Monday, November 12, 2012

Сэдэв 3. Харшлын гаралтай арьсны өвчин.


Тухайн өвчний эмгэгжам нь харшил эмзэгшлийн огцом ба аажим хэт мэдрэгших урвалаар тайлбарлагдаж буй бүлэг өвчнийг харшлын шалтгаант арьсны өвчин гэнэ. Харшлын шалтгаант арьсны өвчинд хавьтал харшлын дерматит, хордлого харшлын дерматит, атопийн дерматит, чонон хөрвөс зэрэг өвчнүүд багтдаг.

ДЕРМАТИТ DERMATITIS
Гадны ямар нэг цочруул арьсанд шууд үйлчилсний улмаас үүсч буй арьсны хурц үрэвслийг дерматит гэнэ. Арьсанд үйлчилж буй цочруулыг физикийн, химийн гэж ялган авч үздэг.
Хүний биед гаднаас үйлчилж буй цочруулыг нөхцөлт бус ба нөхцөлт буюу аллерген гэж ангилдаг. Нөхцөлт бус цочруул нь ямар ч хүний арьсыг үрэвсүүлэх чадвартай байна. Иймээс энэ нь эмзэгшилгүй биемахбодид ч дерматит үүсгэнэ. Хүчил, шүлт, 60 -аас дээш хэмтэй ус нь нөхцөлт бус цочруул юм. Тухайн бодист мэдрэг хүмүүст дерматит үүсгэж буй цочруулыг нөхцөлт цочруул буюу аллерген гэнэ. Нөхцөлт цочруул нь зөвхөн мэдрэгшсэн биемахбодид орсон үед арьсны үрэвслийн шалтгаан болно. Иймээс нөхцөлт цочруулын нөлөөгөөр зөвхөн тухайн цочруулд мэдрэг хүмүүст дерматит үүснэ. Өвчний илрэл нь аллергены шинж чанараас бус, зөвхөн харшил үүсгэх чадвараас (аллерген шинж чанар) хамаарна. Нөхцөлт цочруул нь харшлын дерматитууд, өөрөөр хэлбэл хавьтал харшлын дерматит ба хордлого харшлын дерматит, мөн экземийн шалтгаан болдог.
Эдгээр цочруул үйлчилсний улмаас энгийн хавътлын дерматит буюу irritant contact dermatitis, харшил хавьтлын дерматит буюу allergic contact dermatitis үүсдэг. Үүнээс гадна, дерматитийн бас нэг өвөрмөц хэлбэр бол хордлого харшлын дерматит, toxico allergic dermatitis юм.
Энгийн хавьтлын дерматит нь дээр дурдсан гадны цочруул арьсанд хүрэлцсэний улмаас үүсдэг арьсны үрэвсэлт өвчин юм. Харшил хавьтлын дерматит нь ямар нэгэн аллергенд өмнө нь өртөж мэдрэгшсэн арьсанд тухайн аллерген давтан хүрэлцэх үед бий болдог олдмол эмзэгшлийн шинжтэй арьсны үрэвсэл юм. Хордлого харшлын дерматит нь цочруул хоол боловсруулах зам, арьсан дотор, арьсан дор, булчинд, судсанд тарих ба амьсгалын замаар хүний биед нэвтрэн орсноор, тухайн бодист бие организм мэдрэгжин арьсны үрэвсэл үүсдэг байна
Үйлчилж буй цочруулын хүч, үйлчилсэн хугацаа, түүний шинж чанараас хамааран дерматитийн  эмнэлзүйн шинж нь олон төрлийн тууралтаар илэрдэг.
Энгийн хавьтлын дерматит Irritant Contact Dermatitis
Энгийн хавьтлын дерматит гэдэг нь нөхцөлт бус цочруул арьс ба салстад шууд хүрэлцсэний улмаас үүсч, хуурамч полиморфизмын шинжээр илэрдэг, арьсны хурц үрэвсэлт өвчин юм. Энгийн хавьтлын дерматитаар ямарч насны хүмүүс өвчлөх бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд хүйс харгалзахгүйгээр элбэг тохиолддог.
Шалтгаан 6а эмгэг жам. Энгийн хавьтлын дерматитийн шалтгаан болж буй цочруулыг шинж чанараар нь химийн, физикийн, биологийн, механикийн хүчин зүйл гэж ангилан үзэж болно. Харшлын бус үрэвслийн урвалыг арьсанд бий болгодог олон төрлийн химийн цочроогч бодист шүлт, хүчил, зарим металлын давснууд, хлор, бром, йод, флуоринт нэгдлүүд, дихлорвинил диметил фосфат, капсаицин, шил, тоосонцор, хий, гидрокарбон, өндөр концентрацитай ариутгагч уусмалууд гэх мэт бодисууд орно. Тухайн цочроогч хангалттай өндөр тунгаар үйлчилсэн тохиолдолд ямар ч хүнд энгийн дерматит үүсч болно.
Даралт, үрэлт зэрэг механик хүчин, түлэгдэл үүсгэж буй өндөр температур, чичрэх, хөлдөх зэрэг нам температур, хэт ягаан, нил улаан ба нарны туяа, цахилгаан гүйдэл, рентген туяа, цацраг идэвхит туяа нь физикийн цочруул болно. Түүнчлэн биологийн (амьтан, ургамал) цочроогчид энгийн дерматитыг үүсгэж болно.
Эмнэлзүй. Энгийн хавьтлын дерматитийн эмнэлзүй нь олон төрлийн тууралтаар илэрдэг. Үүнд: улайлт, цэврүү, шалбархай, үхжил бүхий шарх, тав, хайрс зэрэг болно. Энэ үед тууралтууд нь зөвхөн цочруул үйлчилсэн тэр хэсэг талбайд, хязгаарлагдмалаар байрласан байх ба цочруулын хэлбэр дүрсийг хадгалдаг онцлогтой. Энэ шинж чанарыг нь шүүх эмнэлгийн практикт өргөн хэрэглэж иржээ. Шалтгаан болж буй цочруулын шинж чанараас (тун хэмжээ, үйлчилсэн хугацаа, талбай, хүч, гадаргуу гм.) эмнэлзүйн илрэл шууд хамаардаг. Иймээс цочруулаас шалтгаалан эмнэлзүйн шинж тэмдэг, авах арга хэмжээ нь өөр хоорондоо ялгаатай байна.

Физикийн цочруулаар ууссэн энгийн хавьлын дерматит.
Хэт өндөр температурын нөлөөгөөр арьсанд тулэгдэлт үүснэ. 40°С хэмээс дээш температуртай зүйлд хүүхдийн арьс түлэгдэх боломжтой байдаг. Түлэгдлийг эмнэлзүйн илрэлээр нь 4 зэрэгт хуваана. I зэргийн түлэгдлийн үед гэмтсэн арьсан дээр улайрал, хаван үүсч, хорсож өвдөнө. II зэргийн үед түүн дээр нэмэгдэж цэврүү гарна. III зэргийн үед арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьсны дээд хэсгийг хамарсан үхжил бий болно. IV зэргийн үед жинхэнэ арьс ба түүний доор орших эд эсийг хамарсан үхжил, шарх, тав үүснэ. Өвчний явц нь түлэгдлийн зэрэг, талбай, хоёрдогч халдвар, биеийн ерөнхий байдлаас хамаарна. Түлэгдэлтийн талбайг "естийн" дүрмээр тогтоодог. "Естийн" дүрэм гэдэг нь биеийн нийт гадаргууг 100% гэж үзээд, биеийн тодорхой хэсгүүдийг 9%-иар илэрхийлдэг. Толгой, 2 гар, 2 гуя, 2 шилбэ тус бүр 9%, их биеийн урд болон ар хэсгүүд тус бүр 18%, бэлэг эрхтэн 1% талбайг эзэлнэ гэж үздэг.
Хэт нам температурын нөлөөгөөр хөлдөлт үүсч эд эс гэмтэнэ. Биеийн дулаан буурах, мэдээгүй болох, судас нарийссантай холбоотойгоор арьс цайх шинж хөлдөлтийн өмнө, ялангуяа биеийн ил хэсгүүдэд илэрдэг. Хөлдөлт мөн 4 зэрэгтэй байна. I зэргийн хөлдөлтийн үед арьс хөхөлбөр өнгөтэй болж хавагнана. Өвчтөнд загатнах, хатгаж өвдөх зовиур илэрнэ. II зэргийн үед цэврүү нэмэгдэж гарна. III зэргийн үед өнгөц үхжил, тав үүсч улмаар хүчтэй өвдөлт ажиглагдана. IV зэргийн үед булчин, яс хүртэл гүн үхжил үүснэ.
Туяаны нөлөөгөөр энгийн дерматит үүсч болно. Хэт ягаан, рентген, нил улаан зэрэг олон төрлийн туяанууд арьсанд цочроох нөлөөг үзүүлж болно. Туяаны үйлчлэлээр үүсч буй дерматит хурц ба архаг гэсэн 2 янзаар тохиолдоно. Хурц дерматит нь нэг удаа, туяанд хүчтэй өртсөн үед бий болно. Энэ үед улайрал, нөсөөжилт, хатингаршил, телеангиэктази, цэврүү, шалбархай, хүнд үед шарх ба түлэгдэлтийн шинжүүд гарна. Харин сул хүчтэй туяанд олон дахин өртсөнөөс архаг дерматит үүснэ. Энэ нь хатингаршил, нөсөөжилт, телеангиэктази, хайрс, үс уналт, эдгэрэлт муутай шарх үүсэх зэрэг шинжээр илэрнэ. Нарны хэт ягаан туяа уд аан хугацаагаар үйл чил ж энгийн хавьтлын дерматитийг бий болгоно. Биеийн арьсны ил хэсгүүд өөрөөр хэлбэл наранд өртсөн хэсэгт туяа үйлчилснээс хэдэн цагийн дараа улайж, аажмаар хавагнана. Эмнэлзүйн илрэлийн хамгийн оргил үе нь нарны туяа үйлчилснээс хойш 12-24 цагт илэрдэг гэж үздэг. Энэ үед цэврүүнцэр, цэврүү, шалбархай бий болж, өвдөлт илэрч, улмаар хэд хоногийн дараа хайрс ба нөсөө үүсгэн эдгэрнэ. Цахилгаанд түлэгдсэн үед арьс шархалж, үхжил бий болдог.

Химийн цочруулаар ууссэн энгийн хавьтлын дерматит.
Хүчтэй шүлт нь арьсыг түлж үхжүүлнэ. Хүчтэй хүчил нь арьсанд үхжил үүсгэдэг бол сул хүчил нь эдийг хатааж агшаана. Хүчил нь арьсыг улайлгаж, цэврүүнцэр, цаашид шарх, үхжил үүсэх шалтгаан болдог. Хлортой ажилладаг үйлдвэрийн ажилчдад батгашилт үүсдэг. Энэ батгашилт нь хоёр хацар, чихний орчим байрлах жижиг хэмжээний хар батга ба гүвдрүүт тууралтаар арьсанд цочроох болно.  Зарим тоосонцор ба хийнүүд нь арьсыг цочроож үсний хүүдийн үрэвсэл үүсэх шалтгаан болно.


Механикийн цочруулаар ууссэн энгийн хавътлын дерматит.
Даралт ба үрэлтийн улмаас гол төлөв биеийн төвгөр ястай хэсгүүдийн, тухайлбал, ууц, ташаа, дал, өвдөг, шагайн арьс гэмтдэг. Арьс байнга үрэгдэж дарагдсанаас улайж хавагнан, хатуурсан голомтууд бий болно. Үрэлтийн хүч их байгаа үед шарх үүсч улмаар хоёрдогч халдвар орсноос шарх нь идээлж, цаашид сепсис болох аюултай байдаг.

Биологийн цочруулаар үүссэн энгийн хавьтлын дерматит.
Ургамлын нөлөөгөөр     үүссэн энгийн хавьтлын дерматитийг фитодерматит гэж нэрлэнэ. Халгайнд түлэгдэх нь фитодерматитийн нэг жишээ юм. Энэ үед арьс улайж, тунгалаг шингэн агуулсан цэврүү эсвэл бэлцрүү үүснэ. Эдгээр өөрчлөлт нь тухайн үйлчилсэн ургамлын хэлбэр дүрсийг хадгалсан байх ба долоо хоногийн дотор нөсөөт толбо үлдээн арилдаг. Амътанд хазуулах, хатгуулах үед арьсны үрэвсэл нь улайрал, бэлцрүүт тууралтаар илэрдэг.
Оношлогоо, ялган оношлогоо. Энгийн хавьтлын дерматитийн оношлогоо хялбар байдаг. Шалтгааныг зөв тодорхойлох нь хамгийн чухал. Энгийн хавьтлын дерматитийг харшил хавьтлын дерматитаас ялган оношлох шаардлагатай  
Эмчилгээ.  Энгийн хавьтлын дерматитийн үед юуны өмнө цочруулын  үйлчлэлийг таслан зогсоох хэрэгтэй. Түлэгдсэн арьсыг хөргөх шаардлагатай. Харин хөлдөлтийн үед аажим бүлээцүүлж арьсны цусан хангамжийг сайжруулах арга хэмжээ авна. Харин хөлдсөн биеийг огцом бүлээцүүлж үл болно. Түлэгдэлт ба хөлдөлтийн I зэргийн үед кортикостероидтой тосон түрхлэг, борын хүчил ба этилийн спирттэй шавшлага хийнэ. II ба III зэргийн үед устөрөгчийн хэт ислийн уусмалаар цэвэрлэж шавшлага хийж, кортикостероидтой болон антибиотиктой тосон түрхлэг түрхэх ба шаардлагатай бол антибиотикийг уух буюу тарьж хэрэглэнэ. Их талбайг хамарсан, IV зэргийн түлэгдэлт, III ба IV зэргийн хөлдөлтийн үед дээрхи эмчилгээнүүдээс гадна өвчтний биеийн байдлаас хамааран шингэн нөхөх, амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээг хийнэ.
Туяаны үйлчлэлээс үүссэн хурц дерматитийг түлэгдэлтэй ижил аргаар эмчилнэ. Харин архаг дерматитийн үед тосон түрхлэг, боолт хийнэ. Нарны үйлчлэлээс үүссэн энгийн хавьтлын дерматитийн үед хүйтэн шавшлага, глюкокортикоидтой тосон түрхлэг хийх нь тохиромжтой. Цахилгаанд түлэгдсэн үед түлэг- дэлтэй ижил арга хэмжээ авна. Шүлтэнд түлэгдсэн бол яаралтай, урсгал усаар сайн угааж, хүчлээр саармагжуулах шаардлагатай. Хүчилд түлэгдсэн үед яаралтай усаар зайлж угаана. Мөн сод, кальци, гидроксидын уусмал (лаймын ус), савангийн уусмалаар саармагжуулна. Зарим химийн нэгдлүүдийг өөрт нь тохирох бодисоор саармагжуулалт хийнэ. Тоосонцор ба хийн нөлөөгөөр  үрэвссэн арьсыг ургамлын тос эсвэл сүүн шингэнээр цэвэрлэж, их хэмжээний усаар угааж эмчилнэ. Даралт ба үрэлтийн үед хэсэг газрын   цусан хангамжийг сайжруулах, шинж тэмдэгт тохирох эмчилгээг хийх нь зүйтэй. Хэрвээ шарх, үхжил     үүссэн бол хэсэг газарт цэвэрлэгээ хийж, шавшлага, антибиотиктой тосон түрхлэг хийнэ. Мөн үхжсэн эдийг цэвэрлэнэ. Биологийн цочруулаар үүссэн энгийн хавьтлын дерматитийн үед хэсэг газарт шавшлага хийж, 2 хувийн анилины будгийн спиртэн уусмалыг түрхэнэ.
Урьдчилан сэргийлэлт. Дээр дурьдсан хүчтэй цочруулуудаас арьс ба салст бүрхэвчийг хамгаалж, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахих нь чухал ач холбогдолтой. Харшил хавьтлын дерматит / Allergic Contact Dermatitis Мэдрэгшсэн арьсанд аллерген хүрэлцсэнээр харшил хавьтлын дерматит үүснэ. Шалтгаан, эмгэг жам. Нөхцөлт цочруул буюу     аллерген нь маш олон янз байдагү Будаг, тос, резин, давирхайн бүтээгдэхүүнүүд, даавуу, гоо сайхны бүтээгдэхүүн, шавьж устгагч, мод, ургамал болон нян, мөөгөнцөр, шимэгчийн гаралтай бодисууд бүгд аллерген шинж чанартай болох нь батлагджээ./ Эдгээр зүйлүүдэд анх хүрэлцэх үед эмнэлзүйн өөрчлөлт гарахгүй боловч аллерген дахин үйлчлэх үед арьсан дээр өөрчлөлт бий болдог юм. Хамгийн элбэг тохиолддог ахуйн аллергенд үнэртэй ус, никель, формальдегид, неомицин, кортикостероидууд, тимеросал, царс мод зэрэг бодисууд ордог юм.
Аллергеныг ерөнхийд нь химийн (угаалгын нунтаг, аяга угаач шингэн, ариутгалын бодис г.м ахуйн хэрэглээний ба үсний будаг, үнэртэй ус г.м. гоо сайхны бүтээгдэхүүнүүд, металл, төмөр), биологийн (ургамал, нян, мөөгөнцөр, шавьж), эмийн (антибиотик, глюкортикоид, уротропин, формальдегид, резорцин гм.) гэж ангилж болно. Харшил хавьтлын дерматитийн үед хүний бие организмд аажим хэт мэдрэгшил буюу эсийн дархлааны өөрчлөлт явагддаг. Арьсанд хэт мэдрэг байдал үүсэхэд арьсны макрофаг болох Лангергансийн эс чухал үүргийг гүйцэтгэдэг. Өвчтөн аллергентэй хүрэлцсэнээс хойш эмнэлзүйн шинж тэмдэг илэртэл янз бүрийн хугацаа өнгөрдөг (5 хоногоос хэдэн cap хүртэл).
Зарим үед хэдэн жил ч болдог гэж бичсэн байна. Нэгэнт мэдрэгшсэн арьсанд өчүүхэн бага аллерген хүрэлцэхэд л дерматит үүсэх хангалттай нөхцөл бүрддэг байна. Эмнэлзуй. Харшил хавьтлын дерматитийн үед тууралт нь аллерген хүрэлцсэн хэсэг ба тэр орчмын арьсыг хамардаг өөрөөр хэлбэл цочруул үйлчилсэн хэсгээс гадагш ялимгүй хальж байрласан байдаг. Голомтонд толбо, гүвдрүү, цэврүүнцэр, бэлцрүү, шалбархай, зулгархай, тав зэрэг олон төрлийн тууралтууд (жинхэнэ полиморфизм) байхаас гадна улайж хавагнана. Тууралт гарахын өмнөхөн хүчтэй загатнах зовиур илэрч, тууралт гарахын хэрээр хорсох, загатнааны  

Хавьтал-харшлын дерматит.
Тохойн үений дотор гадаргууд үүссэн ус, шүүстэй, нойтон голомт улмаас нойр муудах шинжүүд гардаг. Харшил хавьтлын дерматитын эмнэлзүйн шинж тэмдэг нь мөн цочроогчийн (аллергены) төрлөөс хамаардаг. Тухайлбал ургамлын нөлөөгөөр үүссэн тууралтууд нь шугаман дүрсийг үүсгэдэг бол аэроаллерген нь биеийн ил хэсгийн арьсыг үрэвслүүлнэ. Харин даавууны гаралтай өөрчлөлт нь (азоанилины будаг, шээг, формальдегид, резин) хувцасаар далдлагдсан хэсгүүд, ялангуяа хүзүүний ар, нурууны дээд, цээжний хажуу, бүсэлхий, мөчдийн нугалагч гадаргуугаар илэрнэ.
Оношлогоо, ялган оношлогоо. Харшил хавьтлын дерматитыг оношлоход анамнез, эмнэлзүйн шинж чухал үүрэгтэй байна. Аллерген болж буй хүчин зүйлийг тодорхойлох нь хамгийн найдвартай арга бол бигнүүрэн сорил юм. Сорилыг Шульцбергийн аргаар уншиж 48 цаг болон 4-7 хоногийн дараа 2 удаа үнэлгээг өгнө. Энгийн хавьтлын дерматит, атопын дерматит, нянгийн, хажирст экзем, дисгидроз зэрэг арьсны өвчнөөс хавьтал харшлын дерматитыг ялган оношлох шаардлагатай.
Эмчилгээ: Аллергенээс зайлсхийх нь амаргүй боловч эмчилгээний өндөр үр дүнтэй арг юм. Өвчтөний эмнэлзүйн илрэлээс хамаарч шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хурц, цэврүүнцэр, бэлцрүү бүхий тууралтанд хатаах, аргаах бодисууд үр дүнтэй. Жишээ нь, азот хүчлийн мөнгөний уусмал, борын хүчил, амидопирин, резор- цины уусмалаар шавшлага хийх эсвэл цэврүүнцэрт анилины спиртэн уусмалуудыг (кастеллан, метиллен хөх, бриллиантын ногоон) түрхэнэ. Харин архаг ширшил бүхий тууралтанд крем, тосон түрхэцүүдийг түрхэнэ. Загатнааг дарах зорилгоор хэсэг газарт загатнааны эсрэг бэлдмэлүүд ба гистамины эсрэг эмүүдийг уухаар хэрэглэнэ. Харшлын хариу урвалыг дарангуйлдаг эмчилгээнд глюкокортикоид ба хэт ягаан туяа орно.  Өвчний голомт биеийн нийт гадаргуугийн 25 хувиас их талбайг хамарсан үед ерөнхий глюкокортикоид эмчилгээнд орж болно. Ийм эмчилгээ тохиромжгүй өвчтөнд хэт ягаан В туяа (UVB) ба псорален-хэт ягаан А туяа (PUVA)- гаар шарлага хийнэ.
Энэ нь физик, химийн хоригийг өвчтөний арьс болон аллерген хоёрын хооронд бий болгодог. Мөн ийм зорилгоор тусгай кремүүдийг тодорхой аллергенуудын, тухайлбал ургамлын аллергены эсрэг түрхэж хэрэглээд хэдэн цагийн дотор угааж аллергены хамт зайлуулах нь үр дүнтэй байдаг. Сүүлийн үед эрдэмтэд зарим аллергеныг ашиглан өвөрмөц вакциныг гаргаж авч тухайн цочруулын эсрэг эмчилгээнд хэрэглэж байна.
Уръдчилан сэргийлэлт. Шалтгаан болох аллергенээс зайлсхийх нь урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ болдог. Үүний тулд өвчин үүсгэж буй эмийг тодорхойлж, цаашид хэрэглэхгүй байх нь чухал юм.

Хордлого харшлын дерматит Toxico Allergic Dermatitis
Утга ижил нэршил: Drug eruption, Toxidermia Хордлого харшлын дерматит гэдэг нь ямар нэгэн цочроогч хүчин зүйл биед нэвтрэн орж хүний биед эмзэгшил үүсгэснээр бий болдог арьс болон салст бүрхүүлийн хордлогот үрэвсэл юм. Цочроогч биед амьсгал, хоол боловсруулах, бэлгийн замаар мөн судас, булчин ба арьсан доторхи тарилгын үед нэвтэрч ордог. Хордлого харшлын дерматитын гол шалтгаан нь эмийн бодис байдаг тул зарим эрдэмтэд эмийн хордлого гэж нэрлэх нь ч бий.
Шалтгаан. Хордлого харшлын дерматитын шалтгаан болох 50 гаруй эмийн төрөл судлагдсан байдаг. Тэдгээрийн ихэнхи хувийг пенициллины бүлэг, сульфаниламидууд, доксициклин, карбамазепин зэрэг эмүүд эзэлдэг. Үүний зэрэгцээ зарим хүнсний бүтээгдэхүүн ч хордлого харшлын дерматитийг үүсгэнэ.
Эмгэг жам. Хордлого харшлын дерматит үүсэхэд дархлалын өөрчлөлтүүд гардаг. Үүнд олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Жишээ нь, эмийн бодисын молекул жин, хэрэглэсэн арга, хувь хүний бодисын солилцооны онцлог, удмын генийн чадавхи ба өвчтөний нас зэрэг нь чухал ач холбогдолтой юм. Дархлалын урвалыг сэдээх чадвартай молекулын жин нь 1000-аас илүү байдаг . Харин ихэнхи эмийн молекул жин нь үүнээс бага байдаг. Ийм  молекулуудыг гаптен гэнэ. Гаптен нь эсийн макромолекултай нэгдсэний үндсэн дээр антиген шинж чанартай болно. Гаптен ба эдийн макромолекул хоёрын нэгдлийг антиген илчлэгч эс залгиж эдийн тохирооны антигены II ангийн молекулын хамт Т лимфоцитэд илчлэн дамжуулдаг. Ингэснээр Т эсийн янз бүрийн хэлбэрүүд идэвхжинэ.
Эмнэлзүй. Хордлого харшлын дерматитыг илэрч буй эмнэлзүйн шинжээр нь тархмал ба бэхлэгдсэн хэмээн ангилна. Тархмал хордлого харшлын дерматит нь эмнэлзүйн хувьд чонон хөрвөс, туяаны хэт мэдрэгшил, нөсөөжилт, олон хэлбэрт шүүдэст улайрал, зангилаат улайрал, улаан бурхан төст тууралтууд, улаан хавтгай үлд, харшлын васкулит, ягаан үлд, улаан чонон яр зэрэг эмгэгүүдээр илэрч болно. Энэ үед улайлт гүвдрүү,цэврүүнцэр, цэврүү бүхий тууралтууд олон тоогоор биеийн хоёр талд ижил хэмтэй шалбархайнууд илэрч болдог. Бэхлэгдсэн хордлого харшлын дерматит нь нэг буюу цөөн тоотой, тодорхой зах ирмэгтэй, дугуй, зуйван, улаан толбо тархаж гардаг. Амны хөндий ба бэлэг эрхтний салст салст бүрхэвчинд мөн улайлт цусархаг толбо цэврүү гарснаар эхэлдэг.
Эдгээр толбонууд зөвхөн арьс төдийгүй амны хөндий болон бэлэг эрхтэний салст бүрхэвчийг хамардаг. Шалтгаан болох эмийг дахин хэрэглэх үед тууралтууд өмнөх байрлалдаа давтан гардаг онцлогтой. Толбонууд эдгэхдээ хоёрдогч нөсөөт толбо үлдээнэ. Зарим толбоны голд цэврүү үүснэ.
Хордлого харшлын дерматитын үед төв мэдрэлийн тогтолцооны хямралын (уцаарлах, сэтгэлээр унах, нойргүйдэх, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох г.м) шинжүүд илэрнэ. Мөн халуурах. бие сульдах, үе мөчөөр өвдөх, зүрх судасны тогтолцоо, бөөр, элэгний эмгэг өөрчлөлт гарч болно.
Хордлого харшлын дерматитын хүндрэл бол toxic epidermal necrolysis буюу Лайеллын хам шинж юм. Түүнийг зарим судлаачид хордлого харшлын дерматитийн хүнд хэлбэр ч гэж нэрлэдэг. Уг эмгэг нь Стивенс- Джонсоны хам шинжээс хүнд эмгэг бөгөөд үхэлд ч хүргэж болох аюултай өвчин юм. Лайеллын хам шинж нь тархмал улайралт, цэврүү, арьс хөрсгүй болох, арьсны үхжил, ерөнхий хордлогын шинжээр илэрдэг, хүнд явцтай, хордлого харшлын өвчин юм.
Арьс хөрсгүй болж, шалбархай үүсч, цэврүү салбархайтсан. Өвчтөн гэнэт 39-40 хэм хүртэл өндөр халуурч, их бие мөчдөөр тархмал улаан өнгийн толбо гарч, хоорондоо нийлж томорно. Хэдэн цагийн дараа үрэвссэн арьсан дээр нимгэн бүрхүүлтэй, улбагар, янз бүрийн хэмжээний цэврүү үүсч, амархан хагарч, өвчин эмзэглэлтэй, амархан цус гарамтгай шалбархайг үүсгэнэ. Энэ үед арьсыг харахад түлэгдлийн II зэргийг санагдуулам байдаг. Арьс улайсан, өвчин эмзэглэлтэй болсон байх бөгөөд хүрэхэд амархан ховхорч, үрчийнэ. Үүнийг "нойтон даавуу"-ны шинж гэх ба биеийн аль хэсгийн арьсыг хамарсан байгаагаас нь үүдэн "бээлий", "оймсны" шинж гэх нь ч бий. Мөн Никольскийн шинж эрс эерэг илэрдэг.
Амны хөндийн салст, уруул дээр өвдөлт ихтэй шалбархай үүсч, цус гарамтгай байна. Улмаар зузаан цусархаг тав тогтон, хоол идэхэд түвэгтэй болж, цууралт үүснэ. Үрэвслийн процесс хоол боловсруулах зам, амьсгалын зам, шээс ялгаруулах замын салстыг хамарч болно. Ихэнхдээ бэлэг эрхтний салст гэмтсэн байдаг ба нүдний салстыг ч мөн хамарна.
Өвчтний биеийн байдал улам хүндэрч, унтамхай болох, цангах, хоол боловсруулах шүүрэл багасах, цус өтгөрөх, шээс ховордох зэрэг бие организм дахь усгүйжлийн шинж илэрнэ.
Оношлогоо. Хордлого харшлын дерматитийн оношлогоонд асуумж, эмнэлзүйн шинж чухал үүрэгтэй байна. Захын цусанд эозинофил ховор тохиолдоно. Иймээс тарган эстэй холбогдсон IgE-тэй холбоотой харшлыг хатгах сорилоор илрүүлнэ. Хатах сорил (prick test) нь харшил төрүүлэгч эмийн бодисыг тогтооход ач холбогдолтой юм.
Хэдийгээр уг сорил нь асуумжийг бодвол оношлогоо, урьдчилан сэргийлэлтэнд чухал ач холбогдолтой боловч, зарим тохиолдолд хуурамч эерэг ба хуурамч сөрөг хариу гарч болохыг анхаарах хэрэгтэй. Хатгах сорилоор пенициллин, стрептомицин, хэсгийн мэдээ алдуулах эмүүд, квинин, хлорамин-Т, сульфаниламидууд ба органик бодисуудын харшлыг тодорхойлж болно. Үүнээс гадна радиоаллергосорбент тестийг ашиглаж болно. Энэ нь цусны ийлдсэн дахь тодорхой антигены эсрэг үүссэн IgE эсрэгбиеийг хэмжих арга юм. Аажим хэт мэдрэгшлийн урвалын үед аллергенийг бигнүүрэн сорилоор (patch test) тодорхойлно. Энэ нь тухайн эмийн эсрэг бий болсон эсийн өвөрмөц дархлалыг илрүүлнэ. Хордлого харшлын дерматитийн ямарч хэлбэрийн үед харшлын сорилыг эмнэлзүйн эдгэрэл болсны дараа тавих нь зүйтэй.
Эмчилгээ. Хордлого харшлын дерматитын эмчилгээ нь шалтгаан болох эмийн хэрэглээг зогсоосноор эхэлнэ. Эмийг хэрэглэхээ больсноос хойш дунджаар 1-2 долоо хоноод тууралтууд арилдаг. Аллерген хоол боловсруулах замаар  орсон тохиолдолд 1-2 хоногийн дотор ходоод, гэдсийг яаралтай цэвэрлэнэ. Мөн хордлого тайлах эмчилгээг гистамины эсрэг эм бэлдмэл, эмзэгшил бууруулах бэлдмэлүүдийн хамт хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Шаардлагатай үед преднизолоныг хоногт 40- 60 мг тунгаар эхлэн хэрэглэнэ. Мөн Лайеллын хам шинжийн үед гемосорбци, плазмофорез, зүрх судас, элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих, хоёрдогч халдварын эсрэг антибиотик эмчилгээг хийнэ.
Хэсэг газарт антисептик болон үрэвслийн эсрэг уусмалуудаар шавшлагахийжамныхөндийгзайлна. Мөн анилины спиртэн уусмалууд, антибиотик болон глюкокортикоидтой тосон түрхэцүүдийг хэрэглэж болно. Шаардлагатай үед өвдөлтийг намдаах, арьсыг төлжүүлэх бэлдмэлүүдийг ашиглана. Хүнд үед түлэгдэлтийн үеийн арчилгаатай ижил аргаар асарна. Уръдчилан сэргийлэлт. Шалтгаан болох аллергенээс зайлсхийх нь урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ болдог. Үүний тулд өвчин үүсгэж буй эмийг тодорхойлж, цаашид хэрэглэхгүй байх нь чухал юм.



Экзем Eczema
"Экзем" нь "eczeo" буюу "буцлах" гэсэн Грек үгнээс гаралтай юм. Оросын эрдэмтдийн үзэж буйгаар экзем нь архаг, дахилтат, хурц үрэвсэлт бүхий бие даасан өвчин юм. Харин Америкийн эрдэмтэд экзем нь арьсны загатнаат гүвдрүүт - цэврүүнцэрт процесс бөгөөд "экзем" гэдэг нь тусгайлсан өвчний онош бус, өвчний шинж тэмдгийг тодорхойлсон нэр томьёо гэж тодорхойлдог. Тиймээс "экзем" хэмээх нэр томьёонд эмгэг жам болон эмнэл зүйн хувьд төстэй бүлэг өвчнийг багтааж үздэг. Эдгээр өвчнүүд нь ихэвчлэн атопийн дерматиттай холбоотой илэрдэг хэсэг газрын үрэвсэлт эмгэгүүд юм.
Шалтгаан ба эмгэгжам. Экзем нь олон шалтгаантай эмгэг юм. Түүний эмгэгжамыг удамшлын, мэдрэлийн, халдвар - харшлын, дотоод шүүрэл болон бодисын солилцооны өөрчлөлтөөр тайлбарладаг. Экземтэй өвчтөнүүдэд HLA-B22 болон HLA- CW1 антигенууд хавсарч илэрдэг нь тогтоогджээ. Эдгээр маркеруудтай өвчтөнүүдэд Т-супрессор болон Т- хелпер эсүүдийн харьцаа алдагдаж, хэмжээ нь өөрчлөгдсөн байдаг. Үүнтэй холбоотой В лимфоцитын хэмжээ ихэсч, улмаар IgE ба IgG ихэсдэг. Цаашид базофил, тарган эс ба бусад үрэвслийн эсүүдээс простогландин, гистамин, серотонин ихээр ялгарч судасны нэвчимтгий чанар ихэсч харшлын буюу үрэвслийн урвал явагдана. Гэвч шингэний дархлаа идэвхижхийн зэрэгцээ эсийн дархлаа дарангуйлагддаг тул бие махбод халдварт өртөмтгий болно. Биед нэвтрэн орох халдварын үүсгэгчид антиген шинж чанарыг олж харшлыг сэдээх боломжтой болдог. Дархлалын өөрчлөлтийн зэрэгцээ төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны өөрчлөлт, ялангуяа вегетатив мэдрэлийн ба арьсны рецепторуудын тэнцвэргүй байдлаас экземтэй өвчтөнүүдэд рефлексүүд ба арьсны мэдрэхүй өөрчлөгддөг байна. Арьсанд парасимпатик медиаторуудын ялгарал их байх, өнчин тархи, бөөрний дээд булчирхай, бамбай булчирхайн дааврууд өөрчлөгдөх нь экземийг нөхцөлдүүлэх давхар хүчин зүйл болдог. Арьсны архаг үрэвсэл нь биемахбодод явагдах нарийн нийлмэл эмгэг процессуудын улмаас үүсдэг бөгөөд үүнд хоол боловсруулах замын бодисын солилцооны өөрчлөлтүүд голлоно. Иймээс дээрх хүчин зүйлүүд нь бие биенийгээ дэмжиж, улмаар экзем үүсгэх нөхцөл бүрддэг юм.
Экзем өвчнийг явцаар нь хурц, хурцавтар, архаг гэж ангилна. Мөн жинхэнэ, нянгийн, хажираст, хүүхдийн, варикозон болон хэсэг газрын (чихний, нүдний, хөхний, дисгидроз, эвэршсэн, мэргэжлийн, живхний, хуурайшсан) гэсэн эмнэлзүйн олон хэлбэрээр тохиолдоно.
Жинхэнэ экзем
Жинхэнэ экземийн хурц үед эхлээд улайрал үүсч (eczema erythematosum), түүн дээр бичгийн зүүний толгойн чинээ хэмжээний олон жижиг цэврүүнцэр (eczema vesiculorum) заримдаа идээт цэврүүнцэр үүсдэг. Эдгээр олон жижиг цэврүүнцэр хагарч жижиг шалбархайтсан, шүүс гоожсон нойтон голомтыг үүсгэнэ. Үүнийг экземийн эмнэлзүйн оргил үе (eczema madidans) гэнэ. Энэ үед экземийн худгийн шинж буюу голомтыг сайн харахад жижиг жижиг олон шалбархай дээр ийлдэслэг шингэний дуслууд ажиглагдах үе юм. Үрэвслийн процесс багасч, голомтонд тав (eczema crustosum), хайрс (eczema squamosum), хоёрдогч нөсөөт ба нөсөөгүй толбо үүсэн аажмаар эдгэрэлт болно. Ийнхүү хурц экзем өвчин эмнэлзүйн 7 үе шатыг дамжин хөгждөг талаар анх Германы эрдэмтэн Крейбах тодорхойлон бичиж экземийн эмнэлзүйн эдгээр шинжийг харуулсан гурвалжин хэлбэрийн схемийг бий болгожээ. Гурвалжны оройг экземийн оргил үе буюу нойтон үе гэнэ. Крейбахын гурвалжингийн 7 үе шат хурц экземийн үед бүгд илэрдэг юм.
Харин Крейбахын гурвалжингийн 7 үе шатны нойтон үе байхгүй бол хурцавтар явцтай болно.
Архаг экземийн үед сэдрэл намжил ээлжлэн явагддаг онцлогтой. Сэдрэлийн үед ширшилийн зэрэгцээ дээрхи 7 үе шат илэрдэг. Өвчний хурц үе намжихын хэрээр гүвдрүүт, цэврүүнцэрт тууралтууд аажим багасч арьсанд удаан хугацаагаар ширшил үлддэг. Дээрхи тууралтууд биеийн 2 талд ижил хэмтэй гарч хүчтэй загатнах зовиур дагалддаг. Загатнаа их байхын хэрээр өвчтөн нойргүйдэх, уцаарлах, тавгүйтэх зэрэг зовиурууд нэмэгддэг.
Нянгийн экзем, eczema nummularis Идээлүүлэгч коккуудын антиген шинж чанар нь нянгийн экземийн эмгэгжамд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нянгийн экзем нь ихэвчлэн идээт өвчин экземшсэнээс, гэмтэл, түлэгдлийн шархны ойролцоо эсвэл хөлийн шилбэнд байрласан тэжээлийн дутагдал,           лимфийн зогсонгишлийн улмаас үүснэ.
Нянгийн экземийн үед голомт  ихэвчлэн шилбэ, сарвуу ба гарын тэнийлгэх гадаргууд гарч, улмаар мөчдөөр илүү тархана. Тууралтат голомт нь хол хол байрласан, зоосон мөнгө мэт дугуй хэлбэртэй, голчоороо 5-50мм хүртэл хэмжээтэй байдаг. Эдгээр голомтуудад хаван, улайлт, гүвдрүү, цэврүүнцэр, тав зэрэг жинхэнэ экзем төст тууралтууд байхын зэрэгцээ идээт цэврүүнцэрүүд гардаг. Голомт харалдаа бус байрлалтай байх ба тодорхой хил хязгаартай байна. Зарим үед тууралтууд үе мөчдөөр төдийгүй их биеэр тархах ба цэврүүнцэр, идээт цэврүүнцэр хагарч шүүдэст процесс бүхий нойтон үе хүчтэй явагдана. Нянгийн экземийн үед үндсэн голомтоос алс зайд өөрөөр хэлбэл биеийн бусад хэсэгт харшлын тууралт-аллергид гарч болно. Нянгийн архаг экземийн үед голомтонд ширшил ба хайрс давамгайлна. Загатнаа дунд зэрэг буюу хүчтэй илэрнэ.
Хүүхдийн экзем 3-6 сартай, зонхилон тэжээвэр хүүхдэд хүүхдийн экзем тохиолдох нь элбэг байдаг. Хүүхдийн экзем нь ихэвчлэн жинхэнэ, хажираст болон нянгийн экземүүдийн шинж тэмдгээр илэрдэг. Гэвч шүүдэст өөрчлөлт бүхий нойтон үе илүү давамгай байдгаараа насанд хүрэгчдэд тохиолдох экземээс ялгаатай байна. Тууралтууд нь хацар, духнаас эхлэн гарах бөгөөд цаашдаа толгойн үстэй хэсэг, чих, хүзүүгээр тархсаар үе мөч, их биеийг хамарч болно. Хүүхдийн арьсны бүтэц, үйл  ажиллагааны онцлогтой холбоотой хоёрдогч халдвартай хавсран, идээт үрэвслээр хүндрэх магадлал их байдаг. Хүүхдийн экземийн голомт нь биеийн хоёр талд харалдаа байрлалтай байх ба хил хязгаар нь тодорхойгүй байна. Хүүхэд тайван бус, нойрондоо муу болно. Магадгүй хүүхдийн 2-3 долоо хоногтойд, хоол тэжээл муутай хүүхдэд хажираст экземийн шинжүүдээр ч илэрч болно.
Хажираст экзем-Eczema seborrheicum Хажираст экзем ихэвчлэн Pityrosporum ovale байгаа голомтонд хамтдаа үүсч хөгждөг талаар сүүлийн үед судлаачид бичих болжээ. Түүнчлэн Candid-ын бүлгийн мөөгөнцөр болон стафилококкийн антиген шинж чанар ба мэдрэл- дотоод шүүрлийн эмгэг өөрчлөлт түүний эмгэгжамд чухал үүрэгтэй байна. Хажираст экземийн голомт толгойн үстэй хэсэг, чих орчим, дух, цээжний өмнө хэсэг, хоёр далны хооронд байрласан байдаг. Эдгээр хэсгүүдэд "хуурай" голомт явагдаж, жинхэнэ экземийн хурц үед илэрдэгтэй адил нойтон үе үл үзэгдэнэ. Тууралтын голомтуудад загатнаа бүхий улайлт, гүвдрүү, шаргал тосорхог хайрс үүсч бий болно. Гэхдээ тослог хайрс тавыг авахад голомтын гадаргуу чийглэг байдаг. Голомт хуйханд гарсан үед үс хоорондоо наалдсан, чихний арын нугалаанд гарсан үед улайж хавагнан улмаар гүн цууралт үүснэ.
Мэргэжлийн экзем Professional eczema Экземийн нэг өвөрмөц хэлбэр бол мэргэжлийн экзем юм. Мэргэжлийн экзем нь тодорхой ажил, мэргэжилтэй холбоотой гардаг. Гэхдээ эмнэлзүйн шинжийн хувьд жинхэнэ экземийн шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм. Мэргэжлийн экземийн тууралтууд ихэвчлэн гарын алга, бугуйнд байрладаг тул гарны экзем ч гэж нэрлэх тохиолдол ч цөөнгүй (hand eczema) байдаг. Тухайн өвчтөн ажлаа хийх үед экзем өвчин тогтвортой үүсч хөгжих ба тухайн ажлаасаа холдох үед эмнэлзүйн шинж нь намждаг байна. Мэргэжлийн экзем насанд хүрсэн хүмүүст тохиолддог. Мөн атопийн дерматитын шинж тэмдэг байдлаар металлын, ургамлын болон бусад харшилтай хавсарч илрэх нь цөөнгүй байна.
Дисгидроз, дисгидроз экзем Dyshidrosis, eczema dishidroticum
Дисгидрозын үед алга, уланд жижиг цэврүүнцэрүүд гарна. Энэ нь хурц ба архаг дахилтат хэлбэрээр тохиолддог эмгэг юм. Өвчтөний алга ба ул нойтон, хөлрөмтгий байдаг. Цэврүүнцэрүүд алга, ул, хурууны хажуу талын зузаан арьсанд гарах бөгөөд арьсны түвшингээс бага овойсон, тунгалаг шингэн агуулсан, загатнаа ихтэй байна. Дисгидрозын үед тууралт алга, уланд 2 талдаа ижил хэмтэй гарсан байдаг. Дисгидроз экземийг зарим судлаачид гарын экземийн (hand eczema) төрөлд багтаан авч үздэг.
Эвэршсэн экзем Энэ нь гарын алганы дунд болон үзүүр хэсэгт тохиолдоно. Алганд хайрс, хуурайшил, нэвчдэс бүхий голомтууд үүсч, улмаар алга цуурамтгай болно. Энэ эмгэгийг үүсэхэд атопийн дерматит болон хавьтал-харшлын дерматит хавсарч нөлөөлнө. Энэ экземийг мөн гарын экземийн (hand eczema) төрөлд багтаан авч үздэг юм.
Оношлогоо, ялган оношлогоо. Экзем өвчнийг анамнез, эмнэлзүйн шинж тэмдэгт үндэслэн оношлоно. Онош тавихад эргэлзээтэй байгаа нөхцөлд эмгэг эдийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй.
Эдийн шинжилгээ: Арьсны өнгөн хөрс ба жинхэнэ арьсны хөхлөг давхарт шүүдэст үрэвслийн шинжүүд илэрнэ. Өнгөн хөрсөнд эс хоорондын хаван-спонгиоз, жинхэнэ арьсны хөхлөг давхар хавантай, судас тойрсон лимфоцит эсийн нэвчдэс илэрнэ. Харин архаг экзем бол өнгөн хөрсний үржлийн давхрууд олширсон, хөхлөг давхарт лимфоцит, гистоцитийн нэвчдэстэй байна. Экземийн эмнэлзүйн хэлбэрээс хамаарч ялгах оношийг хийнэ. Тухайлбал:      гарын            экземийг мөөгөнцрийн халдвар, алга, улны хайрст үлд, хавтгай улаан үлд, тэмбүү зэрэг өвчнөөс ялган оношлоно. Хажираст экземийг хаг, хайрст үлд, атопийн дерматит, өнгөц түүхий, ягаан батга, олон өнгөт үлд, кандидоз, харшил хавьтлын дерматитаас ялгах шаардлагатай. Нянгийн экземийг түүхий, мөөгөнцөрийн халдвар болон бусад экземээс ялган оношлоно.
Эмчилгээ. Экзем өвчний эмчилгээ нь мэдрэл, дотоод шүүрэл, архаг халдварын голомт, харшил эмзэгшлийн эсрэг чиглэсэн, бүрэн цогц эмчилгээ байх ёстой. Үүний тулд юуны өмнө өвчтний хооллолтонд их анхаарах хэрэгтэй байдаг. Харшил төрүүлэх шинжтэй хоол хүнсийг хориглоно. Үүнд: халуун ногоо, хоол амтлагчууд, өндөг, зөөлөн чихэр, даршилсан, давсалсан хүнсний бүтээгдэхүүн, нимбэг, мандарин г.м. Экземтэй өвчтөний арьсыг байнга чийгшүүлж, тослохын зэрэгцээ өрөө тасалгааг чийгшүүлэх шаардлагатай байна.
·         Мэдрэлийн өөрчлөлтийг хэвийн болгохын тулд нейролептик, транквилизатор, антидепрессант, ганглиоблокатор, тайвшруулах үйлчилгээтэй валерианы ханд, седуксин, натри бромидийн уусмал, амитриптилин, аминазин зэрэг эм бэлдмэлийг зохих тунгаар уулгана.
·         Харшил эмзэгшлийг бууруулахын тулд тиосульфат натри, кальци хлорид, кальци глюконат, магни сульфатын уусмалыг судсанд буюу булчинд зааврын дагуу тарих хэрэгтэй.
·         Н антигистамин бэлдмэл, димедрол, пипольфен, супрастин, тавегил, диазолин зэрэг эмийг 1-2 ширхгээр 10-14 хоног уулгах, эсвэл нойрсуулах үйлчилгээгүй кларитидин 10мг, 1 ширхгээр 2 cap хүртэл хугацаагаар уулгаж болно.
·         Н2 блокатор циметидин, дуовел, шууд бус үйлчилгээтэй гистамины эсрэг бэлдмэл задитен, перитол зэргийг хэрэглэж болно.
·         Хэрэв стафилококкийн ба бусад нянгийн халдвартай хавсарсан байвал антибиотик хэрэглэнэ.
·         Экземийн голомт их тархмал бөгөөд эмчилгээний үр дүн муу байгаа бол үед глюкокортикоидыг хоногт 20-40мг байхаар тооцон эхэлж, тунг аажим бууруулан, уухаар буюу тарьж хэрэглэнэ.
·         Декарис, Т-активин, тималин, метилурацил, пентоксил зэрэг дархлаа сэргээх эм эмчилгээний үр дүн сайтай байна.
·         Экземийн хурц үед гемодез, шээс хөөх эм, архаг үед пирогенал, продигиозан хэрэглэнэ.
·         Хуйхны экземийн үед 1-1.25% селениум сульфид, кетоконазол, цинк пиритион, бензоил пероксид, салицилын хүчил болон давирхай агуулсан шампуниар угааж глюкокортикоид, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй ба салицилын хүчилтэй тос түрхэх буюу боолт хийж болно.
·         Ус шүүс ихтэй тууралтанд шавшлага болон нойтон компресс хийж цайрын исэлтэй крем ба лосьон түрхэнэ. Шавшлаганд Буровын уусмал (натри хлор, перманганат 1:8000 ба азот хүчлийн мөнгөний уусмал), резорцин, борын хүчил, амидопирины уусмал хэрэглэнэ.
·         Голомт хуурай байгаа үед глюкокортикоид болон давирхайн тосон түрхэцүүдийг тууралтанд түрхэх буюу дерматолог боолт хийдэг.
·         Эвэршилт экземийн үед дээрхи тосон түрхцүүдээс гадна салицилын хүчилтэй тос (өндөр тунгаар), ретиноидын бэлдмэл болох этретинат үр дүнтэй байна.
·         Дээрхи эмчилгээнүүд үр дүнгүй тохиолдолд хэт ягаан А ба В туяа (UYA, UVB), цитостатик эм болох циклоспориныг бага тунгаар хэрэглэж болно.
Урдъчилан сэргийлэлт. Шимэгч хорхойг устгах, архаг халдварын голомтуудыг эмчлэх, харшил төрүүлэгч хоол хүнс болон нийлэг. нейлонон, ноосон цагаан хэрэглэл үл хэрэглэх ба арьсны эмчийн хяналтанд байх нь экзем өвчин сэдрэхээс сэргийлэх чухал арга хэмжээ юм. 

No comments:

Post a Comment