Thursday, May 17, 2012

ЗГХА- ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтэс “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ” сургалтыг зохион байгууллаа.


2012 оныг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах  жил болгон зарласантай холбогдуулан нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг төв, орон нутагт зохион байгуулах мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоорЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” сургалтыг2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нийслэл, аймгийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтэс болон дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга нар, эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд /нийт 60 хүн/ оролцлоо.
Сургалтыг нээж ЗГХА-ЭМГ-ын дэд дарга Ц.Хун үг хэллээ. Хөтөлбөрийн дагуу “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”, “Биеийн тамирын талаар төрөөс баримталж буй бодлого”, “Тамхины хяналтыг сайжруулах нь”, “Зохистой хооллолт – идэвхтэй хөдөлгөөн”, “НЭМ-ийн тусламж үйлчилгээнд хоол зүйчийн оролцоо”, “Ухуулга сурталчилгаа хийх арга зам”, “Олон нийтийг идэвхжүүлэх нь”, “Стресс түүнээс гарах арга зам”, “Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн үеийн НЭМ-ийн тусламж үйлчилгээ” сэдвээр хичээл заагдсан.
 Сургалтын  оролцогчид “Тамхигүй орчин” бүрдүүлсэн Хан Гарьд ордон, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн “Хоол шим тэжээлийн боловсрол олгох төв”ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.
Сургалтаар НЭМ-ийн үндэсний хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээ болон мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг тайлагнах талаар ярилцаж, НЭМ-ийн төвийн бүтэц, үйл ажиллагааны  стандартад тусгах саналыг авлаа.
Оролцогчдоос сургалтын өмнөх болон дараах сонжуур, сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэн, цаашид хийх сургалтын хэрэгцээ,  чиглэлийг тодорхойлсон.
 
Сургалтын үр дүн:
·         Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулан зохион байгуулах талаар  оролцогчдын мэдлэг, хандлага нэмэгдсэн.
·         Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагуудтай танилцан, туршлага судалсан.
·         Төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа нэмэгдсэн.
Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр ЗГХА-ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтэс ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” сургалтыг 2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
ЗГХА-ЭМГ-ын  дэд дарга Ц. Хун ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ” сургалтыг  нээж  үг хэлэв.
 “Ухуулга сурталчилгаа хийх арга зам” сэдвээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, 
“Гал голомт” ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө хичээл заалаа.
Танилцах аялал: Сургалтад оролцогчидтамхигүй орчин бүрдүүлсэн 
Хан Гарьд ордны үйл ажиллагаатай  танилцав.
 Танилцах аялал:  Сургалтад оролцогчидСонгинохайрхан дүүргийн  
Эрүүл Мэндийн Нэгдлийн “Хоол шим тэжээлийн боловсрол олгох
төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
 ЗГХА-ЭМГ-ын  дэд дарга Ц. Хун сургалтанд оролцогчдод
 

No comments:

Post a Comment