэгний эмгэг загвар үүсгэсэн судалгаанд 180-220 гр жинтэй Wistar үүлдрийн цагаан харх 40 толгой, уушигны хурц хавагналт үүсгэсэн судалгаанд үүлдрийн бус цагаан хулгана 40 толгойг авч ашиглав. Судалгаанд монгол үүлдрийн адууны мах, ямааны махыг судалгааны материал болгон дээжийг MNS 3201-1981 стандартын дагуу гулуузын тодорхой хэсэг буюу гуяны хэсгийг I зэргийн цул махыг дээж хадгалах ба тээвэрлэх ерөнхий зааврын дагуу тус тус бэлтгэсэн болно. Маханд дулааны аргаар боловсруулалт хийх ажиллагааг УАШУТҮК-ийн эм судлалын лабораторид гүйцэтгэв. Бид судалгаандаа туршилтын цагаан харханд 50%-CCL4-ийн тосон уусмалаар (Н.П.Скакун. 1984) элэгний хурц үрэвсэл үүсгээд адуу ямааны махыг шар махбод хөдлөх намрын улиралд нийт 14 хоногийн хугацаатай өгч явууллаа. Мөн туршилтын 20-30 гр жинтэй цагаанд хулганад адуу, ямааны мах 0.3 мл/20 гр хэмжээтэй 14 хоног, мөн Эуфиллинийг 2.14 мг/кг тунгаар өдөрт 2 удаа, нийт 5 өдөр зондоор уулгаж хэрэглэсний дараа уушигны хурц хаванг Адреналин гидрохлорид 0.25 мл/10 гр тунгаар сүүлийн венийн хураагуур судсаар аажим тарьж үүсгэв. Дурьдсан хугацаанд судалгааны амьтдыг тэжээж, халуун хүйтэн чанартай идээ ундааны эмчилгээний үйлчлэлийг УАШУТҮК-ийн ЭШТ-ийн фармакологийн лаборатори болон ШНКЭ-ийн клиник биохимийн лаборатори, Монос АУДС-ийн Эрдэм судлалын лабораторид хийж үр дүнг туршилтын амьтдын цусандах биохимийн үзүүлэлт, уушигны сурфактантын тогтворт чанар зэрэг үзүүлэлтээр тооцов.
Энэ судалгааны арга зүйг ЭМШУИС-ийн Биоанагаахын ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих зөвшөөрлийг авч судалгааг эмнэлэг биологийн судалгааг явуулахад хамаарагдах олон улсын Хельсэнгийн тунхаглал болон Монгол улсад баримталдаг ёсзүйн зарчмыг баримтлан явуулсан. Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж 1. Цагаан харханд үүсгэгдсэн элэгний хурц үрэвслийн үед эсийн задрал сэдээгдэх байдал, түүнд халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөө УАУ-ы сурвалж зохиолуудад “…элэг бол шарын ерөнхий оронд байрлаж байх бөгөөд эрүүл цус, шарын орших орон болохоор барахгүй, дүр урвасан шарын гүйх мөр болно. Иймээс орны эрхээр цус, шар дийлэнхүй халууны гэмээр өвчлөх нь үлэмж байдаг. Бадган хийн хүйтнээр өвчилсөн ч дээрх орны онцлогоос болж, хялбархан цус, шар хавсарч, цус шарын тэмдэг холилдон илэрнэ” гэж тэмдэглэсэн байдаг. 3.5.7 УАУ-ы онолоор “элэгний шарын халуун” гэж томьёолсон эмгэгийг орчин үеийн анагаах ухаанд дүйцүүлэн судлахдаа гадаад, дотоодын судлаачдын гол загвар болгон авч байсан хүчтэй прооксидант нэгдэл болох дөрвөн хлорт нүүрстөрөгчийн (CCl4) гаралтай элэгний эсийн хурц үхжлийг сонгон авлаа.1.2.11.13 Дөрвөн хлорт нүүрстөрөгч нь элэгний эсийн мембранд альфа шингэн төлвийг нэмэгдүүлж хэт исэлдэлтийг ихэсгэн эсийн хүчтэй гэмтэл задрал, элэгний хурц үрэвслийн загвар үүсгэдгийн хувьд уламжлалт анагаах ухаанд элэгний шарын халуун өвчний үед хэрэглэгдэх идээ ундааны эмчилгээний үйлдлийн механизмыг судлахад тохиромжтой загвар гэж үзэж байна. Судалгааны ажилдаа элэгний хурц үрэвслийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны элэгний эсийн задралын эрчимжих байдлыг цусны ийлдэс дэх АсаТ, АлаТ ферментийн концентрацийн өөрчлөлтөөр тодорхойлов. Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед эм хэрэглээгүй хяналтын бүлгийн амьтдын цусны ийлдэс дэх АсаТ ферментийн хэмжээ эрүүл амьтдынхтай харьцуулахад 2.05 дахин (Р<0.001), АлаТ ферментийн идэвх 2.46 дахин (Р<0.001) тус тус нэмэгдэж элэгний эсийн үхжил задрал хүчтэй явагдсан нь тогтоогдсон юм. Зураглал 1. Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны АСАТ, АЛАТ ферментийн хэмжээнд үзүүлсэн нөлөө GI-Эрүүл бүлэг, GII-Хяналтын бүлэг, GIII-Адууны махан хоолтой бүлэг, GIV-Ямааны махан хоолтой бүлэг, GV-Харьцуулах/актовегин/бүлэг. Адууны махан хоолтой бүлгийн амьтдыг хяналтын эмчлээгүй бүлгийн амьтадтай харьцуулахад АсаТ ферментийн идэвх 1.77 дахин (Р<0.001), АлаТ ферментийн идэвх 1.34 дахин (Р<0.01) тус тус буурч байна. Харин ямааны махан хоолтой бүлгийн амьтдыг хяналтын эмчлээгүй бүлгийн амьтадтай харьцуулахад АсаТ ферментийн идэвх 1.28 дахин, Алат ферментийн идэвх 1.48 дахин (Р<0.05) тус тус буурч байна. УАУ-д хүйтэн чанартай гэж томьёологдох ямааны мах нь элгэнд хамгийн их агуулагдах аланинаминотрансферазийн идэвхийг буулгах идэвхээр илүү байна. 2. Цагаан хулганад адреналинаар уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөөг судалсан туршилтын дүн УАУ-ы сурвалж бичигт ”…уушиг бол дотоод түшмэл цул бөгөөд бадганы орон юм. Иймээс уушгины биеийн зүйн үйл ажиллагаа болон өвчний хувиралт нь бадгантай холбогдолтой. Өвчилсөн үед цэр арвин болох зэрэг бадган, салс арвидсан шинж үзэгдэнэ. Уушигны өвчний хувиралт нь голдуу бадганаар шалтгаалж үүснэ. Учир нь уушги бол бадганы оронд байрлаж эрүүл бадганы орон ба урвасан бадганы гүйх мөр тул бадганаар өвчлөх нь дийлэнхүй.. хэмээн өгүүлсэн байдаг. 3.5.7 Туршлагын амьтдад адреналин тарих замаар уушигны хаван үүсгэх нь уушигны артери хэт хүчтэй агшиж цусны бичил эргэлт алдагдах, ӨХИП хүчтэй сэдээгдсэнээс 1 ба 2-р хэлбэрийн альвеолоцит эсүүд хүчтэй ишеми, гипоксид орсноос сурфактантын хурц дутагдалд хүргэдэг тухай эрдэмтдийн судалгааны материалаас үндэслэн уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөөг судлах зорилтын хүрээнд дараах туршилтыг явууллаа. Судалгааны дүнгээс үзэхэд уушигны сурфактантын тогтворт чанарын үзүүлэлт адууны махны эмчилгээний бүлэгт хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 54.73%-иар (Р<0.01)ихэссэн байгаа нь илэрлээ. Харин ямааны махны эмчилгээний бүлгийн амьтдад уг үзүүлэлт хяналтын бүлэгтэй ойролцоо байсан бол эуфиллин эмчилгээний бүлэгт 64.55%-иар (Р<0.01) ихэссэн байна. Зураглал 2. Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны уушигны хурц хавангийн үед уушигны сурфактантын тогтворт чанарт үзүүлэх нөлөө Туршилтын дээрх үр дүнгээс харвал адууны мах нь туршилтын амьтдад адреналинаар үүсгэсэн уушигны хавагналтын эмгэг загварын үед уушигны алвеолын шалчийлтыг багасган, уушигны сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлсэн үр дүн үзүүлж байгаа нь “..уушигны өвчнийг бүлээн тослог чанартай идээ ундаа, явдал мөр, эм заслаар эмчлэх“ тухай УАУ-ы томьёололтой тохирч байна. Адууны махны уушигны хавагналтын эсрэг үйлдэл нь стандарт бэлдмэл болох эуфиллинээс дутахааргүй гэдэг нь харагдаж байна. Халуун шар гэгдэх альфа хэлбэрийн өвчин, хүйтэн бадган гэгдэх бетта хэлбэрийн өвчний хооронд тэнцвэр тогтооход идээ ундаа нь өөрийн халуун (альфа) буюу хүйтэн (бетта) бэлэг чанараар халуун, хүйтэн генераторын үйлдэл үзүүлж нөлөөлдөг тухай шинжлэх ухааны мэдлэг эрт бий болсон байна(М.Амбага.2000). Идээ ундааны халуун, хүйтэн, бүлээн, сэрүүн буюу биед халуун хүйтэн урвал явуулах шинж чанарыг таньж мэдсэнээр эрүүл хоол хүнсний үзэл баримтлал, идээ ундааны эмчилгээний үйлдлийн талаар зарчмын шинэ үзэл баримтлал бий болно гэж үзэж байна.
Дүгнэлт
Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед үзүүлэх нөлөөг үзэхэд хяналтын бүлэгтэй харьцуулахад адууны махан хоолтой бүлэгт АсаТ ферментийн идэвх 1.77 дахин, ямааны махан хоолтой бүлгийн амьтдад АлаТ ферментийн идэвх 1.48 дахин тус тус буурч байна. Халуун чанартай гэж тодорхойлогдох адууны мах нь цагаан хулганад адреналинаар уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед уушигны сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлэх болон уушигны хавагналтын эсрэг үйлдэл үзүүлж байна. Талархал Уг судалгааг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн УАШУТҮК-ийн ЭШТ-ийн фармакологийн секторын хамт олон, Монос АУДС-ийн багш АУ-ы доктор Ц.Мөнхтуяа нарт талархлаа илэрхийлж байна.
Нийтэлсэн тэнхимийн багш Я.Баасансүрэн
Saturday, April 14, 2012
2011 онд хийсэн ажлууд
“ЭРҮҮЛ ХОТООС ЭРҮҮЛ ИРГЭН ЭХЛЭНЭ”
Зорилго
Ажилтан,
албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг
бууруулах
Зорилт
1. Ажилтан,
албан хаагчдын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн дотроос амьдралын хэв
маягийг тодорхойлон үнэлэх
2. Ажилтан,
албан хаагчдын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн дотроос эрүүл мэндийн
үзүүлэлтүүдийг үнэлэн, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах
3. Ажилтан,
албан хаагчдын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт,
урьдчилан сэргийлэлтийн талаар эрүүл мэндийн боловсрол олгох
4. Ажилтан,
албан хаагчдын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн бууруулах
хөдөлгөөн өрнүүлэх
“Тархины
харвалтын эсрэг хөдөлгөөнийг шилдэг зохион байгуулагч”
сэдэвт
уралдааны хүрээнд ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн НЭМ-ийн
тэнхимийн хийсэн ажлын тайлан
ÝÌØÓÈÑ-èéí
Äàðõàí – Óóë àéìàã äàõü ñóðãóóëü íü íèéò
76 áàãø àæèëëàãñàäòàé, ¿¿íýýñ 52 íü
áàãø, 24 íü àæèëòàí þì. Òóñ ñóðãóóëèéí
àæëûí îíöëîã íü îþóíû, ñóóãàà àæèë óäààí õóãàöààãààð ýðõýëäýã, àæëûí à÷ààëàë
èõòýé èäýâõèòýé õºäºë㺺í õèéõ öàã áаãà ãýõ ìýò àìüäðàëûí бóðóó õýâ ìàÿãòàé òóë
õàëäâàðò áóñ ºâ÷èíä ºðòºõ òýð äóнäàà àðòåðèéí äàðàëò èõñýõ, öóñ õàðâàõ ýðñäýë
èõ тохиолдол гарах магадлал өндөр байгаа òóë äýýðõ øàëòãààíóóäûã ¿íäýñëýí
“ЭРҮҮЛ ХОТ ЭРҮҮЛ ИРГЭНЭЭС ЭХЛЭНЭ ”óðüä÷èëàí ñýðãèéëýõ аян çîõèîí áàéãóóëàõ
øààðäëàãà ãàðñàí. Äýýðõ óðüä÷èëàí ñýðãèéëýõ аянг çîõèîí áàéãóóëñíààð ÕÁӨ-íèé
òàðõàëò, ýðñäýëò õ¿÷èí ç¿éë, ºâ÷ëºëèéí á¿òýö, òîî áàðèìò ãàð÷ èðæ àæëûí áàéðàíä ýð¿¿ë ìýíäèéã äýìæèõ ¿éë
àæèëëàãàà áîëîí õàëäâàðò áóñ ºâ÷ëºë¿¿ä, ¿¿í äîòðîî ÷èõðèéí øèæèí, àðòåðèéí
äàðàëò èõñýõ ºâ÷èí, õºäºë㺺íèé õîìñäîëîîñ ñýðãèéëýõ, òàðãàëàëò çýðãýýñ
óðüä÷èëàí ñýðãèéëýõ, àìüäðàëûí ýðñäýëò çàí ¿éëèéã ººð÷ëºõ, ºâ÷ëºëèéã ýðò
èëð¿¿ëýõ àæëóóäûã áîäëîãîòîéãîîð ÿâóóëàõ áîëîìæ íýýãäсэн.
Иймээс
тархины цус харвалтын эсрэг аяны хүрээнд тус сургуулийн НЭМ-ийн тэнхэмийн хамт
олон 3 үе шаттайгаар дараах ажлуудыг явуулсан юм.
1. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин
зүйлсийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх үзлэгийн ерөнхий төлөвлөгөө,
хөтөлбөрийг боловсруулан гаргаж, ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар
сургуулийн захирал Н.Нямсүрэнд танилцуулж батлуулсан ба багажит
шинжилгээнүүдийг Дархан-Уул аймгийн “Саран” клиникийн эмнэлэгтэй хамтарсан
гэрээ байгуулж 2011 оны 10 дугаар сарын 1-2-нд хийлээ. Урьдчилан сэргийлэх
үзлэгээр ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь анагаахын салбар сургуулийн 45 багш
ажилчид, Дархан өртөө байгууллагын 20 ажилчин нийт 65 хүнд ¿çëýãèéí àðãààð
àðòåðèéí äàðàëòûã õýìæèæ, Onå touch ãëþêîìåòðýýð çàõûí öóñàíä ñàõàðûã
òîäîðõîéëæ, áèåèéí æèíãèéí èíäåêñèéã òîîöîîëîí, òºâèéí òàðãàëàëòûã èëð¿¿ллээ..
Урьдчилан
сэргийлэх үзлэгийг 2 хэсэгт хувааж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг
тодорхойлох сорилтуудыг Анагаахын сургуулийн 5 кабинетад 5 өртөөгөөр хийсэн.
Үүнд:
БЖИ тодорхойлох-65 хүн
Артерийн даралтыг хэмжих-65 хүн
Төвийн таргалалтыг тодорхойлох-65 хүн
Цусанд сахар тодорхойлох-65 хүн
Биологийн насыг тодорхойлох-65 хүн
Халдварт бус
өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох багажит шинжилгээнүүд /УЗДГ, ЭКГ, ЭХО,
Зүрхний ЭХО/, уламжлалт эмчийн үзлэгийг
Саран клиникийн эмнэлэгт хийлээ.
2. ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар
сургуулийн өртөмхий бүлэг бүхий 20 багш, ажилтанг сонгож аван Эрүүл мэндийн
боловсрол олгох сургалтыг 2011 оны 5 сарын 6-11ны хооронд давхардсан тоогоор
120 хүнд нийт 6 удаагийн сургалтыг явуулсан ба Дархан-Өртөө байгууллагатай
албан ёсны сургалтын гэрээг хийж, 40
гаран ажилтанд 6 удаагийн сургалтыг давхардсан тоогоор 256 хүнд 2011 оны 9
сарын 9-аас 10 сарын 14-ны хооронд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг
бууруулах эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг явуулсан. Сургалт явуулсан сэдэв нь:
Артерийн даралт ихсэлт түүнээс
урьдчилан сэргийлэх
Чихрийн шижин өвчнөөс урьдчилан
сэргийлэх
Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин
зүйлээс урьдчилан сэргийлэх
Зөв хооллолтын ач тус
Хөдөлгөөний ач холбогдол
Тархины цус харвалтын шалтгаан, хүндрэл
3. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин
зүйлсийг бууруулах, багш ажилчдын хөдөлгөөний хомсдолыг багасгах, стрессийн
хүчин зүйлийг бууруулах зорилгоор багш ажилчдын дунд “ Хөдөлгөөн бол эрүүл
мэнд- гоо сайхан-урт наслахын үндэс мөн” уриан дор хөгжөөнт буухиа тэмцээнийг
зохион байгууллаа.Тэмцээнд 7 тэнхимийн 35 багш, ажилтан амжилттай оролцож, мөн
АХА тэмцээнд 50 багш ажилтан, оюутнууд хамрагдсан.
4. Дархан өртөө байгууллагын удирдлага,
ажилчдад зориулсан эрүүл мэндийн сургалт болон урьдчилан сэргийлэх үзлэг
хийсэнтэй холбогдуулан түүний үр дүнгээс хамаараад Дархан Өртөө байгууллагын
удирдлага, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийн
хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан шат дараалсан ажлуудыг
хийхээр төлөвлөөд байна.
Ерөнхий дүгнэлт
1.
Дээрх урьдчилан сэргийлэх үзлэгийн үзүүлэлтүүдээс харахад
олон цагаас суугаа ажил хийж, оюуны хөдөлмөр эрхэлдэг багш нар хөдөлгөөний
хомсдолд өртөж /р=0,002/
байгаа ба боловсролын зэрэглэл ахих тусам өвчлөлийн
тархалт ихсэж байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл амьдралын буруу хэв маяг нь артерийн
даралт ихсэлт өвчин, цус харвалтанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь
бидний судалгаагаар харагдлаа.
Гарын авлага хэвлүүлэн гаргав
Монгол улсын засгийн газраас АНУ-ын засгийн газартай байгуулсан
компанит гэрээний дагуу АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци /МСК/-н
санхүүжилтээр Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Монголын Мянганы
Сорилтын сангаас “Халдварт бус өвчин, осол гэмтэл” /ХБӨОГ/-ээс
шалтгаалан цаг бусаар нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдлийг
бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэхээр зарласны дагуу
манай сургуулийн мэргэжлийн багш нарын багийн санаачлан
боловсруулсан “Дархан–Уул аймгийн хүн амын эрүүл мэндийн
боловсролыг дээшлүүлэх, эрсдэлт хүчин зүйлийг багасгах, сэргийлэх,
дадал мэдлэгийг сайжруулах” төслийн ажлын хүрээнд энэхүү гарын авлага
номыг бэлтгэн хэвлүүлж та бүхний хүртээл болгож байна.
Уг гарын авлага нь халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн
тулд хүн бүрийн мэдвэл зохих мэдээллийг багтаасны дээр өдөр тутам
дадал болгон хэрэглэж занших хоолны орц норм, хөдөлгөөний дасгалууд,
физиологийн нормчлолыг хэмжих аргачлал зэргийг багтаасан нь эрүүл
амьдралын хэвшил зан үйлд суралцах нэгээхэн боломжийг бий болгосон
бүтээл болжээ хэмээн үзэж байна.
Subscribe to:
Posts (Atom)