Thursday, May 17, 2012

Өтгөн хатахаас хэрхэн сэргийлэх вэ?

Бүдүүн гэдэс нь олон талын үүрэгтэй боловч тэдгээрээс хамгийн гол үүрэг нь шимэгдүүлэх үүрэг. Гэдэсний бактериудын боловсруулдаг амин хүчлүүд, амин дэмүүд, ус нь бүдүүн гэдсээр шимэгдэж байдаг. Нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү өдөр тутам 2кг орчим боловсрогдсон хүнсний зүйл буюу сэвс орж ирдгээс бүдүүн гэдсэнд шимэгдсэний дараа 200-3000 грам өтгөн ялгадас үлддэг.

Дараагийн чухал үүрэг бол гадагшлуулах үүрэг. Өтгөн гадагшлах хүртлээ бүдүүн гэдсэнд хуримтлагдаж байдаг. Хэдийгээр өтгөн бүдүүн гэдсээр удаан дамжин өнгөрдөг боловч гэдсэн дэх зүйлс нарийн гэдсэн дотуур 4-5 цаг, бүдүүн гэдсэн дотуур 12-18 цагийн турш дамжин гадагшилдаг. 24-32 цагийн дотор өтгөн гарахгүй бол өтгөн хатсан, хаагдсан гэж үздэг. Хэлэнд өнгөр тогтох амьсгал эвгүй үнэртэй болох, толгой гэнэт өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, гэдэсний досд хэсгээр хүндрэх, гэдэс дүүрэх, хоол идэх дур алга болох, ганцаардах, цочромтгой болох, муу зүйл бодогдох их хүчлэх боловч өтгөн гүйцэд гарахгүй байх зэрэг нь өтгөн хатсаны шинж юм.
Цардуул ихтэй чанасан болон аминдэм, эрдэс бодисоор дутмаг төмс, нарийн ширхэгтэй гурилан бүтээгдэхүүн, тос, сахар ихтэй, мах, хиам, өндөг сүү зэрэг хоол хүнс их хэрэглэснээр бүдүүн гэдэсний хананд хусам маягийн өтгөний хальс наалдан үлддэг. Шингэн дутагдсан үед эдгээр хальснуудаас чулуу үүсэж бүдүүн гэдэсний атриа хүниасанд хуримтлагддаг зохисгүй хоол хүнс хэрэглэж буруу дэглэмтэй хооллосноос болж бүдүүн гэдэс бохирдож гэмтдэг. Бүдүүн гэдсэнд ялзрал явагддаг. Бүдүүн гэдэсний хананы зузаан үндсэндээ 1-2 мм байдаг. Ийм нарийхан ханан дундуур хортой бодисууд чөлөөтэй нэвтрэн орж элэг, бөөр бэлэг эрхтэн зэрэг ойр хавийнхаа эрхтнүүдийг хордуулдаг. Ер нь 40 нас хүрэхэд хүний бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагдсан байдаг. Үүний улмаас бүдүүн гэдэс сунаж, гажин хэвлийн хөндий дэх бусад эрхтнүүдийг шахаж холдуулдаг ажээ. Бүдүүн гэдэсний хана шахагдаж өтгөний чулуу бүдүүн гэдсэнд хүрснээр тухайн хэсгийн цусан хангамж дутагдаж, цус саатан өтгөний чулуунаас үүдэлтэй хортой бодисуудаар хорддог. Энэ бүхний улмаас янз бүрийн өвчин үүсгэдэг. Бүдүүн гэдэсний хананы зузаан үндсэндээ 1-2 мм байдаг. Ийм нарийхан ханан дундуур хортой бодисууд чөлөөтэй нэвтрэн орж элэг, бөөр бэлэг эрхтэн зэрэг ойр хавийнхаа эрхтнүүдийг хордуулдаг. Ер нь 40 нас хүрэхэд хүний бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагдсан байдаг. Үүний улмаас бүдүүн гэдэс сунаж, гажин хэвлийн хөндий дэх бусад эрхтнүүдийг шахаж холдуулдаг ажээ. Бүдүүн гэдэсний хана шахагдаж өтгөний чулуу бүдүүн гэдсэнд хүрснээр тухайн хэсгийн цусан хангамж дутагдаж, цус саатан өтгөний чулуунаас үүдэлтэй хортой бодисуудаар хорддог. Энэ бүхний улмаас янз бүрийн өвчин үүсгэдэг.

No comments:

Post a Comment