Thursday, May 17, 2012

Махбодын онол ба дууны чанар

Буддын гүн ухааны үзлээр аливаа бодит зүйлс нь махбодын бөөгнөрлөөр бүрэлдэн бий болж, тавигдан задарч байдаг зүй тогтолтой гэж үзэх бөгөөд түүний мэдэрхүйн эрхтэнд тусгагдах шинж чанар ч тэрхүү махбодоос ангид үгүй хэмээнэ. Гэвч тэрхүү тусгагдах шинж чанарыг яг үнэн төрхөөр нь мэдрэн таних боломжийн хувьд мэдрэхүйн эрхтэн хийгээд сэтгэлийн эрхтэний чадвар дутмагаас болж  хуурмаг өнгөн талаас нь мэдрэн хүртэж, аливаа зүйлийн дотоод мөн чанар, тоосны чанаруудын харилцан уялдааг тодорхой барьж чадалгүй төөрөгдөн өнгө, дүрсэд шүтэж орчлонд шунах үзлийг баримтлахад хүрч, зовлонд учирч эхэлдэг гэж үзнэ.   
Язгуур дөрвөн махбодын тоосны мэдрэгдэн хүртэгдэх чанарыг тоос тус бүрээр нь дурдахад дууны чанар [хүснэгт1] бүх махбодод нийтлэг түгээмэл  оршино.

Хүснэгт 1
МахбодМахбодын  чанарууд                       


язгуур махбод
шороо
үнэр
Амт
дүрс
хүрэлцэхүй
дуу
ус
амт
дүрс
хүрэлцэхүй
дуу

гал
дүрс
хүрэлцэхүй
дуу

хий
хүрэлцэхүй
Дуу

Огторгуй
Дуу

Аливаа бодит юмсын цугларан нэгдэх, задарч тавигдах ерөнхий чанарыг нөхцөлдүүлэх хүчин зүйлс нь огторгуй махбод бөгөөд түүний чанар, үйлдэл нь бусад махбодын тооснуудыг оршоох орон зайн үүргийг гүйцэтгэх учраас дан ганц дууны чанартай тэгээд ч тэр чанар нь бусад дөрвөн махбоддоо түгээмэл чанарын хэлбэрээр оршин байна. 

Ертөнц үүсэх үед эхлээд огторгуйн тооснууд хуралдан эхлэхийн хамт задгай урсан явсан нарийн тоосны чанарууд хоорондоо харилцан шүтэлцэн огторгуй махбодын дууны чанар идэвхижсэний  үр дүнд хийн махбодын  хөнгөн буюу хөдлөнги бэлгэ чанар /хөдөлгөөний чанар/ нь хөдөлгөөн болон дэлгэрсэнд шүтэж, гал махбодын дулаан буюу халуун бэлгэ чанар /хүрэлцэхүйн чанар/ бадарч, боловсруулах үйлдэл нь бий болсонд шүтэж, усан махбодын нойтон буюу чийглэг бэлгэ чанар /амтын чанар/ нь цогцлон, хураах үйлдэл идэвхжээд ирэхийн цагт шороон махбодын хүндбуюу чийрэг бэлгэ чанар /үнэрийн чанар/ төгсөж, аливаа зүйл цогц өлөгийг барин баримталах үйлдэл нь бүх махбодын чанарыг нэгтгэн буй болгож, мэдрэгдэхүүн бүхий чанарууд  нь хуралдан бий болсон тэр нь цувралт дармууд хуран үүдэхийн үйл явц юм. Энэ нь махбодын дотоод элементүүдийн харилцан үйлчлэлийн зүй тогтолыг илэрхийлсэн байдал юм.
Махбодын энэ л шинж чанарынх нь үүднээс сав шим ертөнцийн үүсэл, оршихуй, нэгдэл нягтралын тухай асуудлыг тодорхойлон өгүүлж, түүнийг танин мэдэх, мэдрэх хүртэхүйн оюуны үйл эрдмийг ч үүнтэйгээ уялдуулан тайлбарладаг ажээ. 
     
Үүнээс үзэхэд мэдрэхүйн таван эрхтэн нь дотооддоо өөр өөрийн бүтэц, чанар, эрдмийг үүтгэгч дөрвөн маш нарийн тоосны эдийг агуулж, аль тоос илүү байна гэдгээс шалтгаалж түүний чанар эрдэм нь нөхцөлдөхийн сацуу чухам ямар баригдахуунтай харьцах боломжоо ч тодорхойлдог учраас тэд өөрийн гэсэн шинж чанарыг сэрж мэдрэх байдлаа хадгалдаг юм. Дээр өгүүлснийг Хүснэгт 2-т дэлгэрэнгүй харьцуулах маягаар үзүүлэхэд махбодуудын харилцан уялдах дотоод зүй тогтол, нөхцөл-шалтгаан нь тодорхой харагдах болно. Аливаа бүтцийн дотоод мөн чанарыг илэрхийлж чадахуйц тогтолцооны онолын хүрээнд системыг бүрдүүлэгч хүчин зүйлстэй холбон үзэхэд сонирхолтой юм.   

Хүснэгт 2

Махбод
Систем
Гол эрдэм
Мөн чанар
Үйлдвэр
Шалтгаан
Үйлдэл
язгуур махбод
шороо
эгэх холбоо
үнэр
Бат
чийрэг
аривжих
Барих
ус
Урсгал
Амт
нойтон
чийгтүүлэх
Орших
Хураах
гал
шугман бус
дүрс
халуун
Түлэх
даган урвах
боловсруулах
хий
нөөц
Хүрэлцэхүй
хөнгөн
Хөдлөхүй
Ахуй
Хөдөлгөх
Огторгуй
Шийдвэр гаргалт
Дуу
долгион
Оршихуй
Төрөх
Нөхцөлдүүлэх
Иймээс энд язгуурын таван махбод хэрхэн цугларч, тавигдан задардаг түүний эрдэм, үйлдлийн мөн чанарын талаар цухас боловч өгүүлсэн нь тэр юм. 
Буддын мэдлэг ухааны систем хий, ус, гал, шороо, огторгуй гэсэн 5 махбодоор аливаа юмс үзэгдлийн үйл ажиллагаа, уялдаа холбоог илэрхийлдэг. Систем бүр өөрийн хил хязгаар, ямар нэг хэмжээгээр нэвтэрч харьцах гадаад орчинтой. 
Бас хүний танин мэдэхүйн сэтгэлгээний онцлог ч тэдгээрийн эрдэм, үйлдэл тэр л ёс журмын дагуу юмс үзэгдлийн янагуухь-үнэмлэхүй харьцааг ч хүртэн мэдрэх хийгээд сэтгэн мэдэх, бясалгах аргуудыг шүтэлцүүлэн онон барьдагтай ч холбогдох учраас ийнхүү энэ тухай өгүүлэхээс өөр аргагүй байв.

Энэ зүй тогтлын учрыг тодруулан үзэхийн тулд (юмс, үзэгдлийн) дотоод оршихуй, хувьсалын жам ёстой холбон үзэхэд сонирхолтой дүгнэлт гарч болох бөгөөд нөгөө талаас хөдөлгөөн бий болоход хамгийн түгээмэл илэрдэг чанар бол дуу болох нь тодорхой юм. Үүнийг орчин үеийн байгалийн судлалын долгио-хөдөлгөөн, эрчим хүчний урсгал, энерги хадгалагдах хууль зэрэгтэй холбон үзвэл сонирхолтой зүйл ажиглагдаж болно. Бас хүний сэтгэлзүйд дууны нөлөөлөх байдал, хөгжмийн онолын сургаалтай ч холбон үзэх боломжтой.
   
Буддын гүн ухаанд аливаа эгэл өлөг биетийн үүсэх устах хийгээд түгээмэл ертөнцийн эхлэл, төгсгөлийн төлөв байдлыг огторгуй, огторгуйн эд хэмээн ойлгож, задгай орон зайд маш нарийн тоос зөвхөн чанарын задгай хэлбэрээр түгэж огторгуйн эд болон хувьгүйгээр (цааш хуваагдахгүй) хөвж явдаг гэж үздэг ажээ. Хувьтай бол хуваагдан задарч байдаг, хувьгүй бол цааш задрахгүй бөгөөд тэр нь тэрхүү чанараараа байна гэсэн хэрэг. Буддын судар эх сурвалжид тэрхүү чанар, хоосон чанар, түүнчлэн чанар гэх мэт ойлголтууд нь нэг утгатай юм. Хувьтай хэмээх ойлголтыг орон зайн оршихуй, цаг хугацааны агшин талаас барилдан нэгдэх, задран тавигдах нийтлэг мөн чанартай нь холбогдуулан авч үзсэн хэрэг. 

Махбодын тооснуудын хуралдан нэгдэх, задран бусних мөн чанар, түүнийг хэрхэн танин барьж болох, сэтгэхүйн холбогдолтой дүрсийн тоосны тухай авч үзэхдээ дармыг чухам аль (ахуйлаг хийгээд санаалаг) өнгөнөөс нь суурь (gzhi) болгон үзэж байв гэдгээс шалтгаалан Буддын дотоод тогтсон таалалтангууд олон янзаар үзэж байжээ. Тухайлбал:

1. Өвөрмөц өгүүлэгчид нь: “Дүрс тэргүүтэн гадаад утгуудыг эдэд (бодтой) бүтээхийн ёсыг”  баримтлан дүрсийг :
а) Маш нарийн тоос,
в) Хурсан тоос гэж хоёр ангилаад маш нарийн тоос нь өчүүхэн дүрсийн эцсийн хязгаар бөгөөд задгай орон зайн хувьгүй чанарын урсах хязгаараас хагацсан махбодын тоосны хувьтай оршихуй гэж үзээд түүнээс уламжлан үүссэн дүрсийг хувь хийгээд бусад чанараар нь  ялгаж чадах учир маш нарийн тоос бус гэж үзжээ. Тэгээд ч маш нарийн тоосыг ч дүрст оюунаар эцсийн “хоосон чанар” хүртэл  ялгаж болох учраас тэр гүтгэн баримтласан мөн чанар төдий бус юм гэж үзээд эдэд (бодтой) бүтэхийн мөн чанартай гэжээ. Хэрвээ маш нарийн тоос эдэд эс бүтэхийг таалбал дүрс, дуу тэргүүтний утгуудын ялгал нэлээд өвөрмөц болж, зөвхөн нэрийдсэн мэтийг бодтой гэж гүтгэн үзсэн мэтээр нүд тэргүүтэн эрхтний тийн мэдэхүй ч янагуух  (наад талын) өнгө хальсыг шинжлэх атгаг (өнгөц шинжлэл) нь нэн хэтрэхэд хүрэх болно гэж маш нарийн тоосныг бодтой эс бүтсэн гэх үзлийг няцаажээ.

Тэрхүү хувьтай маш найрийн тоос хурснаас мэдрэхүйн эрхтэнд хүртэгдэх бүдүүн гишүүнтийн эд буюу хурсан тоос бүтэх ажээ. [4: 30б-31а]
“Хувь хийгээд хэв  үгүй маш нарийн тоосноос зүг хийгээд хэв тэргүүтний хувь лугаа сэлтээс уул тэргүүтэн хэрхэн гарсан бэ гэвэл үүнд ялгалын хувь үгүй дөрвөн махбодын маш нарийн тоос хурснаас тэдгээр нь нааш цааш холбогдон төгссөн гэж гишүүнт бусад утга төрөх бөгөөд түүнээс ч үзэх, сонсох тэргүүтэн лүгээ төгссөн бүдүүн гишүүнтийн эд төрөхийг таална.” [мөн тэнд]

2. Хэтрүүлэгч төв үзэлтэн нар: Тэд маш нарийн тоосноос үл хамаарагдах дүрс, дуу тэргүүтэн эрхтний мэдлийн эдлэх вишай болох бүдүүн дүрсийг баримтлахын тулд өөрийн судалгааг тавьж, өвөрмөц өгүүлэгчдийн таалснаар төвийн маш нарийн тоосныг зургаан зүгийн тоос эргэдэг гэвэл тэдгээр тоос нааш цааш нэг нэгэндээ үл хүрэлцэн оршиход хүрч, бусад үзэлтний маш нарийн тоосны хувь үгүй бөгөөтөл нэгэн хувиар хүрэлцэх гэдэг нь өөрөө бүгдэд хүрэлцэх учир тооснууд хоорондоо нэгэн орон зайд хольцолдон орших тул тоос хэдий чинээ хамт хурсан ч эхний маш нарийн тоосноос дээш овоорон аливаа хэлбэр дүрс цааш нь дэлгэрэн цогцлох боломжгүй гэж үзэхэд хүрнэ гэж няцаажээ. 
Тэгвэл маш нарийн тоос орон зай, агшины (зүг, цаг) хувьтай болох зүй тогтол, дотоод холбоос нь төвийн тоосны аль ч зүгийн хувьд зүүн тоос өөрийнхөө тохирох зүгийн хувиар хүрэлцэх, бас тэрхүү төвийн тоосонд бусад зүгт орших маш нарийн тоос эс хүрэлцэвч зүүн тоос мэтээр бусад зүгийн тоос ч төвийн тоосны бусад зүгийн  хувьтай тохирох хувиараа хүрэлцэнэ. Тийм учраас маш нарийн тоос нь тойрон эргэх  завсар сэлт мөн тэгэхдээ тэрхүү хөдөлгөөнт оршихуйг баримтлах гол нөхцөл нь  хий буюу түгээмэл оршихуйн мөн чанарыг нөхцөлдүүлэгч чанар л холбон барьж нааш цааш үл тархах (салах) болно хэмээн таалжээ.  
Тийнхүү маш нарийн тоосыг тойрсон завсар мөн гэдгийн хурсан буюу хураасан тэрхүү чанар (түүнчлэн чанар) аль зохистойд орон хийгээд зорилгын үүднээс эрхтний тийн мэдэхүй бүхний шалтгааныг үйлдэх учир дүрст арван төрөн түгэхүй гэж ч болно.  Тийн мэдэхүйн таван чуулган нь хураасанд зорих бөгөөд арван төрөн түгэхүй нь маш нарийн тоосыг хураажээ гэж сэтгэнэ. 
“Хураасан буюу хурсны мөн чанарыг дүрс тэргүүтний тэдгээр төрөн түгэхүй ч маш нарийн тоос язгуур зохилдож болохыг вишайд нааш цааш холбогдох төдий мөн тул маш нарийн тоосноос эс хамаарагдах бүдүүн гэхийн мөн чанарт эс бүтэхэд өөрөө баримтлан мэдэхүйг үүсгэх тэргүүтний үйл (үйлдвэр) үйлдэхийн тул даган эс бүтээх ч  бус болой” [3: 31а-31б] 

3. Судрын аймагтан нар: Маш нарийн тооснууд мэдэгдэхүүн вишай болон чуулбаас урьд номлосныг гэм хэмээх тул нааш цааш хүрэлцэх нь ч бусдын завсар  сэлтээс бус бөгөөд харин бусад тоосыг мэдэж болох тул бумба тэргүүтнээр ус тэргүүтнийг үл мэдэх болно. Тийм учраас бусад тоос нэгэндээ орохыг үл мэдэж болох тул завсар үгүйгээр тэдгээр нь бие биедээ хүрэлцвэл тогтолцоо болон эс орших, харин нэг зүгээр хүрэлцвэл маш нарийн тоосны хувь лугаа  сэлт болох үед тооснууд   үл хүрэлцэвч завсар үгүйгээр вишайн ширхэг (хэлтэс) наалдан оршино гэж таалжээ. 

Хураасны ахуй үес (орон зай, агшин) маш нарийн тоосны мөн чанараас эс хагацсан ч зүг хийгээд хэв тэргүүтэн хувь лугаа төгссөн хэмээн томьёолоход өнгөний тоосыг бий болгогчийг ялгахад нь зүүн тэргүүтэн зүг хийгээд урт богино тэргүүтэн хэв гэж тийн атгагаар гүтгэж тэр төдий нэрийдэн онох нь бодтой бүтсэн нь үгүй. Яагаад зүг хийгээд хэвүүд эдэд (бодтой) эс бүтэх вэ гэвэл аливаа юманд тэдгээр нь бодтой бүтвэл маш нарийн тоос нь нэжгээд байхад ч бүтэх буюу эсвэл тэдгээр нь олонтоо хурахад бүтэхэд хүрнэ. [3:32б] 
Ийнхүү Буддын тогтсон таалал бүхэн юмс үзэгдлийн бодтой оршихуйг дотоод мөн чанар хийгээд гадаад өнгөц үзэгдэл шинжийг хооронд нь барилдуулж ухаарахыг гол болгохын зэрэгцээ сэтгэл, сэтгэхүйн үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байдгийг бас давхар бодолцож байжээ.  

Махбодын энэ л шинж чанарынх нь үүднээс сав шим ертөнцийн үүсгэл, оршихуй, нэгдэл нягтралын тухай асуудлыг тодорхойлон өгүүлж, түүнийг танин мэдэх, мэдрэх хүртэхүйн оюуны үйл эрдмийг ч үүнтэйгээ уялдуулан тайлбарладаг ажээ. Брагри Дамцагдоржийн (1781-1855) “Сав шим ертөнц, амьтны үүсэл тогтоц, орших хугацаа сэлтийг товч тодорхой өгүүлсэн эрдэнийн зул хэмээгч оршивой” [1] хэмээх сударт өгүүлснээс үзвэл: Юмсын хамгийн бага нь эрхтэн нарийн тоос гэж үзээд тэр тоосыг дотор нь хумхын тоос (хий), түүний долоог төмрийн тоос (төмөр), түүний долоог усны тоос (ус), түүний долоог нарны тоос (гал), түүний долоог арвайн (мод) төдий тоос гэх мэтчилэн язгуурын таван махбодын үүднээс ангилсан байна [Дамцагдорж 1998:]. 

Дүгнэх нь:


  • Буддын гүн ухааны махбодын онолыг маш нарийн систем, үйл ажиллагааны дүр цогцыг илэрхийлж чадах сэтгэлгээний загвар гэж үзнэ.  
Энэхүү загварын зүй тогтлыг тодруулан үзэхийн тулд (юмс, үзэгдлийн) дотоод оршихуй, хувьсалын жам ёстой холбон үзэхэд сонирхолтой дүгнэлт гарч болох бөгөөд нөгөө талаас хөдөлгөөн бий болоход хамгийн түгээмэл илэрдэг чанар бол дуу болох нь тодорхой юм.

  • Аливаа бодит юмсын цугларан нэгдэх, задарч тавигдах ерөнхий чанарыг нөхцөлдүүлэх хүчин зүйлс нь огторгуй махбод бөгөөд түүний чанар, үйлдэл нь бусад махбодын тооснуудыг оршоох орон зайн үүргийг гүйцэтгэх учраас дан ганц дууны чанартай тэгээд ч тэр чанар нь бусад дөрвөн махбоддоо түгээмэл чанарын хэлбэрээр оршин байна.
  • Үүнийг орчин үеийн байгалийн судлалын долгио-хөдөлгөөн, эрчим хүчний урсгал, энерги хадгалагдах хууль зэрэгтэй холбон үзвэл сонирхолтой зүйл ажиглагдаж болно. Бас хүний сэтгэлзүйд дууны нөлөөлөх байдал, хөгжмийн онолын сургаалтай ч холбон үзэх боломжтой.
  • Тэгээд ч буддын бясалгал йогын тогтолцоонд үйл ажиллагааны гол зарчим нь огторгуй-дуу, хий-хөдөлгөөнгал-энергиус-гүйдэл, шороо-даралт гэж үйлдлийнх нь мөн чанарыг илэрхийлж болно.
Номзүй:

1 comment:

  1. taa nadaa tus bolooch duunii dolgion bodistoi harilsan gesen sedeweer medeeelel ogj tus bolooch

    ReplyDelete