Monday, November 26, 2012

Ирээдүйн ээж та эхнэр болох уу Авгай болох уу Гэргий болох уу?


Эр хүн ямар эмэгтэйг ирээдүйн эхнэрээрээ сонгодог вэ?

Хэдий хүн бүрийн сонирхол өөр өөр хэдий ч дийлэнх эрчүүдийн нэг насныхаа ханийг сонгох ТОП шалгуур нь нийтлэг байдаг гэнэ. Тэгвэл тэд ямар эмэгтэйтэй зөвхөн хэдэн удаа болзоод орхих биш, ээж аавтайгаа “Миний ирээдүйн хань” хэмээн танилцуулдаг вэ?

No. 1: Харилцан бие биенээ хайрлах чанарыг

Хэн нэгэн танд “Хайраараа гэрлэдэг хос гэж бараг байдаггүй юм” гэж хэлсэн бол сэтгэлээр унахаа түр азнаарай бүсгүй минь.

Хэдий орчин үед эд хөрөнгө, гарал угсаа харж гэрлэлтээ батлуулах явдал байгаа нь үнэн ч дийлэнх эрчүүд харилцан бие биедээ хайртай байх явдлыг №1 гэрлэлтийн шалгуур хэмээн үзэх нь хэвээрээ байгаа гэнэ. 1980-аад оны дун үед ихэнх эрчүүд итгэл даах чанарыг тэргүүнд тавьж эхнэрээ сонгодог байжээ. Харин одоо хайр сэтгэл нэгт тавигдах болжээ.



No. 2: Итгэл даах чанар

Та хэрэв хэн нэг эрийг нөхрөө болоход тохирсон хүн гэж үзэж байгаа бол түүнд өөрийгөө хэр итгэл даахуйц эмэгтэй болохыг харуулах хэрэгтэй. Учир нь эрчүүд итгэлцэл дээр тулгуурласан харилцаандаа хамгийн сэтгэл өндөр байж, үнэнч ханддаг. Байгаагаар нь хайрлаж, өөрийнх нь талд үргэлж зогсож чадах эмэгтэйд тэд аз жаргалтайгаар сүйн бөгжөө зүүлгэдэг юм. Итгэл даах чанар бол анхнаасаа хайрлаж эхлэх үндэс суурь ч байж мэднэ.



No. 3: Сэтгэл санааны тогтвортой байдал

Хуйсагнуур, хувирамтагай, уйдамтгай зан чанартай бүсгүйг эрчүүд эхнэрээрээ сонгохгүй ба сонгосон ч үргэлж санаа нь зовнисоор бүр залхаж гүйцнэ. Тиймээс хэрэв танд өмнө нь олон эрчүүдийг сольж байсан, хэн нэгнийг хуурч эсвэл хэн нэгнээс амархан уйдаж байсан түүх байгаа бол түүнийгээ өөрийн ирээдүйн нөхөр болох хүндээ хэлэхгүй байсан нь дээр юм. Учир нь эрэгтэй хүн таны талаар иймэрхүү муу мэдээллийг мартдаггүй сул талтай.



No. 4: Боловсрол ба оюун ухаан

Оюун ухааны түвшин бол эрчүүдийн эхнэр болох хүнээсээ хайх тэргүүн шалгууруудын нэг. Сайн боловсролтой эмэгтэйчүүдийн эрэлт хэзээ хэзээнийхээс илүү ихсэж байгаа. Эрчүүд алсын хараатай учир ирээдүйн хүүхдийнхээ потенциалыг өндөр байлгахыг хүсдэг. Түүнээс гадна тэд хэдэн жилийн дараа “том гар” болохын тулд өөрийнх нь сайн “шадар сайд” болж чадахуйц, мөн нэр хүндийг нь унагаахгүй байхаар хүнийг эхнэрээрээ сонгох нь их болжээ.



No 5: Сайхан зан ааль

Энэ бол сайн эхнэрт байх ёстой зайлшгүй шинжүүдийн нэг. Тайлбар хийх нь илүүц биз ээ.



No. 6: Найрсаг, нөхөрсөг зан

Гэр бүлээрээ хоорондоо нөхөрлөх нь “моод” болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Угаасаа ийм нөхөрлөл нь хосуудын харилцааг улам бат бөх болгодог нь батлагдаад байгаа. Чөлөөт цагаа ч эхнэртэйгээ хамт хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой болдог учраас тэр. Тиймээс эрчүүд ч, эмэгтэйчүүд ч мөн адил олонтойгоо эв эетэй, найрсаг байж чаддаг өөрөөр хэлбэл зожиг биш, яриа хөөрөө сайтай зан чанарыг ирээдүйн ханиасаа хайдаг.



No. 7: Сайн эрүүл мэнд

Үр хүүхэд, ач зээгээ тойруулаад, хэдэн арван жилийн турш ханилсан эхнэр/нөхөртэйгөө аяга цай хувааж уухыг хүсдэггүй хүн гэж хэн байх вэ? Үүнийг л “амар сайхандаа жаргах” гэдэг байх. Харин ингэж өнө удаан жаргалтай гэрлэлтийг бий болгохын тулд эхнэр нөхрийн аль аль нь эрүүл энх байх хэрэгтэй. Тиймээс ч эрчүүд гэргий болох эмэгтэйнхээ эрүүл мэндийг нэн чухалд үздэг юм байна.



No. 8: Үзэсгэлэнтэй байх

“Эр хүн сармагчингаас жаахан дээр л байхад болно. Харин эмэгтэй нь гоо сайхан байх хэрэгтэй” гэсэн хэн зохиосон нь үл мэдэгдэх сургааль бий. Өдөр ирэх тусам бүсгүй хүний үзэсгэлэн гоо эрчүүдийн хувьд чухал болжээ. Энэ нь тэдний хүүхдүүдээ хөөрхөн байлгах гэсэн хүсэлтэй ч мөн холбоотой. Гэвч зөвхөн том алаг нүд, өндөр хамар, зузаан уруул гоо сайхны шалгуур мөн гэж үү? Эрчүүд үүнд нэгэн дуугаар үгүй гэж хариулна. Учир нь эрчүүдийн хувьд сайхан эмэгтэй байна гэдэг өөрийнхөө давуу талуудыг мэддэг, түүнийгээ тодотгодог, өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарал тавьдаг байх нь чухал гэнэ.



No. 9: Хүүхэдтэй болохыг хүсдэг байх

Үр удмаа үлдээх бол эрчүүдэд байдаг төрөлхийн хүсэл юм. Тэд хүүхдэд хайртай, өөрөөс нь хүүхэдтэй болохыг хүсдэг эмэгтэйг эхнэрээрээ сонгодог.



No. 10: Чин сэтгэл ба аж ахуйч байдал

Ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хамгийн сайн хүртэл нь хийх гэсэн эрмэлзэл эрчүүдийг татдаг гэвэл та итгэх үү? Мөн хоол сайн хийдэг, цэвэр цэмцгэр эмэгтэйд тэд гэрээ даатган үлдээж болно хэмээн үзэж, эхнэр болох хүнээсээ аж ахуйч чанарыг их бага хэмжээгээр хайдаг. Орчин үед карьер хатагтай нар ихсэж, заавал гэрийн ажил сайн хийдэг байх нь жинхэнэ эмэгтэй хүний шалгуур байхаа больсон хэдий ч эрчүүдийн хувьд ядаж товч оёж, цамцыг нь сайхан индүүдчихдэг бүсгүйг эхнэрээрээ сонгох хүсэл нь хэвээрээ байгаа гэнэ. Гэвч энэ шалгуурын эзлэх байр нь орчин үед улам л багасч байгаа нь феминист бүсгүйчүүдийн хувьд сайн хэрэг.Эдгээр 10 шинж чанарыг эхнэр болох хүнээсээ хайдаг хэдий ч эрчүүдийн хувьд хамгийн тэргүүн бөгөөд хүчтэй нь бие биедээ хайртай байх явдал юм. Хайраараа гэрлэсэн хосууд хамгийн бат бөх байдгийн учир нь хайр гэдэг өөртөө итгэл, сэтгэл, халамж, тэсвэр хатуужил, хүндэтгэлийг бүгдийг нь багтаачихсан байдаг болохоор тэр. Бие биедээ сэтгэлтэй л бол үлдсэн 9 чанарыг ямар ч нөхцөл байдалд бий болгож чадна.

Эрчүүдэд ямар эмэгтэй таалагддаггүй вэ?

Яагаад зарим эмэгтэйчүүдийн ард бишрэгчийн урт дараалал үүсэн, уулзсан бүх эрчүүд нь нүд салгалгүй ширтэж байхад, зарим нь эрчүүдийн дэргэд "хий үзэгдэл" мэт нүдэнд нь тусалгүй өнгөрдөг юм бэ? Тэд яагаад бусдын анхаарлыг татаж чадахгүй байна вэ?

1. Өөртөө хайхрамжгүй хандах. Зарим эмэгтэйчүүд өөрийг нь тачаангуй (sexy) биш гэж ярихаас их болгоомжилдог. Ийм эмэгтэйчүүд:

- Би огтхон ч тачаангуй биш, биеийн харьцаа минь надад чухал биш эсвэл би нүүр будалт, хувцаслалтандаа төдийлөн анхаардаггүй. Ер нь будаад байдаггүй л дээ гэх зэргээр ярьдаг. Эдгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө бараг л ажигладаггүй, хааш яаш хувцасладаг, дезодорант болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Ийм ч учраас тэд эрчүүдэд өөрийгөө эмх цэгцгүй, эвгүй үнэртэй, бохир хүн гэсэн сэтгэгдлийг үлдээдэг.

2. Өөрийгөө хэт доогуур үнэлэх. Эрчүүд хамгийн түрүүнд нуруу цэх, амьдралд итгэлтэй яваа эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулдаг гэнэ. Харин өөрийгөө үнэлдэггүй эмэгтэйд сэтгэл татах зүйл огт байхгүй гэж үздэг. Ийм эмэгтэйг олны дундаас илүүдэл жин, гутсан, идэвхгүй байдлаар нь амархан таньж болно.

3. Хэр хэмжээнээсээ хэтэрсэн чармайлт. Хэрвээ эмэгтэй өөрийгөө тачаангуй гэдгийг батлах гэж хэт их хичээх нь үнэн хэрэгтэй огт тийм биш гэдгийг баталж өгдөг. Эрчүүд үүнийг төвөггүй мэдэж чадна. Тэд өөрийгөө сэтгэл татам бүсгүй гэдгээ батлахын тул махран зүтгэж байгаа эмэгтэйчүүдийг огт сонирхдоггүй. Ийм эмэгтэйчүүдийн бие авч явах байдал нь хуурамч, бодит бус, улиглан салж өгөхгүй, тохирохгүй нөхцөлд инээдэг, аль болох олон эрчүүдийн нүдэнд тусахыг хичээдэг байна.Тэд бусдаас түрэмгий, зальтай, чалчаа, шунахай, эд хөрөнгийн талаарх ил тод яриагаараа ялгардаг. Эрчүүд тэдэнд хэзээ ч үнэн сэтгэлээсээ ханддаггүй.

4. Өөрөө өөртөө саад хийх. Эмэгтэйчүүд хэн нэгэнд таалагдахыг хүсдэг ч зарим зан чанар нь тэдний дунд "хана" босгодог. Эмэгтэй эелдэг зөөлөн биш, бэлгийн харилцаанд огт сонирхолгүй байдал үзүүлэх, сээтгэнэхгүй байх нь эр хүнд сонирхолгүй, мэдрэмжгүй гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм эмэгтэйчүүд гутрангуй үзэлтэй, өөрийн гадаад үзэмжиндээ шүүмжлэлтэй ханддаг, урам зориггүй байгаагаа огт нуудаггүй.

5. Муу дадал зуршил. Гадаад үзэмжээрээ төгс сайхан эмэгтэйн муу, тааламжгүй зуршил (архи, тамхи болон хар тамхины хэрэглээ, хумсаа мэрэх, бохь байнга зажлах гэх мэт) нь ердийн залууг хөндийрүүлдэг.

6. Бүдүүлэг гадаад байдал. Сэтгэл татам харагдахыг хүсдэг олонх эмэгтэйчүүд хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, чимэглэл сонгохдоо алдаа гаргадаг. Эрчүүд хэт цоохор эсвэл тод өнгийн хувцас, тод улаан өнгийн уруулын будаг, нүүрээ хэт тод эсвэл "солонго" мэт будах, хэтэрхий бариу жинс, сүрчигний хурц үнэр, үсний тос хэрэглэсэн байдал, урт гялтганасан ээмэг зэргээс төлөв даруу байдлыг илүү сэтгэл татам байдал гэж үздэг. Үзэсгэлэнтэй харагдана гэдэг нь өөрийгөө "шинэ жилийн гацуур мод"  мэт чимэглэнэ гэсэн үг биш.

7. Бүдүүлэг зан авир. Залуус бүдүүлэг зан авирт хэт чанга эсвэлбахирамтгай, тааламжгүй, бүдүүлэг зан төлөв, муухай ааш маяг, олиггүй болон салаа утгатай шог ярианд дурлах, олон залуустай зэрэг сэртэндэх мөн энгэр нь хэт задгай цамц өмссөн байдлыг тооцдог гэнэ. Эмэгтэйчүүдийн "хэтэрхий" гэж хэлэгдэх бүх л зүйл эрчүүдийг үргээж байдаг.

8. Хувь хүний дутагдал. Хүний зан араншин, дадал зуршлыг өөрчлөхөд маш хэцүү. Гэвч эрчүүд хувь хүний дутагдалд шууд анхаарлаа хандуулдаг.  Мэдлэгийн төвшин, шудрага бус явдал, атаа жөтөө, хэт чармайх, хошигнох мэдрэмжгүй байх, байнга гомдлох, үглэх, биеэ өргөмжлөх,  завхай явдал, хомхой сэтгэлтэй байх гэх мэт  олон зүйл  эрчүүдийг үргээдэг байна.

Энэхүү сургалтанд сууж амжаагүй ирээдүйн гэргий танд энэхүү лекцийг хүргэж байна.


No comments:

Post a Comment