Monday, November 26, 2012

Төсөл бичих аргачлал /Саруул/


Дэвшилтэт санаагаа бусдаар дэмжүүлэхийн тулд, бусадтай хамтран ажиллахын тулд төслөө бичих нь судалгаатай дүүцхүйц ажил байдаг.
                Төслийн бүтэц
 Төслийн баримт бичиг нь доор дурьдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг дэд хэсэг болгон дугаарлах нь зүйтэй.
               I. Төслийн баримт бичгийн хавтас
                II. Төслийн хураангуй буюу товчоо
                 III. Танилцуулга
                  IV. Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
                   V. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
                    VI. Аргачилал, үйл ажиллагаа
                     VII. Үнэлгээ дүгнэлт, тайлан
                      VIII. Төслийн тогтвортой байдал
                       IX. Төсөв
                        X. Хавсралт дагалдах материал
                I.Төслийн баримт бичгийн хавтас
 Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар өнгө үзэмж, хийц загвартай байвал зохино.
               II.Төслийн хураангуй
 Энэ хэсэгт төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих бөгөөд нэг хуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараахь асуултанд хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.
Үүнд:
• Төслийн нэр
• Төслийг хэрэгжүүлэгч
• Төсөл хэрэгжих байршил
• Төслийн зориулалт, хэрэгцээ
• Төслөөс гарах үр дүнгийн тойм
• Оролцогчид(Төсөл хэрэгжүүлхэд хамтран ажиллах байгууллага, мэргэжилтэн,санхүүжүүлэгч, хандивлагч, нийлүүлэгч, түншүүд)
• Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт(өөрөөс болон төслөөс)
              III.Танилцуулага
 Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэрэгжүүлхэд оролцох хүмүүсийн мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага итгэл үнэмшил,алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.
              IV.Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага
 Энэ хэсэгт тухайн төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлхын зэрэгцээ тулгамдсан бэрхшээлтэй асуудалыг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон, төслийн гол зорилго нь байгууллагын зорилго, зорилттой уялдаж буй тухай өгүүлнэ
              V.Зорилго,зорилт, үр дүнгийн тойм
 Оролцогчид энэ хэсгээс төслийн гол зорилго, түүнийг хэрэгжүүлэх зорилтууд, үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Төслийн зорилго нь чухам юуны төлөө энэ ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болсон хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөх агуулагатай юм. Төслийн зорилт нь төслийг хэрхэн гүйцэтгэх үйл ажилагааны хамрах хүрээний талаар мэдээлэл өгдөг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдалд ямар өөрчлөлт бий болох вэ гэдэг нь энэ хэсэгт тодорхой харагдаж байх ёстой.
               VI.Аргачилал, үйл ажилагаа
 Энэ хэсэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах аргачлал, ажлын төлөвлөгөөг энд оруулна. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.
               VII.Үнэлгээ дүгнэлт, тайлан
 Энэ хэсэгт төслийн үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ёстой.
               VIII.Төслийн тогтвортой байдал
 Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий, бас цаашид ч олдоно гэдгийг нотлох ёстой.
               IX.Төсөв
 Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тухай бүх мэдээллийг энэ хэсэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараахь асуултын хариулт бэлтгэсэн байвал зохино. Үүнд:
• Ямар хэмжээний санхүүжилт хэрэгцээтэй байгаа
• Санхүүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээр олох
• Хөрөнгө чухам юунд зарцуулагдах тухай мэдээлэл байна.
              X.Хавсралт
 Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна.

Таньд амжилт хүсье!


Мөнгөө зөв зарцуулж сурах дүрэм
1.Өөрийн зардлыг жагсааж бичээд шинжил. Зовж олсон мөнгөө юунд зарцуулж байгаагаа тунгааж бод.
2.Өөрийн гарт, өөрийн мэдэлд бодитой байгаа мөнгөний хирээр, амьдарч ажиллах хатуу амлалт өөртөө өг.
3.Зарлагаас давсан орлого буюу чөлөөт хөрөнгө бий болгох нь таны эрхэм зорилго. Ийм баялаг бүтээх нь мөнгө зарахаас илүү сэтгэлийн таашаал өгдөг.
4.Өөрийн төсөв төлөвлөгөөнд богино хугацааны болон урт хугацааны зорилгын аль алиныг тусга. Таны төсөв төлөвлөгөө уян байна гэдэг нь та туршлага хуримтлуулахын хэрээр өөртөө ашигтай талд нь нэмэлт өөрчлөлт хийх боломж юм.
5.Мөнгийг захирч зарцуулахдаа байнга суралцаж улам ухаалаг байхыг хичээ.
6.Та төсвийн төлөвлөгөөг хатуу мөрдөж олсон мөнгөнөөсөө нарийн дэс дараалалтайгаар төлбөр хийж бай.
7.Мөнгийг хэрэглэхэд саад болдог дараах саад бэрхшээлийг дав.
* Мөнгө хичнээн их бол төчнөөн сайн гэдэг бол буруу ойлголт.
* Хүнд хэцүү шийдвэр гаргаж байдлаа сайжруулахын оронд хөнгөн замаар зээл авахыг дурлах
* Орлогынхоо 10%-ийг өсгөж үржүүлэхийн тулд хуримтлуулах чадваргүй байх
* Орлого олохын хирээр зарлага заавал гарна гэсэн буруу төсөөлөл суулгахгүй байх.
“Ашиглаагүй өнгөрөөсөн цаг хугацаа бол хүнийг үхэлд хүргэх хамгийн дөт зам”
“Амьдралд дараа гэж байдаггүй нь даан ч харамсалтай”
“Сууж чадахгүй хүн явж чадахгүй”



Төслийн баримт бичиг доор дурдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.
1.    Төслийн баримт бичгийн хавтас
Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино.
2.    Товч танилцуулга
Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино. 
Дараах асуултад хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.
Үүнд: 
•    Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?
•    Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ? 
•    Төслөөс ямар үр дүн гарах вэ?
•    Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
•    Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?
3.    Оршил буюу танилцуулга
Үүнд захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.

4.    Хэрэгцээ, шаардлага
Энэ бүлэгт тухайн төслийг ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай өгүүлнэ.
5.    Зорилго зорилт: Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт бол төслийг хэрэгжүүлэхийн тулд хүрэх тодорхой үр дүн юм. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг.
6.    Арга зүй. 
Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөг энд оруулах ёстой. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? Хэн хэзээ, хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн ямар дарааллаар гүйцэтгэх вэ, ямар нөөц бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.
7.    Үнэлгээ, дүгнэлт, тайлан
Энэ бүлэгт төслийг төгсгөлд нь яаж үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурдах ёстой.
8.    Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт
Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачлагыг дэмжих нөөц, бололцоо бий гэдгийг хандивлагч нотлох ёстой.
9.    Төсөв. 
Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тухай бүх мэдээллийг энэ бүлэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараах асуултын хариултыг бэлгэсэн байвал зохино.
Үүнд: 
•    Хандивлагчаас хичнээн хэмжээний санхүүжилт хүсэж байгаа
•    Санхүүжилтын үйлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох 
•    Хөрөнгө чухам юунд зарцуулагдах
10.    Хавсралт
Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна. 





No comments:

Post a Comment