Monday, November 26, 2012

Өвчтэй хүүхдийн хооллолт П.Саруул

Бага насны хvvхдэд гашуун эм уулгах нь хэцvv асуудлын нэг. Тэгвэл vvнийг ижил тєстэй найрлага бvхий амтлаг сироп, бэлдмэлээр орлуулж болох нь.
Хvvхдээ аль нэг эмэнд харшилтай эсэхийг шалгаарай. Хэрэв харшил байхгvй бол нимбэг юмуу жvржийн хальс зажлуулах хэрэгтэй. Энэ нь эвгvй амтыг дарахад тустай. Хvvхэд тань жvрж юмуу эсвэл аль нэг жимсэнд дургvй бол найрлага орсон эм єгєх хэрэггvй. Орлуулах єєр хувилбарыг сонго. Гашуун эмээ нунтаглаад нэг халбага иогурттай хольж єгсєн ч болно шvv дээ. Гэхдээ энэ зорилгоор тємсний нухаш, хvvхдийн будаатай хольж єгч хэрэггvй. Ханиадны эм дотроо маш олон тєрєлтэй байдгийг анхаарахад гэмгvй. Хvvхдийн ханиад ямар тvвшинд байгааг тодорхойлсны дараа уулгах эмээ сонгоорой. Хєнгєн хэлбэрийн ханиаданд заавал ч vгvй эм уулгах гэж зvтгэх хэрэггvй. Гэрийн нєхцєлд хийх янз бvрийн арга байдгаас гадна уусмалаар хоолойг нь зайлж болно. Эмийг усаар даруулж уух нь зvйтэй. Сvv юмуу сvvтэй цайгаар даруулж уухад эмийн vйлчлэл саарах учраас хамт холиж ууж болохгүй.

Нүдний даралттай хүнд гэрэл солонгорч харагддаг
Нүдний даралт төрөлхийн болон олдмол гэж  хоёр янз байдаг. Зарим хүн анх төрөхдөө нүдний даралттай  байж ч болно. Нүдний даралт ихэвчлэн нууц хэлбэрээр явагддаг. Даралтаар өвчлөгсдийн 80 хувьд нь гэнэт толгой дуу алдтал хүчтэй хатгах, огих, гэрэл солонгорч харагдах шинж илэрдэг. Нүдний даралт өвчин хүндэрвэл харааны мэдрэлийг үхүүлж сохрох аюултай. Хордлого, тархины даралт, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт,хавдар, цусны даралт ихсэх зэрэг шалтгаанаас болж  хоёрдогч шалтгаанаас нүдний даралт ихсэж болно.

Нүдний даралтаас сэргийлэхийн тулд байнга эмчид үзүүлж зааврын дагуу дэглэм барих ёстой. Нүдний даралттай хүн хөл, толгой талаас даарах тун муу. Бас хэтэрхий хурдан тонгойж бөхийх нь муу байдаг. Хараагаа сайн хамгаалж хэвийн байлгахын тулд бичгийн ажилтай хүмүүс гэрэлтүүлэг сайтай орчинд байх нь тун чухал.
Резинэн тоглоомоор хүүхдээ бүү тоглуул
Хэрэв та бага насны хүүхэдтэй бол хүүхдийнхээ тэрэгний толгойн хэсэгт тод өнгөтэй зөөлөн тоглоом татаж өг. Хүүхэд тод хурц өнгийн зүйл их сонирхдог. Иймээс олон тоглоомыг олон янзаар солих нь зөв. Зарим үед дуу чимээ гаргадаг тоглоомыг хүүхэд сонирхдог. Дуугарч буй зүйл рүү хүүхэд харцаа хандуулахаар нь тойруулан хөдөлгөж дагуулан харуулаарай. Сонирхолтой олон зүйлийг хүүхдийн тэргийг тойруулан тавиад түүнтэй аль болохоор сайн ярилц. Хүүхэдтэйгээ ярьж анхаарлыг нь элдэв зүйлд хандуулахад хүүхдийн хөдөлгөөн сайжирдаг. Резинэн тоглоом тодорхой хэмжээний температурт очихоор уян хатан чанараа алдаж хатуурч эсвэл зөөлрөх маягтай болдог. Ийм тоглоомыг хүүхэд амандаа үмхэх юм уу, хазаж болохгүй. Учир нь резинэн тоглоомууд микроб, мөөгөнцрийн эсрэг бодисыг агуулдаг хүчтэй бодис агуулдаг учир хүүхдийн арьс болон салст бүрхүүлд харшлын урвал үүсгэж магадгүйг анхаарахад илүүдэхгүй болов уу. Мөн импортоор оруулж ирж байгаа резинэн тоглоомууд нитроны бодис агуулдаг учир ходоодонд орсон хойноо хортой нитритийн бодис үүсгэж ходоодны шарх үүсгэх аюултай.
Буруу хооллолтоос болж хүүхэд өвчинд өртөмтгий болно
Хүмүүс бид өөрсдийгөө болон хүүхдээ хордуулж аажимдаа өвчин үүсгэдэг хөнөөлтэй хүнс ихээр хэрэглэдэг болсон. Үүний тод жишээ бол хүүхэд, залуучууд, идэр насныхан хөгшчүүдийн өвчнөөр өвчлөх болсоноор батлагдаж байна. Орчин үеийн хүүхдүүд ясны сийрэгжилт, хортой, хоргүй хавдар, зүрх судасны дутагдал, тасалдал, элэг бөөрний архаг болоод хурц дутагдалд тархины цусан хангамжийн дутагдал, цус харвалт зэрэг өндөр настануудын өвчнөөр өвчлөх нь ихэссэн. Дээр үеийн сайхан уламжлал үгүй болж хүүхдүүд химийн бодис агуулагдсан хүнс их хэрэглэж байгаа нь харамсалтай. Хүүхдэд хааяа ч гэсэн тараг, ааруул, өрөм, сүү идүүлж, уулгаж байх нь нэн чухал. Эдгээр цагаан идээнүүдэд амин дэм маш их агуулагддаг. Мөн хүүхдийн өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйлүүд их байдаг.
Өвчтэй хүүхдэд амин дэмээр баялаг хоол өгөх хэрэгтэй
Өвчтэй хүүхдэд шингэхэд хялбар хөнгөн хоол өгөх хэрэгтэй. Тараг, сүү, аарц, шингэн бантан, ногооны шөл, зутан, будаатай эсвэл ногооны бууз өгөөрэй. Мөн ногоог жигнэж өгч болно. Үзэмтэй, үзэмгүй. ногоотой, ногоогүй хэдэн ч төрлийн мантуу байж болно. Уух зүйлийг буцалсан ус, хярамаар орлуулна.
Хүүхдийн дархлаа суларвал сэвхэтдэг
Хүүхдийн дархлаа суларна гэдэг нь хүүхдийн биеийн эсэргүүцэл муудсан гэсэн үг. Иймээс дархлаа султаи хүүхэд ямар нэг өвчинд өртөмтгий, өвдвөл эдгэрэхгүй уддаг. Дархлаа султай хүүхдийн арьс нь цонхийж цайна, хоолонд дургүй болж, толгой өвдөж, чих шуугиж байна гэж хэлнэ. Ер нь л өвчин ороогоод эхэлдэг тул энэ үед нь эмчид үзүүлээрэй. Мөн хүүхэд ажлаас хойш сууж, нүүр нь сэвхэтдэг.
Хүүхэд хоолонд дургүй байвал эмчид үзүүл
Хүүхэд биеийнхээ тавгүй байдлыг хоолноос татгалзаж илэрхийлдэг. Хүүхдийн бие ямар нэг хэмжээгээр тавгүйтэж, хямарсан үедээ л хоолонд дургүй болдог.
Ходоод гэдэсний шархлаатай үед хоолноос гарч болно
Ходооны хүчил, хоол боловсруулах бодисуудын саармагжилтаас шалтгаантай хоол идэх сонирхолгүй байж магадгүй. Тэгээд ч хүүхдийн бие хямарч, ямар нэг цочролд өртөхөд томчууд бидний нэгэн адил мэдрэлийн хямралд ордог. Энэ үед дотор эрхтэн тэр дундаа ходоод, нарийн бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах бүх л эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас хоол боловсруулж задалж байдаг ходоодны шүүс болон бусад бодисуудын ялгаруулалт өөрчлөгдөхөд хүүхэд хооллох сонирхолгүй болдог.
Ямар нэг эрдэс бодис, амин дэмийн дутагдлын үед хүүхэд хоолноос гардаг тал бий
Хүүхэд цус багадалттай бол, сульдаа өвчтэй бол, цэр ихтэй бол, элэг цөсний өвчтэй бол, байнга өвдөх хандлагатай бол хүүхэд хоолноос татгалздаг.






No comments:

Post a Comment